Хэд хэдэн нөхөртэй эхнэрүүдийн амьдрал ямар байдаг вэ? Ийм амьдрал гэж бас байдаг аа?

1

Rajo Verma бол 5 ах дүүсийн эхнэр. Тэдний том гэр бүл Энэтхэгийн хойд хэсэгт орших Дехрадуны жижиг тосгонд амьдардаг бөгөөд хамтдаа хүүхдээ өсгөдөг боловч, хэн нь ч түүний жинхэнэ эцэг нь хэн болохыг мэддэггүй. Энэ бол олон нөхөртэй гэр бүлийн сонгодог жишээ юм. Бид энд дундад зууны талаар яриагүй байна – энэ бол яг өнөөдөр өрнөж буй амьдрал! Саяхны судалгаагаар Хятад, Непаль, Төвд болон Энэтхэг зэрэг улсуудад энэ төрлийн 50 орчим гэр бүл байдаг болохыг олж тогтоожээ.

Бид та бүхэнд олон нөхөртэй гэр бүлийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг цуглуулан хүргэхээр шийдлээ.

1. Олон нөхөртэй гэр бүлийн тэргүүн нь хэн болдог вэ?

Та урьд өмнө нь олон эхнэртэй байх буюу полигамигийн талаар сонсож байсан байх. Гэвч хэрэв бүх зүйл эсрэгээрээ ба нэг эмэгтэй олон эртэй гэрлэвэл яах вэ? Энэ нөхцөлд уг гэр бүлийг полиандр буюу олон нөхөртэй байх гэж нэрлэдэг.

Энэ хачирхалтай гэр бүлийг бүр илүү гайхалтай болгодог зүйл нь ихэнх тохиолдолд, нөхрүүд нь ах дүүс байх явдал байдаг. Хамгийн ахмад нь гэр бүлийн тэргүүн гэсэн үг. Түүнд хэнийг өөртөө болон дүү нартаа сүйт бүсгүйгээр сонгох эрх байдаг. Мөн тэр өвөрмөц сонголт хийдэг: зөвхөн өөртөө хоёр эсвэл гурав дахь эхнэр сонгох боломжтой. Түүгээр ч зогсохгүй, тухайн гэр бүлд шинээр мэндэлсэн бүх хүүхдүүд түүнийг эцгээ гэж бодох ёстой байдаг аж. Хүүхдүүд бусад дүү нарыг нь өөрийнх нь төрсөн эцэг мөн эсэхээс үл хамаарч, авга ах гэж дууддаг.

© Eye Ubiquitous/Universal Images Group/gettyimages.com

 

2. Хэн олон нөхөртэй байх ёсыг бий болгосон бэ?

Хэн ч олон нөхөртэй байх ёс хэрхэн бий болсон талаар мэдэхгүй. Гэхдээ эрдэмтэд эдийн засгийн учир шалтгаанууд үүнд нөлөөлсөн гэж үздэг байна. Ганц гэр бүл зохиосноор, ах дүүс өвлөгдөн ирсэн газар нутгаа бие биедээ хувааж өгөх шаардлагагүй. Төвд болон Гималайн газар нутагт амьдардаг хүмүүсийн хувьд хөрсний хомсдолд орсон цагаас хойш энэ ёс хүчтэй нөлөөлсөн эсвэл Энэтхэгт хүн амын нягтаршил улам өссөнтэй холбоотой байж мэдэх юм.

© Bartosz Hadyniak/ E+/gettyimages.com

 

3. Хууль ёсны мөн эсэх нь гайхшрал төрүүлнэ

Энэ төрлийн харилцаа зарим гэр бүлүүдэд тохиромжтой байж болох ч, олон нөхөртэй байх гэрлэлтийг дэлхийн эргэн тойронд хориглодог. Харин Төвд болон дээр дурдсан газруудад ийм гэрлэлтэд ямар нэгэн шийтгэл оногдуулдаггүй бөгөөд хүлээн зөвшөөрдөг аж.

© China Photos/Getty Images News/Getty Images

 

4. Гэр бүлд нэг эхнэр болон 5 нөхөр байх тохиолдол бий

Олон нөхөртэй байх ёс олон зууны өмнө бий болсон. Энэ нь хүмүүсийн эцэг эх, өвөө эмээ болон элэнц эцэг эх нь одоо байгаа энэхүү амьдралын хэв маягаар олон жилийн өмнөөс эхлэн амьдарсаар ирсэн гэсэн үг юм.

Эмэгтэй хүн хаана ч гэсэн 2-5 нөхөртэй байж болох бөгөөд нөхрүүд нь бүгд 18 нас хүрсэн байх ёстой. Хэрэв тухайн ах дүүсийн хамгийн том нь 18 нас хүрээгүй байвал, тэд залуудаа ч гэсэн эхнэртэй болж болно.

Энэ ёс баян чинээлэг хүмүүсээс ангид ойлголт. Ихэнх тохиолдолд, бүтэн гэр бүлээрээ нэг өрөөнд амьдарна. Эрчүүд нь ажилдаа явах үед эхнэр нь хоол хийж, гэрээ цэвэрлэж, хүүхдүүдээ харна. Шөнө нь тэд шалан дээр дулаан хөнжил нөмөрч хамтдаа унтдаг. Энэ уламжлал Төвдийн тосгон дахь байшингуудад ор байдаггүйтэй холбоотой байх магадлалтай.

E+ trilocks / Getty Images

 

5. Олон нөхөртэй гэр бүлүүд хороонд харъялагдаж, хөрш зэргэлдээ амьдардаг

Олон нөхөртэй гэр бүлүүд нэг хороо болж амьдардаг бөгөөд ойролцоогоор 15 хөрштэй байдаг. Тэд ихэнхдээ хоорондоо харилцаж, бие биедээ хэрэгтэй үед нь тусалдаг. Гэхдээ гэр бүл тус бүр биеэ даасан бөгөөд өөрийн гэсэн дотоод дүрэм журамтайгаас гадна, хүлээх үүрэг хариуцлага нь өөр өөр аж. Зарим гэр бүлийн хувьд уламжлал өөрөөр оршин тогтнодог. Жишээ нь, эмэгтэй нь мөнгө олохоор ажиллаж, эрчүүд нь гэр орны ажлаа амжуулдаг.

© shutterstock.com

 

© shutterstock.com

Та олон нөхөртэй байх гэр бүлийн талаар өөрт төрсөн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай. Энэ төрлийн харилцаа Төвд хүмүүсийн амьдралыг илүү хялбарчилдаг гэж та бодож байна уу?

14
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Tsegi Tserka

    Tsegi Tserka

    2020/02/12 at 14:08

    удахгүй сүйрэх юм байна даа

  2. Зочин

    2020/02/12 at 14:15

    1 ehner 1 nohortei n deer. heden nohor heden ehner shal teneg yaj tegj amidrah yum be tosoologdehgui baina aimshig

  3. Basaa Danzan

    Basaa Danzan

    2020/02/12 at 14:16

    төсөвт хэмнэлттэй нөхөрт яршигтай эхнэрт аз жаргал

  4. zochin

    2020/02/12 at 14:16

    hytduudaas oor undesten baina tsarai n mongoljuu

  5. baliar baliar

  6. Baagii Batbaatar

    Baagii Batbaatar

    2020/02/12 at 15:12

    Хүнд хэцүү цаг агаарт эр нөхөр нас барахад нөгөөх нь нөхөж ар гэрээ авж явахад хэрэгтэй байх

  7. Mihai um be bu vzegd

  8. Erhes Huu

    Erhes Huu

    2020/02/13 at 04:19

    Бузар, бузар, бузар Төвдүүд .Омог догшин , сүр хүчит , дайчин Монголчуудийг эдний тэр бузар шарийн шашин нь аймхай , арчаагүй, амиа бодсон , үхээнц дорой амьсгаанууд болгосон .Бузар Төвдүүд .

  9. Buynhvv Choidorj

    Buynhvv Choidorj

    2020/02/13 at 08:22

    zavharsan ulamjlaltai holduu ard tumen yum

  10. Saina Shara

    Saina Shara

    2020/02/13 at 09:55

    Amidral baylag bolohgyi bvtehgvi zvil gej vgvi biz de

  11. Bayar Mandakh

    Bayar Mandakh

    2020/02/13 at 11:02

    Төвд бол тэнэгүүдийн орон

  12. Хонгор Зул

    Хонгор Зул

    2020/02/13 at 12:38

    завхарсинб

  13. Lucifers Blck

    Lucifers Blck

    2020/02/13 at 12:43

    Заваан

  14. Nomin Nomin

    Nomin Nomin

    2020/02/13 at 15:00

    zawaarsiin

  15. М. Медведев

    М. Медведев

    2020/02/13 at 20:21

    3 н нөхөр үү энэ жижиг товарищь чинь бас нөхөр болох хүн насанд хүрэхээр нь гэрлэнэ

  16. Н. Цэнгэл

    Н. Цэнгэл

    2020/02/13 at 20:32

  17. Oyun Erdene Jaamaa

    Oyun Erdene Jaamaa

    2020/02/13 at 22:44

    Эргүү . Мангарууд юм байгаа биз.

  18. Mashbaldan Magsar

    Mashbaldan Magsar

    2020/02/14 at 10:22

    Цус ойртож мэдэх аюул нөмөрч дээ

  19. Завхгарцын

  20. Dulamsuren Dagvadorj

    Dulamsuren Dagvadorj

    2020/02/14 at 23:06

    З

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *