1987 оны 12-р сарын 7-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6-р сарын 26-ны өдрийг Мансууруулах бодисын зүй бус хэрэглээ болон хууль бус тээвэрлэлтийн эсрэг олон улсын өдөр /International Day against Drug Abuse and Illicit Trafficking/ болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн хувьд эл өдрийг “Дэмж, Бүү цээрлүүл: Залуу үеэ хамгаал” /Support Dont Punish: Protect Our Youth/ гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мун /Ban Ki-moon/ энэ жилийн Мансууруулах бодисын зүй бус хэрэглээ болон хууль бус тээвэрлэлтийн эсрэг олон улсын энэ өдрөөр хэвлэл мэдээллийн байгууллагууд болон иргэний нийгмийн бүхий л хэсгүүд хууль бус хар тамхины аюулын талаарх ухварыг нэмэгдүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй хэмээн онцлон өгүүлсэн билээ. Москва, Киев, Тбилис болон Дэлхийн бусад хотуудад идэвхтэй арга хэмжээ авахыг дэмжигчид хувийн хэрэглээндээ өчүүхэн төдий мансууруулах бодис, эм эзэмшиж байсан хэдэн зуу, хэдэн мянган хүмүүсийн амьдралыг ял шийтгэлээр зэрэмдэглэж байгаа хатуу харгис улс төрийн бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ мансууруулах бодисын донгоос үүдэлтэй тарчлал, түүнийг хүлээн зөвшөөрөхийн эсрэг, мансууруулах бодисын тариалалт, үйлдвэрлэлтийн эсрэг, цагдаагийн газруудад хар тамхитай холбоотой авилга, хээл хахууль болон мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотойгоор үүсэх ХДХВ, ДОХ-ын халдварын цэцэглэн хөгжиж байгаа явдалд цэг тавихыг уриалж дуу хоолойгоо нэгтгэсэн байна. Түүнчлэн Мянмар, Тайланд, Иран, Пакистан тэргүүтэй олон орнуудад хар тамхины наймаачдаас хурааж авсан ихээхэн хэмжээний мансууруулах бодисыг устгах жил бүрийн ёслол уламжлал ёсоороо болжээ.

























Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



