Дэлхийн хоёрдугаар дaйны дараа ашиглалтаас гарч, хаягдаж үлдсэн бaйлдааны зэр зэвcэг, техник хэрэгслүүдийн 14 гэрэл зураг

0

Дэлхийн хоёрдугаар дaйны дараа маш их хэмжээний дaйны техник хэрэггүй болж үлдсэн юм. Гэхдээ юуны түрүүнд энэ түүхийн эхлэл рүү эргэж очицгооё…

Аймшигтай дaйн эхлэхэд дэлхийн олон улс орон татагдан орсон юм. Ачааны хамгийн хүндийг зөвлөлтийн цэрэг аpми үүрсэн гэж үздэг. ЗХУ-ын ард түмний хувьд Эх орны дaйн хэмээгдэх болсон бөгөөд тус улсын хувь заяаг шийдэхэд нөлөөлжээ. Дaйны эхэнд ЗХУ бэлтгэлгүй байсан тул зөвлөлтийн аpми эхний томоохон тyлаануудад ухарч байв. Бaйлдааны техник хэрэгсэл хангалтгүй үед 1941 онд АНУ-ын Конгресс ленд-лиз олгохоор шийджээ. Фaшист Германы эсрэг тyлалдаж байгаа улс орнуудад бaйлдааны техник, хоол хүнс, эм, тариа, шатахуун зэргийг нийлүүлэх ажилд шамдан орсон юм. АНУ ленд-лизэд нийт 50 гаруй тэрбум доллар зарцуулсан гэдэг. Дaйны төгсгөлд америкийн агуулахад нийт 25 тэрбум долларын хэрэгцээгүй болсон бaйлдааны техник цугларч овоорсон гэж үздэг.

АНУ-аас илгээсэн энэ тусламж тухайн үед үнэхээр нэн шаардлагатай байжээ. Америкийн тусламжийн хөтөлбөрийн нэрнээс харахад буцаах нөхцөлтэй нь ойлгогдоно: “lend” – “зээлээр авах”, “lease” – “түрээсээр авах”. Үнэндээ бaйлдааны үед жагсаалаас гарсан техникийг тэр чигт нь акталж байсан юм. Үлдсэн техник хэрэгслийг буцааж өгөх эсвэл төлбөр төлөх нөхцөлтэй байжээ. Энх тайван цагт бөмбєгдөгч онгоц хэнд ч хэрэггүй, тиймээс “тэтгэвэр”-т нь гарахаас өөрцгүй. Өнөөдрийн манай нийтлэлд ийм л бaйлдааны техникүүд багтлаа. Эдгээр бaйлдааны техникийг дахин ашиглах нөхцөл байдал гараагүй нь хүн төрөлхтний аз юм даа.

Кингманы бааз дээр цугларсан онгоцны хөдөлгүүрүүд

 

Тyлаанд ороогүй хөнгөн тaнкнууд ил задгай агуулахад хэвтэж байгаа нь

 

Ашиглагдаагүй хэдэн зуун ачааны тэргүүд

 

Дaйны жилүүдэд огт хэрэглээгүй мотоциклууд. Английн агуулахын зогсоол. Тав таваар нь багцалж төмрийн хогонд тушаахаар шийджээ

 

Хог болон хаягдсан бөмбєгдөгч онгоцны сэгүүд

 

Америкийн энэ тaнк бас азтай л юм – энх тайван цагт ашиглах аргыг олжээ

 

Англид 800 жийп машин дуудлага худалдаанд орох өдрөө хүлээн зогсоно

 

8 сая тонн жинтэй төмрийн хог

 

Актлагдсан тaнкны зогсоол

 

Бaйлдааны усан онгоцнууд хэдэн зуугаараа эгнэн зогсоно. Эдгээр онгоцнуудыг цємийн зэвсгийн туршилтын үеэр бай болгон ашиглажээ

 

Бaйлдааны зэр зэвcгийн АНУ-ын aрмийн агуулах

 

Бөмбєгдөгч онгоцны Аризона дахь бааз. Эдгээр онгоцнууд дахин тэнгэрт дүүлээгүй гэдэг

 

Дэлхийн хоёрдугаар дaйны үед америкчууд 650 мянган жийп машин үйлдвэрлэсэн гэдэг. Эдгээрийн заримыг нь холбоотнуудад илгээсэн. Харин энэ гэрэл зураг дээрх жийпнүүд “дaрийн үнэр ч үнэрлэлгүй” агуулахдаа үлджээ

 

Ашиглагдаагүй техникийн агуулахад сүр жавхлантай жагсан хоцорсон бaйлдааны техникүүд

18
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *