Үүнийг уншсанаас хойш би үргэлж киви жимс иддэг болсон. Яагаад гэвэл ийм учиртай!

2

Жижиг хэмжээтэй органик бүтээгдэхүүнд маш олон төрлийн ач тус бий. Үүний нэг жишээ бол киви жимс юм. Энэ жижиг хэмжээтэй жимс их хэмжээний витамин, эрдэс бодис болон байгалийн гаралтай химийн найрлагаар баялаг ба хүний бие организмд эерэг нөлөө үзүүлдэг байна. Амттай учир энэ жимсийг жигнэмэг болон кекс хийхэд ашигласан ч болно.

Уг жимсийг зүсэж идвэл илүү тохиромжтой ба жимсний салат эсвэл өтгөн ундаанд ашиглах боломжтой. Ингээд та бүхэнд киви жимсний гайхалтай 10 ач тусыг хүргэж байна. Та хоол хүнсэндээ заавал хэрэглээрэй.

NALINRATPHI / SHUTTERSTOCK

 

1. Витамин C амин дэмээр баялаг

Ихэнх хүмүүс жүржийг витамин C амин дэмээр баялаг гэж боддог боловч, жүржтэй яг ижил хэмжээгээр витамин C агуулдаг жимс бол киви юм. Хэрэв та энэ жимсийг идвэл, нэг өдөрт авах ёстой витамин C амин дэмийн 85%-ийг авах боломжтой.

2. Тос агуулаагүй

Киви тослог жимс биш. Хэрэв та өөх тос агуулаагүй хүнс хэрэглэхийг эрхэмлэж байгаа бол энэ жимсийг идэхэд хамгийн тохиромжтой.

3. Гликемик бага хэмжээгээр агуулдаг

Киви жимсний найрлаганд гликемик бага хэмжээгээр байдаг гэдэг нь нүүрс усны хэмжээ мөн адил бага байна гэсэн үг юм. Тэгэхээр чихрийн шижин өвчтэй хүмүүс хэрэглэхэд ямар ч асуудалгүй.

4. Их хэмжээний ширхэглэг агуулдаг

Хэрэв таны хүнсэнд ширхэглэг ихтэй бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа бол өглөө овъёостой киви идээрэй. Киви хивэг тарианаас илүү их ширхэглэг агуулдаг ба тэр ч үүднээсээ илүү амттай байдаг байна.

5. Сайн унтаж амрахад тусална

Хэрэв та сайн унтаж амрахыг хүсэж байвал киви идээрэй гэж зөвлөе. Энэ жимс найрлагандаа антиоксидант агуулдаг ба энэ нь бөх гэгч нь унтаж амрахад нөлөөлдөг. Орондоо орохоос нэг цагийн өмнө 2 ширхэг киви идвэл бүр ч илүү үр дүнтэй байх болно.

Greatist

6. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ

Ширхэглэгийн хэмжээ их бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хоол боловсруулах үйл ажиллагааг зөв горимд нь оруулахад тусалдаг. Түүгээр ч зогсохгүй ширхэглэг нь цусны даралт болон цусны сахарыг хянах, тогтвортой байлгахад тусалдаг гэдгийг бүү мартаарай.

7. Жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй

Киви найрлагандаа чухал ач холбогдолтой фолат гэх эрдэс бодисыг агуулдаг ба энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл ургийн хөгжилд сайнаар нөлөөлдөг гэсэн үг.

JCDA.ca

8. Цэвэрхэн арьстай байхад тусална

Киви дээр дурдсанчлан, их хэмжээний витамин болон эрдэс бодисоор баялаг ба үүнд кали, кальци, төмөр болон магни зэргийг нэрлэж болно. Тэр тусмаа В төрлийн амин дэмүүд нь арьсанд тэжээл өгнө. Эдгээр витамин болон эрдэс бодисын тусламжтай цусны эргэлтийг сайжруулж, стрессээс ангижрах боломжтой.

9. Нүдийг хамгаална

Киви найрлагандаа байгалийн гаралтай химийн бодисууд агуулдаг тул нүдний эвэрлэг бүрхэвчинд толбо үүсэх өвчин тусах эрсдэлийг 40%-иар бууруулдаг байна. Киви жимсний найрлаганд байдаг лутеин болон зеаксантин гэх бодисууд нь хүний нүдний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй болохыг олж тогтоожээ.

Z Living

10. Өвчний эсрэг үйлчилгээтэй

Их хэмжээний витамин C амин дэм нь таны биеийг вирус болон бактериас хамгаална. Мөн ширхэглэг болон байгалийн гаралтай химийн бодисууд их хэмжээгээр агуулагдаж байгаа учир хоол боловсруулалтад сайнаар нөлөөлөхөөс гадна дархлааны системийг улам бэхжүүлдэг байна.

Та киви жимсийг хэрхэн ашигладаг вэ? Энэ жимсний тусламжтай хийдэг хоол болон ундааныхаа жорыг бидэнтэй хуваалцаарай.

13
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:07

    Санхүүгийн хямралыг даван туулсан хэвээр байна уу?
    Юу бидэнд мөнгө өгч, эрүүл хэвээр үлдэх юм бэ?
    Би КИНИНГИ компани нь fortis эмнэлэгт 520,000 ам.доллараар зарж байна
    Амьдралдаа аз жаргалтай байгаа учраас би эрүүл хэвээрээ байгаа, хэрэв та өөрийн зарахыг хүсч байгаа бол
    бөөр, та эмнэлэг рүүгээ имэйлээр холбогдож болно [
    [email protected]] бид ч гэсэн чамд мөнгө төлж өгдөг
    визээ боловсруулахын тулд мэс засал хийлгэхээр ирнэ
    Хэрэв танд мэс засал хийвэл та бэлэн боллоо
    Та эмнэлгийн тусламжтай холбоо барьж болно
    [email protected]

  2. Ойлгохгүй байна

    2020/08/05 at 23:58

    Ширхэглэг гэж ямар үгийг яаж орчуулсан хэрэг вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *