Социализмын үед эмээгийн маань гэртээ барьдаг байсан амттайхан талхны жор

1

Туршлагатай гэрийн эзэгтэй нар чанартай орц агуулсан талх өдрийн өл даадаг гэдгийг сайн мэднэ. Харамсалтай нь өнөөдрийн талх, нарийн боовны газруудад зарагдаж байгаа ихэнх талханд хүний биед сөргөөр нөлөөлөх, үл ойлгогдох нэр, томъёогоор илэрхийлэгдэх орцын агууламж их болжээ. Тийм ч учраас бид та бүхэндээ гэрийн нөхцөлд хуурай исгэгчээр хийх амттай талхны жор танилцуулахаар бэлдлээ.

© Depositphotos

 

Хуурай исгэгчээр гэрийн нөхцөлд хийх талхны жор

Уг жор хамгийн энгийн бөгөөд амархан тул олон эзэгтэй нар дуртай байдаг. Гурилыг бусад зуурмаг шиг их нухахгүй. Ердөө 4-хөн орц л ордог, тэгээд л талх бэлэн!

Орц:

  • 6 стакан буудайн гурил
  • 2 ц.х давс
  • 1 уут хуурай исгэгч
  • 3 -3,5 стакан хүйтэн ус

 

Хийх арга

1. Юуны түрүүнд гүн ёроолтой саванд гурилаа шигшинэ. Давс, хуурай исгэгчээ нэмж бүгдийг сайтар хутгана.

© Depositphotos

 

2. Дараа нь хүйтэн усаа хийгээрэй. Гурилаа хутгана, нэг их нухах хэрэггүй. Зуурмагийг хөөлгөхөөр 1-2 цаг амраана.

© Depositphotos

 

3. Цаг дууссаны дараа хөөсөн зуурмагийг хуурай гурил цацсан гурилын модон дээр тавина. Дээрээс нь дахин хуурай гурил цацна, зуурмагийг нухахгүй. Дугтуй шиг хэлбэрт оруулаад ургамлын тосоор тосолсон хэвэнд хийнэ.

© Depositphotos

 

4. 170-180 хэм хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд ойролцоогоор 50 минут болгоно. Талхны гадна тал шаргал өнгөтэй болтол байлгаарай.Талх болсон эсэхийг шүдний модоор шалгана. Ингээд бэлэн боллоо!

© Depositphotos

Хоол хийх ямар ч өндөр ур чадвар шаардахгүй байгааг та харлаа. Тэгэхээр гэртээ өөрсдөө амттай талхаа хийж идэцгээе. Уг жорыг хадгалаад авахад илүүдэхгүй. Өөрийн барьсан талхыг идсэн цагаас хойш дэлгүүрийн талх амтгүй санагдаж эхэлнэ. Талх болж байгаа үнэр л таныг болон таны ойр дотны хүмүүсийн шүлсийг гоожуулна даа. Сайхан хооллоорой.

3
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *