Бүсгүй сүй тавьснаа зарлахаар шийдэж нохойныхоо хоншоор дээр бөгжөө тавьж байгаад зураг дарах гэтэл… Түүний нохой хамаг төлөвлөгөөг нь нураав!

1

Сүй тавих – хүн бүрийн амьдралд тохиох хамгийн чухал, гэгээлэг дурсгалтай мөч мөнөөс мөн. Залуучууд ч гэрлэх саналаа аль болох давтагдашгүй байдлаар тавихыг хичээнэ. Харин сүйт бүсгүйчүүд нь энэ тухайгаа дэлхий дахинд мартагдахааргүй зарлахыг хичээнэ. Гэвч заримдаа бүх зүйл төлөвлөсөн ёсоор болохгүй нь мэдээж.

DanyHeatley50in07 гэх нэртэй Reddit-ийн хэрэглэгч бүсгүй тун удахгүй нөхөрт гарах гэж байгаа баяртай мэдээгээ олон нийтэд бичлэгээр зарлахаар шийджээ. Энэ сайхан үйлсэд бүсгүйн нохой туслах ёстой байсан юм. Сүйт бүсгүй ч нохойгоо үүнд сайн сургасан байна. Гэхдээ бүсгүй нэг л зүйлийг тооцоолоогүй байна, нохой нь хийдэг үйлдлээ чин үнэнчээр хийж, хоншоор дээр нь хоол тавьсан гэж боджээ.

3 өдрийн хугацаанд Reddit дээр 32 мянган апвоут цуглуулсан бичлэг

“Өөрийнхөө бөгжөөр гайхуулчихвал болохгүй зүйл байхгүй биз дээ?” гэж хэд хоногийн өмнө бүсгүй бичиж байжээ.

 

Бүсгүйн бодож олсон санаа үнэхээр сонирхолтой байсан юм

Тун удахгүй амьдралд нь гарах өөрчлөлтийг бүсгүй дэлхий дахинаа дуулгахыг хүсжээ. Ингээд нохойныхоо хоншоор дээр сүйн бөгжөө тавиад зургийг нь дарсан байна. Энэ үзүүлбэрийг хийхдээ бүсгүй урьд нь хайртай нохойныхоо дуртай хоолыг хоншоор дээр нь тавьдаг байв. Тийм ч учраас нохой нь түүний хэлсэн командыг нь дуулгавартай нь аргагүй биелүүлсэн биз.

 

Нохойны сурсан дадлыг одоо яалтай ч билээ дээ?

Ретривер “Суу, хүлээ” зэрэг командуудыг үнэхээр мундаг хийсэн, даанч цаана нь эрэгтэй хүний дуу гарч командыг буруу ойлгон тэр дор нь биелүүлсэн байна: “амттаныг ид” гэсэн командыг өгсөн юм байх даа? Бичлэг төлөвлөгөө ёсоор яваагүй тул юун гоё гэрэл зурагтай манатай. Сандарсан бүсгүйн дуу хоолой, шалан дээр унах утасны дуу чимээ… үүнээс хойш юу болсныг ярилтгүй биз.

Харин комментууд өөр өөрсдийн хувилбараар цуварсан нь ойлгомжтой.

  • “Хая, фүү” гэдэг команд мэддэг л гэж найдахаас.
  • Санаа зоволтгүй, чи бөгжнөөсөө хэсэг хугацаанд л саллаа шүү дээ
  • Найз залуу чинь бодлоо өөрчлөөд нохойнд чинь бөгжийг ид гэдэг команд заагаад өгсөн юм болов уу?
  • Чи ер нь юу бодож байсан нөхөр вэ?
  • Чөтгөр ав гэж, үнэхээр инээдтэй юм. Нохой чинь зүгээр байгаасай.

Бүсгүй ийм зүйл болно гэж бодож байсан болов уу? Эсвэл үнэхээр санамсаргүй зүйл болчихов уу?

9
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Zaya Enhzaya

    Zaya Enhzaya

    2020/11/08 at 09:21

    Hhhh

  2. azgui ym aa

  3. Aya Aya Aya

    Aya Aya Aya

    2020/11/09 at 16:22

    Bugj tawih gazar mundsan bishde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *