Дэлхий дээр амьдарч байсан хамгийн ухаантай эрийн түүх, бид өмнө нь яагаад түүний талаар огт сонсож байгаагүй юм бол?

1

Альберт Эйнштейний “IQ” 160, Исак Ньютоны “IQ” 190, Марк Зукербергийн “IQ” 152 гэж тогтоогдсон байдаг. Тиймдээ ч эдгээр алдартай эрхмүүдийг дэлхий даяараа үнэмлэхүй суутнууд гэж нэрлэдэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт “IQ” нь 250-300 хооронд тогтоогдсон хүн амьдарч байсан гэвэл та итгэх үү! Уильям Жеймс Сидис бол дэлхий дээрх хамгийн ухаантай хүн байсан бөгөөд хүүхэд ахуйгаасаа гоц авьяас нь илэрсэн маш ховор чадвартай математикч байжээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр хэл шинжлэлийн мэргэжилтэн, авьяаслаг зохиолч байсан юм. Гэвч харамсалтай нь түүний тухай тийм ч олон хүн мэддэггүй билээ. Ингээд түүний амьдралын түүх болоод яагаад хүмүүст танигдаагүй өнгөрсөн талаарх сонирхолтой түүхийг хүргэж байна.

Тэрээр 8 настайдаа 8 өөр хэлээр чөлөөтэй ярьдаг байв

© sidis.net

Уильям 1898 онд Нью-Йорк хотод төрсөн. Харин түүний эцэг Борис нь Харвардаас дөрвөн ч эрдмийн зэрэг хүртсэн үлгэр жишээ сэтгэл судлаач байжээ. Угаас түүний эцэг, эх нь суут ухаантнууд байсан учир өөрсдийн хүү Уильям Жеймс Сидисийг ч мөн гялалзсан амжилт үзүүлээсэй гэж хүссэн ч тэрээр ердийнхөөс давсан ухаантай хүүхэд байсан юм.

© Harvard Library

Уильямын аав Борис Сидис

Тэрээр дөнгөж 18 сартайдаа “The New York Times”-ийг унших хэмжээний чадвартай байжээ. Харин 8 насандаа тэр хэнээр ч заалгахгүйгээр өөрөө Латин, Грек, Франц, Орос, Герман, Еврей, Турк, Армен хэл сурсан байна. Хамгийн гайхалтай нь тэрээр 8 хэлээр ярьдаг байснаас гадна өөрийн гэсэн шинэ хэл зохиосон бөгөөд тэр хэлийг нь “Vendergood” гэж нэрлэдэг.

 

Тэрээр Харвардад элссэн хамгийн залуу хүн болж байв

Түүний ухаалаг байдлыг хамгийн сайн мэддэг байсан аав нь түүнийг Харвардад элсүүлэх гэж оролдсон боловч тэр үед Уильям дөнгөж 9 настай байсан тул татгалзсан хариу авсан байна. Түүнээс  2 жилийн дараа хүрээлэн тэдний саналыг хүлээн авснаар, Уильям 1909 онд Харвардад элссэн хамгийн залуу хүн болжээ. Ингээд 1910 он гэхэд түүний математикийн мэдлэг нь дээд цэгтээ хүрч, профессор багш нарынхаа оронд лекц тавих хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Түүнчлэн түүний албан ёсоор “гоц ухаантай хүүхэд” хэмээн өргөмжилжээ. Тэрээр 16 насандаа нийгмийн ухааны бакалаврын зэрэг хамгаалсан юм.

 

 

Тэр ганцаардмал амьдралаар амьдрахаар шийдсэн

© sidis.net

Алдар нэр үнэхээр ядаргаатай, ялангуяа хэрэв та маш залуугаараа ийм түвшинд очсон бол бүр ч төвөгтэй. Уильям сургуулиа төгссөнийхөө дараа удалгүй сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрээр “төгс төгөлдөр” амьдралаар амьдрахыг хүсдэг бөгөөд тэрхүү төгс амьдрал нь түүний хувьд бусдаас тусгаарлагдах явдал гэжээ. Түүнчлэн тэрээр эмэгтэйчүүд түүнд нүүр өгдөггүй учраас хэзээ ч гэрлэхгүй байх гэж бодож буйгаа ч хэлж байсан байна.

Хүсээгүй ирсэн алдар нэрээс гадна түүний шийдвэрт нөлөөлсөн бас нэг зүйл нь хүүхэд байхаас нь түүнд ирсэн дарамт байжээ. Яг тэр үед Америкчууд хүүхдээ гоц авьяастан болгохыг хамгийн их хүсдэг байсан юм. Харин алдартай сэтгэл зүйч болох Уиллиамын аав хүүгээ од шиг гэрэлтүүлэхийг хүсдэг байж. Ингэхийн тулд тэрээр хүүгээ өсгөхдөө сэтгэл зүйн шинжлэх ухааны олон арга техникийг ашиглаж маш их шахдаг байсан байна. Уильям хүүхэд байхаасаа л суралцах дуртай байсан ч насанд хүрэх үед нь үзэл бодол нь төлөвшиж аавыгаа олон зүйлд буруутгах болжээ. Борис 1923 онд таалал төгсөхөд Виллиам түүний оршуулгад оролцохоос хүртэл татгалзсан байдаг.

 

Түүнд 18 сар хорих ял оноож байжээ

© sidis.net

Суут ухаантнууд ихэвчлэн чимээгүйхэн байх тохиолдол олон байдаг бөгөөд Уильям ч мөн маш бага цалинтай бичиг хэргийн ажил хийдэг байв. Гэсэн ч хүмүүс түүнийг таньсаар байсан тулд ажлаа байнга солихоос өөр сонголтгүй байдаг байжээ. 1924 онд сэтгүүлчид түүнийг долоо хоногт 23 долларын цалинтай ажил хийдэг талаар нийтлэл гаргаж олон нийт түүнийг хүүхэд байх үеийнхээ чадварыг бүрэн алдсан хэмээн тохуурхаж байсан юм. Гэвч түүний жинхэнэ амьдралыг хэн ч төсөөлөхгүй. Уильям зохиомол нэр ашиглан олон арван үнэ цэнэтэй ном бичсэн байдаг.

Тэрээр социалист төдийгүй дэлхийн 1-р дайны эсэргүүцэгч байв. Гэвч тэр 1919 онд Бостон хотод хүчирхийлэл үйлдсэн эсэргүүцлийн хэргээр баривчлагдаж, 18 сар шоронд хоригджээ. Гэсэн ч эцэг эх нь түүнийг шоронгоос гаргах арга замыг олж, оронд нь түүнийг өөрсдийн сувиллын газарт 2 жилийн турш хорьсон байна.

 

46 насандаа зуурдаар хорвоог орхив

© findagrave.com

Уильям амьдралынхаа турш ганцаардаж, тусгаарлагдан амьдарсан юм. Гэр бүлээсээ тусдаа амьдардаг тэрээр төрөл бүрийн ажил хийж амь зогоож байжээ. Ингэж л дэлхийг ч өөрчилж чадах байсан суут эр 1944 онд 46-тайдаа харамсалтайгаар нас барсан бөгөөд тархины цус алдалтаас болж хорвоог орхижээ. Сонирхолтой нь түүний аав ч мөн яг ийм шалтгаанаар нас барсан байна.

5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *