Робот-ноход хүмүүсийн амьдралд туслаад эхэлжээ. HyQReal робот-нохой 3 тоннын жинтэй онгоцыг чирж чадна!

1

HyQReal робот-нохойг италийн роботехникийн инженерүүд зохион бүтээжээ. Робот-нохой гурван тоннын жинтэй онгоцыг хөдөлгөж чадна. Туршилтын үеэр тэр ямар ч төвөггүйгээр хүнд машин механизмыг 10 метр зайд чиржээ. Зохион бүтээгчид өөрсдийн бүтээлээ байгалийн гамшиг болон техникийн ослын үеэр хүмүүсийн амь аварч чадна гэдэгт итгэлтэй байна.

Италийн технологийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд HyQReal робот-нохойг бүтээжээ, уг нохой нь онцгой байдлын үед аврагчид болон эмнэлгийн ажилтнуудад туслах зорилготой юм. Төмөр туслагч гэмтсэн хүнийг зөөх боловч тэрээр зохион бүтээгчдийнхээ хүлээлтийг давжээ. Туршилтын үеэр робот-нохой гурван тоннын жинтэй онгоцыг 10 метр газар чирж чадсан юм. Робот-нохой өөрөө 127 кг жинтэй, урт нь 1,2 метр. Нохойны сарвуу нь тусгай резинээр хийгдсэн тул газартай сайн барьцалддаг байна. HyQReal нь Италийн технологийн хүрээлэнд 2007 оноос хойш боловсруулж байгаа роботуудын дундаас хамгийн сүүлийн хувилбар нь ажээ.

Photo: i.dailymail.co.uk

Робот зохион бүтээгчид өөрсдийн бүтээсэн дөрвөн хөлт туслагч нь хүний амь нас аврах төдийгүй хөдөө аж ахуй, шинэ газар нутаг судлахад тусална гэж үзэж байна. “Онгоц чирж байгаа нь роботын хүчийг бүрэн илэрхийлж байгаа юм, түүний бие даан ажиллах чадвар, төгс дизайны талаар яриад ч хэрэггүй” гэж төслийн удирдагч Клауди Семини хэлжээ. “Бид урьд өмнө хэний ч хийж байгаагүй зүйлийг бүтээхийг хүссэн юм, өнөөдөр бид санасандаа хүрч чадлаа”.

Photo: i.dailymail.co.uk

HyQReal үнэхээр хүчтэй гэдгээ харуулж чадсан, гэхдээ итали зохион бүтээгчдийн робот-нохой энэ төрлийн анхны бүтээл байсангүй.

Сарын өмнө Boston Dynamics компани Spotpower загварын робот-ноход уул өөд хүнд даацын ачааны машин хэрхэн чирж байгааг үзүүлжээ. Компанийн төлөөллийн батлан хэлж байгаагаар бол уг робот-нохойн боловсруулалт дуусах шатандаа явж байгаа бөгөөд энэ жилийн сүүл гэхэд Spotpower роботууд худалдаанд гарна гэжээ.

Мөн Boston Dynamics компани бас нэгэн бүтээлээ танилцууллаа – Spot Mini робот-нохой. Энэ загварын жин нь 25-35 кг, зохион бүтээгчдийнх нь хэлснээр бол: “оффис болон гэр дотор ямар ч асуудалгүй, хэнд ч саад болохгүйгээр явна” гэжээ. Робот нь нэмэлт механик “гар”-тай бөгөөд үүгээрээ гэр ахуйн ажилд тусалж чадна – жишээ нь цагаан хэрэгслийг угаалгын машинд хийх эсвэл аяга таваг угаах ажилд.

Spot Mini-г зохион бүтээсэн инженерүүдийн хэлснээр, хагас цаг орчим цэнэглэгчгүйгээр бүрэн ажиллах чадалтай, мөн “өнөөдрийн хувьд тус компаниас гараад байгаа хамгийн чимээгүй робот” ажээ. Тэгэхээр гэрийн ажилд үнэхээр тусалж мэдэх л робот юм.

4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *