Гэр ахуйд юугаар ч орлуулшгүй шидэт багаж! Индүүний тусламжтайгаар ийм их зүйл хийж болно гэж төсөөлж ч байсангүй…

3

Хамгийн анхны индүү хавтгай, хүнд чулуу байсан гэж үздэг. Ацтекуудын зураг дээр индүүдлэгийн явцыг маш тодорхой дүрсэлсэн байдаг: хувцсаа хавтгай зүйл дээр дэлгэж тавиад дээрээс нь хүнд чулуу тавьж хэсэг хугацаанд үлдээнэ. Ингээд хүнд чулууны даралтанд үрчгэр хувцас нь гоё болдог байжээ.

Эртний Оросын хувьд гэхэд л индүүний тухай анх 1635 онд бичиж тэмдэглэн үлдээжээ. Халаадаг индүү нь бүхэлдээ ширмэн байсан. Индүүг эхлээд гал дээр халаана. Тийм учраас нэг хувцас индүүдэхэд хоёр индүү ашигладаг байв, нэгээр нь индүүдэж байхад нь нөгөө нь гал дээр халж байх ажээ.

18 дугаар зуунд уураар халаадаг индүү гарч ирсэн буюу халуун нүүрс хийх зориулалттай дээрээ таглаатай индүү гарч иржээ – таглаа нь хажуудаа жижиг нүхтэй. Тэр нүхээр унтарсан нүүрсээ үлээж дахин асаадаг байв.

Цахилгаан индүүний төрсөн өдрийг 1882 оны 6 дугаар сарын 6 гэж үзэж болно. Чухам энэ л өдөр америк эр Генри Сили цахилгаан индүүгээ пантентжуулж авчээ. 6 килограммын хүнд жинтэй байсан индүүг Эрл Ричардсан илүү хөнгөн болгож чадсан тэр цагаас хойш л цахилгаан индүү хэрэглээнд илүү тархаж эхэлсэн байна.

Тэр цагаас хойш индүү улам олон үйлдэлтэй болж эхэлсэн хэдий ч үндсэн зорилгоо алдаагүй юм – хувцасны үрчлээг арилгаж индүүдэх. Ахуйн хэрэглээнд өргөн ашиглагддаг уг багаж хэрэгслийг арай өөрөөр хэрэглэх боломж байгаа эсэхийг танд танилцуулахаар энэ удаад уг нийтлэлийг бэлдлээ.

 

Индүүний стандарт бус хэрэглээ

1. Бекон шарж идэх гэтэл гар дор цахилгаан зуух байдаггүй юу – индүү, мөнгөлөг цаас ашиглаарай. Беконоо мөнгөлөг цаасанд ороогоод индүүдэж болно. Хэдэн дусал тос дусаавал бүр л амттай болно. Минутын дараа бекон бэлэн боллоо. Сайхан хооллоорой.

Мөн адил аргаар халуун бутерброд хийгээд идсэн ч болно. Мөнгөлөг цаасанд бяслагтай бутерброд бэлдэж болно. Дээрээс нь залгасан индүүгээ тавиад 5-10 минут болно. Индүүгээ аваад бутербродоо эргүүлж дахин индүүгээ тавина. Хэрвээ бутерброд алтан шаргал өнгөтэй болсон бол бэлэн болжээ гэж үзнэ.

 

2. Индүүгээр зураг зурцгаая. Нүхгүй индүү, тосон харандаа, гялгар картон бас уран бүтээлч сэтгэлгээ хэрэгтэй.

Индүүгээ бага хэм дээр халаана. Индүүний улыг харандаагаараа зураад картон цаасаа индүүднэ.

Үр дүн нь таныг үнэхээр гайхшруулна шүү. Ийм зураг цаана л нэг давтагдашгүй, хүүхдийн уран зөгнөлт  чадварыг хөгжүүлж өгдөг сайн талтай.

Нэг муу талтай – зурж дуусаад индүүний улыг цэвэрлэх шаардлагатай. Гэхдээ энэ ажилд танд дараах лайфхак тус болно.

3. Индүүний улны өнгөрийг нарийн ширхэгтэй ямар ч төрлийн давсаар цэвэрлэж болно. Сонингийн цаас дэлгээд дээрээс нь давсаа цацна, индүүгээ халаагаад индүүдэх хөдөлгөөн хийгээрэй. Индүү цэвэрлэхэд их цаг орохгүй, яг л шинэ юм шиг болно.

4. “Ид шид”-тэй индүүний ачаар хуванцар соруул ашиглан давс, элсэн чихрийн жижиг савлагаа хийж болно. Мөн хоол амтлагчуудаа ч гэсэн ийм савлагаанд хийгээд хөдөө хээр авч явж болно.

Уг савлагааг хийхийн тулд хуванцар соруулыг хэдэн хэсэг болгож хуваана. Индүүний тусламжтайгаар (хуванцар соруул дээрээ калькин цаас тавихаа мартаж болохгүй) соруулын үзүүрүүдийг халааж наана.

Нэг үзүүрийг халааж наахаас өмнө сахар, давс, кофе эсвэл амтлагчаа хийгээд дараа нь битүүлж наагаарай. Ийм жижиг савлагаа аян замд хэрэглэхэд үнэхээр амар байдаг.

5. Индүүний тусламжтайгаар хэрэггүй болсон хуванцар сав ашиглан харандаа зэрэг жижиг сажиг зүйлс хийх сав хийж болно.

Савыг хийхийн тулд хуванцар саваа хоёр хэсэг болгон хайчилна. Хуванцар савны доод хэсгийг бид ашиглана.

Индүүгээ халаагаад хуванцар савны ирмэгийг хайлуулж жигдрүүлнэ.

6. Индүүний усны саванд зөвхөн буцалгасан ус хийсэн ч гэсэн өнгөр тогтдог. Уг өнгөрийг нимбэгийн хүчилтэй уусмалаар цэвэрлэх боломжтой. Нимбэгийн хүчил нь индүүний усны саванд өнгөр тогтоосон давс, кальци, магнийг уусгана. Уусмалыг бэлдэхийн тулд жижиг боодолтой нимбэгийн хүчлийг (25 гр) буцалсан усанд хийж хийж найруулна.

Уусмал нь индүүний резинэн эд ангийг гэмтээхгүй байхаар хүчлийн зэрэгтэй байх ёстой. Усны хэмжээг 200 мл-аар тохируулаарай. Индүүгээ хамгийн өндөр хэм дээр тохируулаад индүүгээ 2-3 минут залгаатай орхино. Дараа нь индүүнд хийсэн байсан уусмалаа асгаад гоожуурын цэвэр усаар цэвэрлээрэй.

7. Баглаа цэцгээ удаан хугацаагаар хадгалахыг хүсэж байгаа бол энэ аргыг ашиглаад үзээрэй. Цэцгээ хоёр хуудас цаасны засвар хийгээд цэцгээ хатаах зорилгоор уурын индүү ашиглана. Хатаасан цэцэг тань гэрийн чимэглэл болж өгөхөөс гадна танд таатай дурсамж үлдэх ажээ.

8. Индүүний тусламжтайгаар барааны наалтыг амархан салгаж болно. Барааны наалт дээр цаас тавиад халуун индүүгээр индүүднэ. Барааны үнэ бүхий наалт амархан салах тул та үлдэгдэл цавууг спиртийн агууламжтай нойтон салфеткаар арчаад л цэвэрхэн болно.

Хэрвээ та гэр ахуйн техник хэрэгслийг өөрөөр ашиглах сонирхолтой арга мэдэж байгаа бол сэтгэгдэл хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

36
ГоёГоё
19
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *