1972 оны Хойд Солонгосын аж үйлдвэржилтийг харуулсан түүхэн гэрэл зургууд

0

1972 оны 6 дугаар сард “Торонто Стар” сонины Азийн орнуудын сурвалжлагч Марк Гейн Хойд Солонгост орох эрх авсан дөрөвхөн сурвалжлагчийн нэг нь болсон юм. Уг томилолтын тайлан 1972 оны 7 дугаар сард “Торонто Стар” сонинд дөрвөн хэсэг уртаас урт нийтлэл болон хэвлэгджээ. Гейн уг нийтлэлдээ Ким Ир Сенийн үеийн улс төрийн нөхцөл байдал, улс орны ард иргэдийн амьдралыг тодорхой дүрслэн бичсэн байв.

Эдгээр гэрэл зургууд – тус улсад томилолтоор ажиллаж байхдаа Гейнийн авсан олон гэрэл зургуудын цөөн хэд нь л юм. Энэ удаад та бүхэнд Хойд Солонгосын үйлдвэржилттэй холбоотой гэрэл зургуудыг л сонирхуулахаар түүвэрлэн бэлдэв. Гейнийн бичсэнээр бол тухайн үед түүнийг хүлээж авсан Хойд Солонгосын сэтгүүлчдийн зөвлөлийнхөн Хойд Солонгос гэдэг улс “аж үйлдвэр нь хөгжсөн, хангамж сайтай азийн Бельги” хэмээгдэнэ гэсэн ойлголтыг өгөхийг хичээж байжээ. Мөн удирдагч Ким Ир Сен нутгийн ард иргэдийн хүнд хөдөлмөрийг халсан аугаа хүн хэмээн ойлгуулж байсан гэдэг.

Гэхдээ Гейн үүнээс өөр үзэл бодолтой буцсан юм. “Хэрвээ энэ улс өөрийгөө орчин үеийн үйлдвэржсэн улс гэж үзэж байгаа юм бол ард иргэдийнх нь амьдралын хэв маяг, үүнийгээ илэрхийлэх үг, үйлдэл нь Барууны хүнд огт ойлгомжгүй санагдана. Мөн Кимийн Хойд Солонгос – ард иргэдийн сайн сайхны төлөө гэх уриатай боловч коммунист дэглэмтэй ихэнх улс орнуудын дэргэд хөрөнгөтний нийгэм шиг сэтгэгдэл төрнө” хэмээн Гейн бичжээ.

Эмнэлгийн байгууллага. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Автоматжсан гутлын үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Оёдлын үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

“Орчин үе”-ийн хэвлэлийн үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Оффисын ажилтнуудын хүүхдийн том цэцэрлэг. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Аpмийнхан цэpгийн эмнэлгийн нөөцийг байнга нэмэгдүүлдэг. 1972 оны 6 дугаар сар, Хамхын, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Эмийн үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Лаазалсан гүзээлзгэнэ, тарвас, ногоо, шилтэй шүүс зэргийг зарж байгаа худалдагч. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Ким Чон Те-гийн нэрэмжит галт тэрэгний үйлдвэрээс гарч байгаа галт тэрэг. 1972 оны 6 дугаар сар, Пхеньян, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Бордооны үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Хамхын, Хойд Солонгос

designyoutrust.com

 

Бордооны үйлдвэр. 1972 оны 6 дугаар сар, Хамхын, Хойд Солонгос

designyoutrust.com
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *