Наран улс хэмээгдэн дэлхий дахинаа нэрлэгддэг арлын Япон орон бол манай дэлхийн хамгийн сонирхол татам улс гүрнүүдийн нэг. Технологийн хөгжил, түүхэн уламжлал, амьдралын хэв маяг, түүх дурсгал гэхчилэн олон зүйлээрээ гайхагддаг энэ орны тухай сонирхол татам басхүү хөгжилтэй ч гэмээр юм шиг 20 баримтыг уншигч та бүхний өмнө дэлгэж байна. Өвөрмөц хүн ардтай энэ орны тухай баримтуудтай танилцах нь та бүхэнд таалагдах бизээ.
Японд тарган байх нь хууль бус. 40-өөс дээш насны эрэгтэй хүний бүсэлхийн тойрог 80 см-ээс бага, эмэгтэй хүнийх 90 см-ээс бага байх ёстой.
Японы нохой сармагчингууд нь хэтэвч, түрийвч хулгайлж сурсан байдаг төдийгүй тэндээс зооснуудыг нь авч худалдааны автомат машинаас хөнгөн зууш худалдан авахад ашиглаж чаддаг.
Японд тохиолдлын бүсгүйчүүдийн утасны дугаарыг гаргаж өгдөг худалдааны автомат машинууд байдаг.
Японд 15-аас доош насны хүүхдүүдээс олон гэрийн тэжээмэл амьтад байдаг.
Японд 100-аас дээш насны 50,000 гаруй хүн байдаг.
Япон улс Умард Солонгосыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй.
Японд сумогийн бөх хүүхэд уйлуулахыг сайн зүйл, азтай зүйл гэж үздэг.
Компьютер дэх бүх файлыг загасны өгөөшний зураг болгож орхидог Японы компьютерын вирус байсан.
Японд хоол идэнгээ жинхэнэ шар шувуудтай тоглох боломжийг олгодог Owl Cafes кафе байдаг.
Японд ажил дээрээ унтахыг байж болох зүйл гэж үздэг ба ядартлаа ажилласны илэрхийлэл гэдэг.
Япон улс сумочиддоо мессэж бичихэд нь хэт жижиг учраас гар утас биш iPad өгдөг.
Японд олонх баяруудыг Даваа гаригт шилжүүлдэг “Happy Monday” систем тогтоосон байдаг нь иргэддээ гурван өдөр баярлах боломжийг олгож байгаа хэрэг аж.
Хавай жилд 4 инчээр Япон руу ойртож байгаа.
Японы хуучны мухар сүжиг, домогт хоол идсэнийхээ дараа хэвтвэл үхэр болно гэсэн байдаг.
Японд Gourmet Clam Chowder амттай Doritos худалдан авч болно.
Японд жилд дунджаар ердөө 2 удаагийн буутай холбоотой аллага гардаг.
Японы их сургуулиудад лабораторийн туршилтанд үхсэн амьтдын дурсгалын үйлчилгээ явагддаг.
Японы олонх сургуульд цэвэрлэгч байдаггүй. Хүүхдүүд өдөр бүр өөрсдөө цэвэрлэгээ хийдэг.
Феодалын үеийн Японд худалдаачид нийгмийн доод ангилалд багтаж байсан. Учир нь тэднийг фермерүүд, гар урчууд шиг юм үйлдвэрлэж чаддаггүй гэж үздэг байжээ.
Японд ганцаардлаа даван туулахын тулд эсвэл зүгээр л гэр бүлтэй юм шиг харагдахын тулд гэр бүл түрээсэлж болдог.
Японы нохой сармагчингууд цасаар бөмбөг хийж тоглох дуртай.
Японы дэлгүүрүүдэд гараар шиддэг том будагтай бөмбөлөгнүүд заавал байдаг ба энэ нь дэлгүүрээс хулгай хийгээд зугтсан дээрэмчдэд тэмдэг тавих зориулалттай аж.
Японд худалдаалдаг дөрвөлжин тарвас нь цэвэр чимэглэлийн зориулалттай ч идэж болдог.
Зарим Япон цэргүүд дэлхийн хоёрдугаар дайны дараа ч 1974 оныг хүртэл тулаанаа үргэлжлүүлсээр байсан.
Японы Кой загасыг 226 жилийн настай гэж үздэг.
Гайхмаар
Хөөрхөн
Бахархмаар
Тэнэглэл
Гоё
Буруу
Харамсалтай
Ха Ха






Нэко
2015/01/29 at 00:03
Мøн хайр, зүрх сэтгэлийг Японоор кой гэдэг
Зочин
2015/02/05 at 13:50
hamgiin ehniii medeelel hudlaa bnoo zugeer l yapon uvuu emee nar yurunxiidoo ix turanhai bdiin tiim huuli sonsoj ch bgaaguin bna