Гэрийн нөхцөлд бөглөрсөн судасны ханыг цэвэрлэхэд туслах 5 хоол хүнс

1

Судасны хана бөглөрөх – судасны хананд өөхний хуримтлал үүсч зүрх эсвэл тархинд очих цусан хангамжийг багасгадаг. Үүний үр дагаварт хүчилтөрөгч болон шим тэжээлтэй бодисыг тээвэрлэх цус нь бие махбодийн эд эрхтэн болон эд эсэд хүрч чадахгүйд хүрнэ. Цаашлаад хүчилтөрөгч, шим тэжээлээр дутагдсан эд эрхтэн нь зохих ёсоор үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч өвчилж эхэлдэг байна.

Судасны хана бөглөрөх өвчнийг тийм ч амархан оношилж чадахгүй. Чухам юунаас болж судасны хана бөглөрөөд байгааг ч одоогоор тогтоож чадаагүй байгаа юм. Гэсэн хэдий ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол судасны дотор хана гэмтсэнээс болж судасны хана бөглөрч байна гэж үзжээ.

Уг асуудал үүсэх эсвэл хүндрэхэд дараах хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлж байна: хяналтгүй тамхидалт, өөх тосны агууламж өндөртэй хоол хүнс, биеийн идэвхтэй хөдөлгөөн дутагдах, илүүдэл жин, чихрийн шижингийн 1 болон 2 дугаар төрөл, цусны өндөр даралт, цусан дахь холестерины өндөр хэмжээ зэрэг ажээ.

Судасны хана биеийн аль ч хэсгээр бөглөрч болно, энэ нь эрүүл мэндийн асуудал үүсгэнэ гэдгийг бид дээр дурдсан: зүрхний ишемий, судасны төрөл бүрийн өвчлөл, зүрхний шигдээс, цус харвалтанд хүргэнэ.

Судасны хана бөглөрөх өвчин өөрөө удаан явцтай бөгөөд үе шаттайгаар бөглөрдөг, тиймээс цаг тухайд нь онош тавьж арга хэмжээ авах нь зүйтэй. Орчин үеийн эмчилгээний аргууд, тэр ч бүү хэл гэрийн нөхцөлд анагаах аргууд ч гэсэн бөглөрсөн судасны ханыг цэвэрлэхэд үр дүнгээ өгч байна. Өөрөөр хэлбэл зүрх-судасны өвчлөлөөр өвдөх эрсдэлийг эрс багасгахад туслах ажээ.

 

Гэрийн нөхцөлд бөглөрсөн судасны ханыг цэвэрлэхэд туслах 5 хоол хүнс

1. Сармис

Сармис нь бөглөрсөн судасны ханыг цэвэрлэхэд маш их нөлөө үзүүлэх ногоо юм. Судсыг өргөсгөж цусны эргэлтийг эрчимжүүлдэг.

3 хумс сармисыг хэрчээд 1 стакан сүүнд хийж буцалгаарай. Сармистай сүүг хөргөөд өдөр болгон унтахаасаа өмнө ууна.

 

2. Куркума

Куркума – бөглөрсөн судсыг цэвэрлэх нэгэн төрлийн амтлагч юм, мөн таны бие махбодийн эрүүл мэндийг бүхэлд нь дэмжиж өгнө. Куркумин бол куркумад агуулагдах үндсэн бодис бөгөөд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, антиоксидант үйлчилгээ нь тромбоцит үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

1 цайны халбага нунтаг куркумаг бага зэргийн зөгийн балтай бүлээн сүүнд хутгаж ууна. Өдөрт 1 эсвэл 2 удаа уугаарай. Мөн куркумаг нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж болно. Танд санал болгох тун: өдөрт 3 удаа 400-600 мг. Үүнээс гадна ямар нэгэн төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө заавал эмчтэй зөвлөөрэй.

 

3. Кайен перец

Кайен перецэд агуулагдах капсаицин нь муу холестериныг багасгадаг. Муу холестерин нь судасны хана бөглөрөх үндсэн шалтгаануудад ордог байна.

½ -1 цайны халбага кайен перецийг аяга халуун усанд хийнэ. Хэдэн долоо хоногийн турш өдөрт 2 удаа уух хэрэгтэй. Мөн зөвхөн эмчтэй зөвлөсний дараа л нэмэлт тэжээл байдлаар хэрэглэж болно.

 

4. Нимбэг

Juicy fresh lemons on a wooden table, selective focus

Нимбэг нь С амин дэмийн өндөр агууламжтай. Уг хүчтэй антиоксидант нь цусны даралтыг тогтворжуулж судасны үрэвслийг багасгаж өгнө.

1 ширхэг нимбэгийн шүүсийг 1 стакан бүлээн устай холиод бага зэргийн зөгийн бал, хар перецээр амтална. Хэдэн долоо хоногийн турш өдөрт 1 эсвэл 2 удаа ууж байна.

 

5. Цагаан гаа

Цагаан гаа – бөглөрсөн судсыг цэвэрлэх бас нэгэн үр дүнтэй бодис.

Өдөрт 2-3 аяга цагаан гаатай цай ууж байгаарай. Цайгаа хандлаад 1 цайны халбага нунтаг цагаа гаа хийнэ. 5 минут хандалж орхиод хөрснийх нь дараа зөгийн балаар амтлаарай.

Үүнээс гадна өдөр болгон өлөн дээрээ нойтон цагаан гааны зүсэм идэж байх хэрэгтэй. Эсвэл эмчтэй зөвлөсний дараа цагаан гааны капсулыг хүнсний нэмэлт байдлаар хэрэглэж болно.

11
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *