Энэ байшин гаднаасаа энгийн л харагдана. Гэвч та дотор нь орвол яагаад 7 сая ам.долларын үнэтэй болохыг нь ойлгох болно!

7

Луунууд, дайн тулаанууд болон сонирхол татам адал явдлууд. Уран зөгнөлт зохиолын гайхалтай өгүүлэл таныг өөр ертөнцөд аваачна. Гэвч үнэхээр өөр ертөнц гэж байдаг болов уу? Орегон артист, барилгачин Эд Бемис энэ бүхнийг бодит болгожээ. Эшлэнд, Шайнинг Хэнд Рэнч гэх газарт түүний барьсан байшин үлгэрт гардаг төсөөллийг бодитоор мэдрүүлнэ.

Энэхүү байшинг хэд хэдэн уран бүтээлчид болон түүний найзууд хамт хийжээ. Байшингийн халаалт болон хөргөлтийн систем нь геотермал энерги бүхий нарны эрчим хүчээр ажилладаг байна. Гар аргаар урлаж хийсэн суурь чулуунууд нь энэ байшингийн гол чимэг. Бемис урд талын хаалгыг улаан зандан модоор урлаж хийхийн тулд ойролцоогоор 1,5 жилийг зарцуулсан гэнэ. Нийт 825 м/кв, 4046 метр бүхий уг байшинд үлгэрт гардаг луу хүртэл амьдрахаар том талбайтай аж. 7,600,000 ам.долларын үнэ бүхий уг байшингийн дотор талыг хамтдаа орцгооё.

Шайнинг Хэнд Рэнч дэх ер бусын хаант улсад тавтай морил

 

Энэхүү байшинг хэд хэдэн дизайнерууд гар нийлэн бүтээжээ

 

Амаргүй ур хийц шаардсан урд талын хаалгыг урлахын тулд Эд Бемис 1,5 жилийг зарцуулсан байна

 

Нарийн деталь тус бүрээр тайлбарлавал, агч мод болон интоорын өнгө бүхий шал урсаж буй төрхийг дүрсэлжээ

 

Уг мурилзсан шатыг нутгийн уугуул манзанита модны мөчрөөр хийсэн

Байшинг хийсэн хүмүүс байшингийн дизайнд байгалийн өнгө үзэмжийг шингээж өгчээ

Байшинд шигтгэсэн гал болон мөс бүхий хос лууны дүрсийг урлахад хамгийн төвөгтэй байсан гэнэ

Угаалгын өрөөний тавцан цэнхэр Ван Гог боржингоор хийгджээ

 

Байшингийн ард талын том цонхнуудаар Эшлэнд уул, Таовайвийгийн оргил, Вагнерын довцог, Шаста уул болон Пилот Рок гэх газруудыг тольдон харах боломжтой юм

Нарны энергийн тусламжтай усан санг халаах бөгөөд улмаар байшингийн өнцөг булан бүрт халаалт очих зориулалттай

 

Та энэ газарт амьдрахыг хүсч байна уу?

358
ХөөрхөнХөөрхөн
69
ГайхмаарГайхмаар
53
ГоёГоё
30
ТэнэглэлТэнэглэл
27
БахархмаарБахархмаар
15
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. aaa

    2023/08/15 at 13:23

    yioyyy bur amdrxg xusxgu hen bhudeeeee ymrn ingj gy amdrdg bna mni yg baas gjlooo hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *