Кино урлагийн домог болсон дүрд тоглох боломж олдсон ч түүнийгээ алдсан 11 алдартан

0

Од болох дүрийг ямар ч аргаар олж авч болно. Зарим нэг жүжигчдийг дүрийн сонгон шалгаруулалтын үеэр сонгож авна, харин өөр бусдыг нь алдар хүндийн давалгаанд умбаж байхад нь урилгаар оролцуулна. Жишээ нь, Кейт Уинслет-ийг “Titanic” киноны дараа олон кинонд урьсан байдаг юм. Гэхдээ жүжигчний сонгон шалгаруулалт бүгд амжилттай дуусгана гэж байхгүй: жүжигчид өөрсдөө найруулагч, продюсерын саналыг хүлээж авалгүй татгалзах тохиолдол ч бас бий. Жишээ дурдахад, Рассел Кроу “The Lord of the Rings” кинонд тоглохоос татгалзсан байдаг. Яагаад гэвэл дотоод мэдрэмж нь түүнд ийм л хариулт өгсөн гэдэг.

Бидний үзэх дуртай кинонуудад өөр жүжигчин тоглосон бол тухайн дүр ямар харагдах байсныг бид бага зэрэг төсөөлөхөөр шийдлээ.

Дейенерис Таргариен — Элизабет Олсен

© Game of Trones / HBO, © Jordan Strauss / Invision / AP / East News

Scarlet Witch-ийн дүрээр алдаршсан жүжигчин Луун Эхийн дүрд тоглохоор сонгон шалгаруултанд оролцжээ. Элизабет сонгон шалгаруулалт яаж явагдсан тухай ярихдаа: “Урьд нь орж үзээгүй тун эвгүй сонгон шалгаруулалт байсан. Би гал дундаас гарч ирэхдээ кхалисийн хэлээр ярьсан. Надад үнэхээр аймшигтай санагдсан шүү. Над руу тэд эргэж залгаагүй л дээ”. Ингээд Дейенерисийн дүрийг Эмилия Кларк бүтээсэн юм.

 

Арагорн — Рассел Кроу

© The Lord of the Rings: The Two Towers / Warner Bros., © Gladiator / Scott Free Productions

Нэг удаа Рассел Кроугаас алдарт “The Lord of the Rings” киноны Арагорны дүрд тоглоогүйдээ харамсаж явдаг уу гэж асуужээ. Жүжигчин энэ асуултанд шударга хариулсан байдаг: энэ тухай урьд нь огт бодож байсангүй. Кроугийн бодсоноор бол найруулагч Питер Жексон Арагорны дүрд өөрийг нь сонгох бодолгүй байсан гэнэ. Найруулагч уг дүрд тоглох жүжигчнээ аль хэдийн сонгосон байсан гэсэн бодол Расселд төрсөн тул түүний саналд эелдгээр татгалзжээ.

 

Элли Сэттлер — Гвинет Пэлтроу

© Jurassic Park / Universal Studios, © The Talented Mr. Ripley / Miramax

1992 онд доктор Элли Сэттлерийн дүрд Гвинет Пэлтроу яригдаж байсан түүхтэй. Энэ кинонд тоглосон бол жүжигчний гараагаа эхлүүлж байсан түүнд алдар хүндийг жинхэнэ утгаар нь авчрах байсан биз. Яагаад гэвэл “Jurassic Park” тухайн үедээ алдартай кино байлаа. Даанч Гвинет дүрийг авч чадаагүй юм, ингээд Лоре Дерн докторын дүрийг бүтээжээ.

 

Жеймс Бонд – Хенри Кавилл

© Casino Royale / Metro-Goldwyn-Mayer, © The Tudors / Showtime Networks

Энэ дүрийг авьяаслаг Дэниел Крейгээс өөр хүнээр төсөөлж чадахгүй болж дээ. Гэхдээ Хенри Кавилл-д агент 007 болох боломж байсан юм. Жүжигчин “бага зэрэг булцгар” гэдэг шалтгаанаар хасагджээ. Кавилл уг шүүмжийг эсэргүүцэлгүй хүлээн авч өөртөө анхаарал тавьж эхэлсэн гэдэг. Тэрээр хичээл зүтгэлийнхээ ачаар дараа дараагийн дүрүүдээ амжилттай бүтээсэн жүжигчин юм.

 

Жейн Смит — Гвен Стефани

© Mr. & Mrs. Smith / Summit Entertainment, © Warner Bros. Pictures / Miramax / Collection Christophel / East News

Алдартай дуучин Гвен Стефани – олон талын авьяастай нэгэн. Тэр “Mr. & Mrs. Smith” киноны гол дүрд бараг л сонгогдсон байжээ. Тэрээр сонгон шалгаруулалтыг шат дараатай давсаар эцсийн шатанд ирэхэд дуу хөгжмөө сонгосон гэдэг. Харин Жейн Смитийн дүрийг үзэсгэлэнтэй, авьяастай Анжелина Жоли бүтээснийг бид сайн мэднэ.

 

Индиан Жонс — Том Селлек

© Indiana Jones and the Raiders of the Lost Ark / Lucasfilm, © East News

Том Селлек байнга л адал явдалтай учирч байдаг хайгуулч эрийн тухай кинонд тоглох шалгаруулалтанд тэнцэж дүрд тоглохоор шийдэгдсэн байсан юм. Даанч жүжигчин тэр үед “Magnum, P.I.” олон ангит кинонд тоглохоор гэрээ байгуулсан байжээ. Харин киноны продюсерууд хоёр төсөлд зэрэг ажиллахыг нь хүлээн зөвшөөрөөгүй байна.

 

Ханхүү Каспиан – Николас Холт

© The Chronicles of Narnia: Prince Caspian / Walt Disney Pictures, © AFP / East News

Жүжигчний хэлснээр Ханхүү Каспианы дүрийн сонгон шалгаруулалт маш муу болжээ. Кастингийн үеэр Николас Холтыг латин америкийн дуудлагаар текст уншихыг гуйсан байна. Энэ гуйлт жүжигчинд таалагдсангүй, яагаад гэвэл тэр үүнд бэлтгэлгүй иржээ. Эцэстээ уг дүрийг британийн жүжигчин Бен Барнс-д өгсөн нь зөв шийдвэр болсон болов уу.

 

Виола де Лессепс — Кейт Уинслет

© Shakespeare in Love / Universal Pictures, © Everett Collection / Shutterstock

“Titanic” киноны толгой эргэм амжилтын дараа Кейт Уинслетэд маш олон найруулагчдаас санал ирэх болжээ. Түүнийг “Shakespeare in Love” кинонд тоглохыг урьсан хэдий ч тэр татгалзсан хариу өгсөн юм: бие даасан төслүүдэд дахин тоглохгүй гэсэн тайлбар хэлсэн байдаг. Ингээд дүрийг Гвинет Пэлтроу бүтээх болжээ. Жүжигчин ч энэ удаад амжилт гаргасан юм: энэ дүрээрээ “Оскар—ын шагнал хүртсэн.

 

Алекс Мандэй — Анжелина Жоли

© Charlie’s Angels / Columbia Pictures, © East News

Анжелина Жолигийн уран бүтээлийн жагсаалтаас харахад тэр тyлаантай кинонд тоглох дуртай нэгэн гэдгийг бид ойлгоно. Гэхдээ ийм төрлийн нэг төсөлд тэр татгалзсан хариу өгчээ. Жолиг ятгахын тулд Дрю Бэрримор, Кэмерон Диас хоёр ихэд хичээсэн гэдэг, даанч тэдний хичээл зүтгэл талаар өнгөрчээ.

Тэр үед татгалзсан хариугаа маш энгийнээр тайлбарлажээ: үзэгчдийг ийм дүрээр хөгжөөх хэмжээнд хүртлээ би алдаршаагүй байна. Тэд өндөр өсгийтэй туфль өмсөөд муу залуугийн араас хөөцөлдөх Жолиг хүлээж авч чадахгүй байх гэжээ.

 

Патрик Бейтман — Жонни Депп

© American Psycho / Lionsgate Films, © Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot / East News

“American Psycho” киног анхлан Стюарт Гордон хийх гэж байсан юм. Найруулагч киноны гол дүрд Жонни Деппийг харж байсан бөгөөд тэд ярилцаж зөвшилцсөн байжээ. Даанч зохиолч огцом шийдвэр гаргасан гэдэг. Стюарт Гордоны толгойг эргэтэл загнаж, Жонни Деппийг ажилдаа хөнгөмсөг ханддаг жүжигчин, тэгээд ч дүрийг бүтээхэд насны хувьд залуудна гэж. Үнэндээ Депп тэр үед 28 настай байсан юм.

 

Кристиан Грей — Чарли Ханнэм

© Fifty Shades of Grey / Focus Features, © Joel Ryan / Invision / AP / East News

2013 онд бүх сонинуудаар нэг л мэдээ гарч байсан гэхэд буруудахгүй: “Fifty Shades of Grey” романы дэлгэцийн бүтээлд Чарли Ханнэм тоглохоор яригдаж байна. Гэтэл жүжигчин хэдэн сарын дараа бодлоо өөрчилж гол дүрийн залууд тоглохоос татгалзжээ. Ажлын шахуу хуваариас болж жүжигчин мэдрэлийн ядаргаанд орсон байна.

Тиймээс жүжигчин өөрийгөө дүрийг зохих түвшинд гаргаж чадахгүйг ойлгож, гэхдээ ийм шийдвэр гаргахад түүнд амаргүй байсан гэж ярилцдаг юм. Ханнем энэ киноны ганц ч ангийг үзээгүй, яагаад гэвэл “мэргэжлийн хувьд өөрийгөө сорьж чадаагүй муу туршлага” хэмээн дүгнэжээ.

Өнөөдрийн нийтлэлд дурдсан жүжигчид тоглож чадаагүй дүрүүдээ амжилттай бүтээж чадах байсан болов уу? Та юу гэж бодож байна?

15
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *