Италийн тансаг зэрэглэлийн загварын бренд яг л бэлэн гоймон шиг харагдах гутлаа худалдаанд гаргажээ

2

Жил бүр хувцас загварын салбарт шинэ бас сонирхолтой бүтээгдэхүүнүүд мэндэлдэг – эдгээр гуталнууд үүний тод жишээ юм.

Италийн хувцас загварын бренд болох “Bottega Veneta” шинэ загварын гутлаа саяхан танилцуулсан бөгөөд энэ нь яг л бэлэн гоймон шиг (эсвэл Justin Timberlake-ийн 90-ээд оны үеийн үсний стильтэй төстэй) харагдаж байгаа талаар сошиал сүлжээнд хэрэглэгчид ам уралдан бичицгээж байна.

Bottega Venata / Pixabay

 

Perez Hilton / Tumblr

Алдарт “Vogue” сэтгүүл шинэ дугаартаа “Bottega Veneta” брендийн 2020 оны хаврын коллекцийн талаар мэдээлэл нийтэлсэн бөгөөд хүмүүс энэхүү этгээд хачин загвартай гуталны талаар сэтгэгдлээ илэрхийлжээ.

Нэгэн хэрэглэгч хэлэхдээ “Карригаар амталсан тахиа шиг шаахай” гэсэн бол, өөр нэгэн хэрэглэгч “Балиар, гарцаа байхгүй тав тухгүй” гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Мөн бас нэгэн хэрэглэгч “Энэ шаахайг бороотой үед өмсөнө гэж байхгүй юм байна” гэжээ.

Bottega Venata / Pixabay

Бэлэн гоймон шиг харагдаж буй энэ гутал чухам хэдэн долларын үнэтэй нь одоогоор тодорхой биш байгаа бөгөөд “Bottega Veneta” брендийн албан ёсны вебсайт дээрх мэдээллээс харвал, ойролцоогоор 500-1000 фунт стерлингийн үнэтэй байх гэнэ.

Bottega Venata / Pixabay

Сонирхолтой нь, нэгэн Инстаграм хэрэглэгчийн уг гутлыг бэлэн гоймонтой харьцуулж тавьсан зураг богино хугацаанд 80,000 лайк авчээ.

Магадгүй энэ гутлыг худалдаж авах хүн өдрийн од шиг тун цөөхөн байх биз ээ.

Bottega Venata / Pixabay

Та энэ гутлыг худалдаж авах байсан уу? Танд энэ гуталын загвар ямар санагдаж байна вэ?

19
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Purev Amarsaihan

    Purev Amarsaihan

    2019/12/24 at 11:30

    Zyyger ogson ch avahgyi🤩

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *