
“Хуучин цагт зуунаар ч хэрэглэх зүйл хийдэг байж дээ” гэдгийг баталсан эд зүйл харсан эсвэл сонссон хүн бидний дунд зөндөө л байгаа. Бидний гэр оронд ч үүнийг батлах зүйл хадгалагдаж бас дээдлэгдэж байгаа гэж найдаж байна. Хамгийн гол нь өвөө, эмээ нарын минь авсан зүйл өнөөг хүртэл бидний хэрэгцээ шаардлагыг хангаж чадаж байна гэхээр бахармаар ч юм шиг.
Өнөөдөр та бүхэндээ цаг хугацааны шалгуурыг даван гарч өнөөдрийн биднийг баярлуулж байгаа 18 эд зүйлийг танилцуулахаар бэлдлээ.
1940-өөд оны үеийн эртний эдлэлийн ширээ. Энэ ширээ дэлхийн дайныг давж гарсан гэхэд итгэмээргүй, энэ ширээний ард хэчнээн олон ажил хийгдсэн бол?

Өнөөдөр зургаан цаг дугаарлаж зогсох шаардлага гарсан юм. Өвөөгийн минь эвхэгддэг таяган сандал жинхэнэ утгаараа аминд орлоо шүү

Миний 1981 оны Nikon гэрэл зургийн аппарат

1939 оны унадаг дугуй, үүгээр их ч олон газрыг тууллаа. Хуучны эд ч гэлээ намайг хэзээ ч хэцүү байдалд оруулж байсангүй

1960-аад оны үеийн оёдлын машин, одоо ч ямар нэгэн асуудалгүй ажиллаж байна

Эдгээр эд хөрөнгийн зарим нэг нь өнөөдрийн эзэддээ өв залгамжлагдаж ирсэн, харин зарим нэг нь эртний эдлэлийн дэлгүүр эсвэл хуучин барааны захаар дамжин шинэ эзэддээ очжээ. Тэд нэг л шинж чанарыг агуулна – удаан эдэлгээ.
Энэ ширмэн тосгуур 100 жилийн настай, тэгсэн мөртлөө сайхан хэвээрээ үлджээ

Энэ миксер 41 жилийн настай. Аав, ээж хоёр минь хуримын бэлэг болгон өгч байжээ

Элэнц эхийн маань талхны хутга, ойролцоогоор 1900-ээд оны үеийнх байх. Хоёр талаар нь ирлэдэг байж. Харьцуулах гэж баруун талд нь өнөөгийн хоолны хутга тавьсан юм.

1930-аад оны үеийн ширмэн хайруулын таваг, элэнц эх минь хэрэглэдэг байсан гэсэн

10 жилийн турш энэ цагны зайг ганц ч удаа сольж үзээгүй

Зарим нэг эд хөрөнгө цаг хугацааны эдэлгээг даагаад зогсохгүй бараг шинээрээ шахуу үлдэж чаджээ.
Элэнц эхийн маань кофе чанагч, 100 жилийн дараа ч кофегоо чанасаар л…

Ээж минь энэ индүүг 30 жилийн өмнө худалдаж авч байжээ

1942 оны хөргөгч манай найзын гэрт ямар ч доголдолгүй ажилласаар л байна

Суурилуулсан кофе чанагч, одоо 30 жил болжээ, өглөө болгон намайг сайхан кофены амтаар сэрээнэ

1977 оны кассет тоглуулагч, ганц ч удаа засварт явж үзээгүй. Одоо ч асуудалгүй ажилласаар л байна

Хуучны эд цуглуулах дуртай хүмүүс байдаг, яагаад гэвэл тэд чанар нь илүү гэж үздэг. Бидний өнөөдрийн нийтлэл энэ ойлголтын баталгаа болох шиг боллоо.
30 жилийн өмнө би энэ тоглоомыг эмээ, өвөөгөөсөө бэлгэнд авч байлаа. Өнөөдөр би хүүдээ өвлүүлж өглөө

Сүүлийн 10 жил өвөөгийнхөө энэ савхин хүрмийг ёстой тайлахгүй өмсөж байна. Өвөө маань цэргээс халагдаж ирээд 70-аад онд анхны мотоциклтой цуг энэ савхин хүрмийг авч байсан гэсэн

1964 оны зуух. Олон жилийн дараа ч гэсэн ажилласаар л байгаа

Танд хуучны, гэхдээ одоо ч хэрэглэсээр байгаа үнэ цэнэтэй зүйл байдаг уу?








Baldannyam Spacious
2020/10/17 at 05:50
Сайхан юмаа
To Zawiya
2020/10/18 at 01:30
Bn Vine
Г. Билгүүн
2020/10/18 at 01:34
mini nomor ch untdag honjol odoo nddaas 4 jileer hogshin😎
Selenge Dagva
2020/10/18 at 11:43
25s deesh jiliin nastai yum bnaa
Purevjav Nyamgerel
2020/10/18 at 14:05
Dugui ni bagaddaggui yum uu
Purevjav Nyamgerel
2020/10/18 at 14:05
Bad hurem n