Программист залуу гацуур модны гэрлэн чимэглэлээр “Snake” тоглоом хийжээ. Одоо энэ тоглоомын томруулсан хувилбарыг ёолкон дээрээ тоглож болох нь ээ!

0

Амстердамд амьдардаг программист залуу Жорди Моосу дуртай ажил болон баяр наадмын уур амьсгалыг хослуулж чаджээ – Голланд залуу шинэ жилийн гацуур модон дээр “Snake” тоглоомыг тоглож болохоор зүйл хийсэн байна. Тоглоом үнэхээр сонирхол татна.

Жорли Моос – робот, лазер болон мууранд дуртай голландын программист

 

Жорди программчлал болон Шинэ жилийг нэгтгэхээр шийдэж жирийн гэрлэн чимэглэлээр тоглоом зохион бүтээжээ

Бараг бэлэн боллоо!

 

Гацуур модны тоглоомыг бүтээхэд тэрээр 100 орчим цаг зарцуулжээ

Гацуур модны хөдөлгөөнт гэрлийг бүтээхэд түүнд Raspberry pi микро компьютер, OctoWS2811 адаптер, ws2811 гэрэл, PS4-ийн удирдлага болон гацуур модны гэрлийг хянах камер хэрэг болжээ.

 

Түүний ажлын үр дүн – гацуур модон дээр “Могой” тоглож болно

Өөрийнхөө гацуур модон дээр “Могой” тоглож байна.

Түүх ёстой “алим” нь – гацуур модны бөмбөлгүүд. Ямар гоё байна гээч?

 

Гацуур модон дээр тоглох “Могой” нь үндсэн тоглоомтойгоо яг адилхан

Тоглогч “Могой”-г тоглоомын удирдлагаар удирдана, түүний даавгавар – “алим”-ыг түүх. Хэрвээ могой орооцолдвол тоглоом дуусаж гацуур мод тэр чигээрээ улаан гэрэлтэй болно.

Жордигийн хэлж байгаагаар, тэрээр хоёр хүний тоглох “Могой”-г бэлэн болгоод байгаа бөгөөд энэ нь улам ч хөгжилтэй, өрсөлдөөнтэй тоглоом юм гэжээ.

 

Шинэ жилийн тоглоомыг хэрхэн бүтээснээ Жорди өөрийн бичлэгээр бусдадаа ийн сонирхуулж байна

 

Жордигийн бүтээсэн тоглоом сонирхол төрүүлээд зогсохгүй бас өөр асуулт үүсгээд байгаа юм – түүний муур яагаад гацуур модыг тоохгүй байна?

Энэ тухай Жорди TrustedReviews-д өгсөн ярилцлагадаа, үнэн хэрэгтээ түүний хоёр муур нь тоглоомоор наадаад уйдсан. Муурнууд нь хэд хэдэн бөмбөлөг хагалаад, камерыг нь ч хэд хэдэн удаа унагаагаад авч. Магадгүй тэд одоо уйдсан болохоор тоглоомыг орхио биз дээ.

Хийх дуртай ажлаа баярын уур амьсгалтай хослуулж чадвал үнэхээр эргэн тойрноо баярлуулах зүйл хийж болох нь – Жорди ч амжилттай чадлаа.

6
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *