Бид алдартнуудын сайхан харагддаг 9 нууц аргыг туршиж үзлээ. Үр дүн нь ямар гайхалтай байсан гэж санана?

0

Алдартнууд дүр төрхөө бүрдүүлэхийн тулд ихэвчлэн өөрийн гэсэн бүтэн багийг авч ажиллуулдаг. Энэ бол тэднийг үргэлж гоё сайхан харагддагийнх нь шалтгаан юм. Гэсэн хэдий ч зарим олны танил эрхмүүд энгийн үедээ ч өөрсдийгөө сэргээх янз бүрийн лайфхак ашигладаг нь яг л гоо сайхны салонд орсон мэт үр дүн үзүүлдэг гэнэ. Ингээд бид тэрхүү аргыг туршиж үзэхээр шийдсэн бөгөөд үнэхээр үр дүнгээ өгсөн эсэхийг нийтлэлээ бүрэн уншаад мэдэж аваарай.

Кейт Хадсон арьсаа илүү уян хатан болгохын тулд мөстэй усанд ордог.

Жүжигчин Кейт Хадсон мөстэй усанд орсноор арьс нь хэдхэн минутын дотор залуу сайхан болдог гэдгээ ил болгосон байна. Тэрээр энэ талаараа “Би ядарч, царай алдаж эсвэл дутуу нойртой байгаа үедээ нүүрэндээ аягатай мөс наагаад аль болох удаан хугацаанд байлгадаг” гэжээ. Энэхүү аргыг тогтмол хэрэглэвэл нойргүй хоносныхоо маргааш ч үзэсгэлэнтэй харагдаж чадна.

Туршигч: “Би ‘хүйтэн ус+мөс’ гэсэн аргыг 5 өдрийн турш туршиж үзсэн”. Ингээд өдөр ирэх тусам миний арьсны өнгө сэргэж, жижиг үрчлээ алга болж байсан. Арьс маань жаахан улайдаг ч эцэст нь маш гоё чийгшил авсан байдаг.

Дүгнэлт: Шууд мөсөөр арчсанаас арай бага нөлөөтэй ч би энэ аргыг сонгохоор шийдсэн.

 

Ким Кардашьян чухал үйл явдлын өмнө жингээ хасахдаа шингэн хоолны дэглэм барьдаг

Маш хурдан хугацаанд илүүдэл жингээсээ салахын тулд Ким хатуу хоолноос татгалзаж зөвхөн уух зүйлс хэрэглэдэг. Энэ арга нь түүнийг “Met Gala 2018” арга хэмжээнээс өмнө хурдан турахад тусалсан гэнэ.

Туршигч: “Би өөртөө өдөр бүр 1200-1,500 калори илчлэг авах хязгаарлалт хийж, 3 өдрийн туршилтыг хийсэн бөгөөд эхлэх үедээ би 63кг жинтэй, бэлхүүсний тойрог 73 см байсан”. Ингээд би туршилт эхэлснээс ердөө 4-хөн цагийн дараа гэхэд л хөргөгч рүү гүйгээд жижигхэн талхны хэлтэрхий ч болтугай идмээр санагдаж байсан. Би зүгээр л цаг үргэлж хөргөгчөө онгойлгоод харж зогсдог л ажилтай болов. Дэглэмийн хоёр дахь өдөр би 900 гр, гуравдахь өдөр нь 700 гр жин хассан байв. Харин 4 дэх өдөр миний жин 62 кг болж, бэлхүүсний тойрог 0,8см-аар багассан. Нүдээр харахад мэдэгдэхгүй байсан ч ямартай ч жин маань буурчээ.

Дүгнэлт: Хэрэв та яг энэ аргыг туршиж үзэхээр шийдсэн бол сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж зөвлөе. Учир нь тийм ч хурдан үр дүн гардаггүй юм байна.

 

София Лорен нүднийхээ хар хүрээнээс салахын тулд шинэхэн гаа хэрэглэдэг

София Лорен “Daily Mail”-д зориулсан нийтлэлд нүднийхээ хар хүрээг арилгахын тулд үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэдгээ хэлжээ. Тэрээр гааны навч хэрэглэж, түүнийгээ зуурмаг болгож нүднийхээ доор тавьдаг байна. Үнэхээр хурдан үр дүнгээ өгдөг.

Туршигч: “Миний нүдэнд цүлхэн үүсэх нь ховор, гэхдээ би үргэлж л нүднийхээ доогуур хар хүрээтэй байдаг. Тиймээс би тэдгээрийг гаа ашиглан арилгахаар шийдсэн юм. Ингээд би хэдэн ширхэг гааны навчийг жижиг хэсэг болгон хувааж, хэдэн дусал ус нэмээд нүднийхээ доор тавьж үзлээ. Удалгүй бие маш гоё сэнгэнэсэн мэдрэмж авсан. Харин дараа нь навчнуудыг нүднээсээ аваад толинд хартал онцын ялгаа харагдсангүй. Гэхдээ яахав хар өнгө нь бага зэрэг бүдгэрч, тос түрхсэн мэт зөөлөрсөн байсан л даа.

Дүгнэлт: Энэ арга ямартай ч сэргээсэн мэдрэмж өгч арьс тайвшруулна. Би тийм ч том ялгаа анзаараагүй ч нүдний хавдар бууруулахад үр дүнтэй байж магадгүй. Гэхдээ ямар нэгэн сөрөг нөлөөгүй учир өдөр бүр хийгээд хэвшихэд зүгээр бололтой.

 

Блэйк үсээ намирсан зөөлхөн болгохын тулд майонез хэрэглэдэг

“Gossip Girl” цувралаараа олонд танигдсан Америкийн жүжигчин Блэйк Ливли үсээ эрүүлжүүлэх энэхүү аргаа ээжээсээ сурч байсан гэнэ. Шүршүүрт орохоосоо хэдэн минутын өмнө үснийхээ үзүүрт бага зэрэг майонез түрхэнэ. Хэрэв үсний угт түрхвэл угаах үед арилахгүй байж магадгүй учир уг руугаа хүргэж болохгүй.

Туршигч: “Туршилтын эхний өдөр би майонезоо маш бага түрхсэн. Ингээд 20 минутын дараа угаахад үс өмнөхөөсөө илүү хуурайшиж, эмзэг болсон юм шиг санагдсан. Би хоёр дахь өдөр үйлдлээ дахин давтлаа. Энэ удаа үс маань бүр ширэлдээд салж өгөхгүй муухай болсон. Мөн уг нь тослогтсон мэдрэмж төрсөн учраас үсээ дахиад угаах хэрэгтэй болсон”.

Дүгнэлт: “Хүнсний бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ л ашиглах нь дээр бололтой. Магадгүй миний үс будагтай, салаалсан байсан учраас энэ арга үйлчлээгүй байх. Эрүүл үстэй хүмүүс нэг туршаад үзэхэд гэмгүй. Гэхдээ та нар ажилруугаа очихоос өмнө үүнийг хийж болохгүй шүү”.

 

Бейонсе уруулын бальзамаа сормуусандаа түрхдэг

Нэгэн нүүр будагч нь Бейонсед уруулын бальзам ашиглан сормуусаа чийгшүүлж болдгийг хэлж өгч байжээ. Түүнээс хойш тэрээр энэ аргыг ашиглах болсон байна.

Зурагт 5 удаагийн туршилтын дараах байдлыг харуулсан

Туршигч: “Би  зуун наст, эфирийн тостой уруулын тэжээлээ 5 хоногийн турш хэрэглэхээр шийдсэн. Эхний өдөр би унтахынхаа өмнө тэжээлээ сормуус дээрээ түрхэхэд нүд рүү бага зэрэг орж маш их өвтгөсөн.  Хожим нь би илүү болгоомжтой байхыг хичээсэн ч эвгүй хэвээр л байлаа.

Дүгнэлт: Надад энэ арга ямар ч нөлөө үзүүлээгүй. Сормуус маань богинохон хэвээрээ байгаад зогсохгүй ямар нэгэн өөрчлөлт ажиглагдахгүй байлаа. Магадгүй 5 удаа гэдэг хангалттай биш байх. Гэхдээ л би сормуусандаа өөр юу ч түрхэхгүй байхаар шийдсэн.

Түүнчлэн Бейонсе хөмсөгний гелний оронд заримдаа цавуу хэрэглэдэг гэнэ. Ялангуяа халуун өдөр “Elmer” цавууг хөмсөгний гель болгон ашигладаг. Энэ нь угаахад хялбар, нүх сүвийг бөглөрдөггүй давуу талуудтай.

Туршигч: “Би энэ аргыг хэрэглэвэл хөмсгөө зангидахад төвөгтэй болно гэж бодсон ч надад үнэхээр сайн үйлчилсэн. Мөн би цавуу түрхэх үед арьс сунах байх гэсэн айдастай байсан ч бас л тийм зүйл болоогүй. Үс нь маш цэвэрхэн, гоё хэлбэртэй босон.

Дүгнэлт: Би энэ аргыг байнга ашигласаар байгаа ч цавууг арьсанд хор нөлөө үзүүлдэг эсэхийг сайтар судалж үзэхээр шийдсэн.

 

Леди Гага нүүрнийхээ хэлбэрийг засахын тулд барааны скотч ашигладаг

Лэди Гага “Портер” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа нүүрнийхээ хэлбэрийг засахын тулд скотч ашигладгаа хэлсэн бөгөөд энэ аргыг ашиглан нүд, эрүүний хэлбэрээ бүгдийг нь өөрчилж болно гэсэн юм.

Туршигч: “Эхэндээ би хүзүүний арьсаа араас нь татах гээд чадаагүй. Магадгүй энэ арга арьс нь суларч, унжсан хүмүүст илүү үр дүнтэй байх. Дараа нь би чадах чинээгээрээ скотчоо чангалаад үзэхэд хүзүү маань нээрээ л татагдаад ирэх шиг болсон”.

Дүгнэлт: Энэ аргаар хүзүүгээ зураг авалт мэтийн онцгой үйл ажиллагаанд зориулж хэдхэн хором сайхан харагдуулж болохоор санагдлаа. Гэхдээ хүмүүст баригдах вий гэж айж байгаа бол скотч ашиглаад хэрэггүй гэж зөвлөмөөр байна.

 

Ким Кардашиан дасгал хийхээсээ өмнө тос түрхэж арьсаа толигор болгодог

Ким Кардашьян хэлэхдээ дасгалын өмнө тос хэрэглэх нь түүний арьсыг илүү уян хатан, толигор болгоход тусалдаг гэжээ.

Туршигч: “Би тос хэрэглэдэг энэ аргыг туршиж үзээд бүр салж чадахаа больчихсон. Би их хэмжээгээр хөлөрдөг, ачаалал ихтэй дасгал хийхийнхээ өмнө тос түрхэж үзсэн. Тэгээд дасгалын үед надад ямар нэгэн таагүй мэдрэмж төрөөгүйгээр зогсохгүй дасгалын дараа арьс маань маш зөөлхөн болсон байсан. Шүршүүрт орсныхоо дараа тос түрхэхээ ч больсон. ”

Дүгнэлт: Энэ аргыг ашиглаад үзээрэй гэж зөвлөмөөр байна.

 

Марго Робби уруулын тэжээлийн оронд Бепантен хэрэглэдэг

Жүжигчин Маргот Робби “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уруулын тэжээл нь арьсыг улам хатааж, байнга түрхэхгүй л бол болохгүй байдалд оруулдаг гэжээ. Харин тэрээр оронд нь хөхүүл эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн хэрэглэдэг Бепантен хэмээх тосыг хэрэглэдэг байна.

Туршигч: “Би гадуур гарахдаа уруулын тэжээлийн оронд Бепантен хэрэглэж үзсэн. Үр дүн нь надад маш таалагдсан. Уруул дээрх жижиг үрчлээнүүд тэнийж, арьс хуурахаа больсон. Гэхдээ үүнийг хэрэглэхээр төлөвлөж байгаа хүмүүст хэлэхэд үргэлж тосных нь амт аманд амтагдах болно шүү.

Дүгнэлт: Уруул тань хагарсан байсан бол үр дүнгээ амархан харж болно. Уруул дээр хагарал байгаа бол үр нөлөө нь тодорхой болно. Мөн байнга хэрэглэх болбол савтай нь авч явахад бага зэрэг төвөгтэй байж магадгүй.

Бид хэд хэдэн туршилт явуулсныхаа дараа эдгээр аргууд үнэхээр бусдад хэрэгтэй эсэхийг түгээхээр шийдсэн юм. Алдартнуудын ашигладаг аргууд нүдэн дээр шууд нөлөөгөө үзүүлэхгүй бөгөөд энгийн үед ашиглахад тохиромжгүй бололтой. Тиймээс, хэрэв та ийм туршилт хийхээр шийдсэн бол ямар ч үр дүн гарахгүй байж магадгүй учир тэвчээртэй байж, хүлээж авахад бэлэн бэлэн байгаарай.

6
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *