
Америкийн Dj, дуучин, дуу зохиогч, хөгжимчин Richard Melville Hall буюу Moby хэмээх урлагийн нэрээрээ алдаршсан эрхмийн “The Day” нэртэй дууны клипийг толилуулж байна. Энэхүү дуу сингл хэлбэрээр ирэх сарын 16-ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, худалдаанд гарч эхлэх бөгөөд энэ дуу нь түүний хамгийн сүүлд гаргасан цомогт маш бага агуулагдсан элекроник дуугаралтыг илүү шингээсэн уран бүтээл болсон гэгдэж байгаа юм. Электроник цомгийн хувьд дэлхийн хамгийн их борлуулалттай цомгийн эзэн Moby-гийн шинэ клип та бүхэнд таалагдах бизээ.Moby-гийн арав дахь студийн цомгийн анхны сингл болох энэ дууныхаа талаар уран бүтээлч өөрєє “‘The Day’ дуу Испаний зочид буудлын өрөөнд үүр цайж байхад бичигдсэн. Би тэр үед огт унтаагүй. Тэр үнэхээр гайхалтай гоёмсог зочид буудлын өрєє, маш гайхалтай зочид буудал байсан. Тэгэхэд өглөөний 6 эсвэл 7 цаг л болж байсан. Би дуугаа акустик гитар дээр зохиож, гар утсан дээрээ бичээд гэртээ авчраад гэрийнхээ студид байсан хуучин электрон хэрэгслүүд дээрээ дахин бичсэн” гэжээ. Клипний хувьд Америкийн жүжигчин Heather Graham буг чөтгөрүүдийг хөнөөгч үзэсгэлэнт сахиусан тэнгэрийн дүрд тоглодог байна.
Гарсан огноо: 2011
Жанр: Electronic dance music, Electronica, Electronic rock, Alternative rock, Ambient
Yргэлжлэх хугацаа: 03:55 минут
Формат: mp4
Дүрс: 1280 x 720 | 1916 Kbps
Дуу: AAC | 128 Kbps
Хэмжээ: 49 MB

Монгол сервер
[ File.mn ] [ Share.gogo ] [ Share.aiax ] [49 MB]
[hr]Гадаад сервер
[ MegaUpload ] [ RapidShare ] [ HotFile ] [ MediaFire ] [ FileServe ] [ SendSpace ] [49 MB]








LED
2011/04/25 at 15:49
TNX !!!
dalai11
2011/04/25 at 15:58
TNKS XOPOM.COM
muty
2011/04/25 at 16:49
moby ch bas l ain
turuu_designer
2011/04/25 at 16:50
XHT
tmra
2011/04/25 at 17:00
tnx
hishigee_0831
2011/04/25 at 17:56
tnx
shiji_batuka
2011/04/25 at 18:43
laitai
Зочин
2011/04/25 at 19:24
Xopomo Kaspersky key orulj uguch tnx
trojan08
2011/04/25 at 21:03
WOW
Buccaneer
2011/04/25 at 21:34
paah
etvgenx
2011/04/25 at 22:37
hehehehe
[ Зассан: etvgenx , өдөр 2011/4/25 22:37 ]
pilguun
2011/04/26 at 00:31
mm
doogii0118
2011/04/26 at 10:10
tnx
shiji_batuka
2011/04/28 at 22:59
daj boljee