Америкийн асуудлыг Америк аргаар шийдэх нь: Нэгэн залуу маск зүүгээгүй хүний нүүр рүү маскаар бууддаг буу зохион бүтээжээ

0

Коронавирус одоог хүртэл намжаагүй хэвээр. Тиймээс хүн бүр аюулгүй байдлын заавар зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэх хэрэгтэй. Харамсалтай нь зарим хүмүүс одоо ч гэсэн маск зүүхээс цааргалж байна – уг вирусын тархалтыг зогсооход туслах хамгийн чухал арга бол маск зүүх явдал юм.

Тэгвэл “Sufficiently Advanced YouTube” сувгийг үүсгэн байгуулагч, маск зүүхийг эсэргүүцэж буй хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх онцгой шийдлийг бодож олсон байна. Тэр нэгэн өвөрмөц буу зохион бүтээжээ. Тэрхүү буу нь маскаар бууддаг аж. Өөрөөр хэлбэл маск зүүгээгүй хүний нүүр рүү уг буугаар буудахад тухайн хүний нүүрэнд тэр дорхноо маск зүүгдэх юм.

Гайхалтай сонсогдохгүй байна гэж үү? Мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, Pan-ийн буугаа өөр дээрээ тест хийж буй бичлэг болон уг буутай холбоотой бусад сонирхолтой зүйлсийн талаар уншиж сонирхоно уу.

Маск зүүхийг эсэргүүцэгчдийн асуудлыг шийдэх гарцыг Allen Pan бодож олжээ

sufficientlyadvanced/instagram

 

Тэр маскаар бууддаг бууг зохион бүтээсэн бөгөөд энэ буугаар маск зүүгээгүй хүний нүүр рүү буудах юм

 

Буу ингэж харагддаг. Шинжлэх ухаан, уран зөгнөлт төрлийн кинон дээр гардаг буунуудтай адилхан харагдаж байгаа биз?

sufficientlyadvanced/instagram

 

Уг буутай холбоотой бичлэг үзэх:

 

Зохион бүтээгч буугаа өөр дээрээ туршиж үзжээ

sufficientlyadvanced/instagram

 

sufficientlyadvanced/instagram

“Надад хүмүүс маск зүүхгүй байгаа юм шиг санагдсан. Тэд зүүх ёстой шүү дээ! Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? Би юугаар туслаж чадах вэ? Эдгээр асуултуудыг өөрөөсөө асуусны эцэст энэ бууг зохион бүтээх санаа толгойд орж ирсэн юм. Цаашид миний буу амжилттай байвал, вирусын тархалтыг хумихад ач тустай гэж бодож байна.” хэмээн Pan хэлжээ.

Интернет хэрэглэгчид түүнийг олон хүнд хэрэгтэй зүйл зохион бүтээсэнд нь баяртай байгаа бөгөөд цаг үеэ мэдэрсэн, оновчтой шийдэл хэмээн үзэж, ам сайтай байгаа ажээ.

Гэхдээ Pan буугаар хэд хэдэн туршиж үзсэний дараа хүмүүст хэрэглэх талаар бодож байгаа гэнэ. Учир нь бууны зарим хэсгүүдийг тодорхой хэмжээгээр сайжруулах хэрэгтэй байгаа бөгөөд тэр хэн нэгнийг бэртээж гэмтээх зүйл хийхээс аль болох зайлсхийхийг хүсэж байгаагаа хэлсэн байна.

Танд түүний зохиосон бүтээсэн буу ямар санагдаж байна вэ? Маск зүүхгүй байгаа хүмүүсийн талаар та ямар бодолтой байгаагаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.

15
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *