Нэгэн өндөр настан тосгоноо бүхэлд нь зургаар чимж нураалгахаас аварч үлдэж чаджээ

0

Хэдэн арван жилийн турш амьдарсан тосгоныг нь буулгах гэж байгааг сонссон Тайванийн ахмад дaйчин, өндөр настан тосгоноо аврахаар зоримог шийдвэр гаргажээ.

Энэ тосгонд 1200 гаруй ам бүл суудаг байсан бөгөөд оршин суугчдын ихэнх нь Мао Зэдуны кoммунист дэглэмээс дaйжсан хятад үндэстнүүд байсан хэмээн Colossal-д бичжээ.

1.

2000-аад оны дунд үеэс үл хөдлөх агентлагууд энэ тосгоныг буулгаж шинэ хороолол барих бүхий л арга хэмжээг авчээ. Хуан тэдний саналыг хүлээж аваагүй юм. Мөнгөөр илэрхийлэгдэх нөхөн төлбөр, шинэ орон сууц санал болгосон ч тэр татгалзсаар тосгондоо орь ганцаар хоцорсон нэгэн. Тэр үед тосгоны ихэнх байшингуудыг нураасаар арваад барилга л бүтэн үлджээ.

 

2.

 

3.

Ганцаараа үлдсэн өндөр настан уйдсандаа өөрийнхөө байшин дээр эхлээд зураг зурж эхэлжээ. Дараа нь зэргэлдээ байшингууд дээр зургаа зурсан гэдэг. Хана, дээвэр, зам бүгд хятад өнгө аястай, өнгөлөг зургаар дүүрчээ. Ард түмний аж амьдралыг харуулсан зургаас эхлээд сайхан ерөөл дэвшүүлсэн ханз үсэг хүртэл харагдана.

 

4.

 

5.

Хуаны тосгоныг Солонгын тосгон гэж нэрлэх болсон юм, өндөр настан өөрөө Солонгын өвөө гэдэг нэртэй болжээ. 2010 онд орон нутгийн оюутан залуу Хуаны хурц өнгөтэй байшинг хараад дэлхий дахинд Солонгын Тосгоныг танилцуулахаар шийджээ.

 

6.

 

7.

 

8.

Одоо жил болгон уг тосгоныг үзэхээр жуулчид сая саяараа ирдэг болсон тул Тайванийн засгийн газар уг тосгоныг нураахгүй хэвээр үлдэхээр шийдсэн байна.

 

9.

Өвөө ямар үр дүнд хүрэхээ мэдэж байсан болов уу?

5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Бэхбат Хорлоо

    Бэхбат Хорлоо

    2022/03/21 at 13:44

    00000

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *