Бидний сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чадах, 2020 онд нээлтээ хийх шилдэг 12 кино

0

Кино урлаг шинэ арван руу гайхалтай хурдаар чиглэн ирж байна. Шинэ эрин үе эхлэхэд ойртжээ. Тэд киног шинэ түүхүүдээр зохиож, бидний үзэх дуртай өнгөрсөн үеийн франчайзингийг дахин сэргээхээр ажиллаж эхэлсэн. Бид 2010 онд кино урлагт гарсан олон гайхалтай дэвшил, өөрчлөлтийг үүрд санан дурсах болно. Гэхдээ 2020 онд бидний сэтгэлийг хөдөлгөж, уулга алдуулах олон гайхалтай дэлгэцийн бүтээл төрөн гарах нь ойлгомжтой биз ээ.

Шинэ арвантай зэрэгцэн үзэгчдийн хүртээл болох дэлгэцийн шилдэг бүтээлүүдийг танилцуулъя.

1. Dolittle

Товч агуулга: Эхнэрээ алдсаны дараагаар, амьтадтай ярих чадвартай алдартай эмч өөрийн чадвараа ашиглах хэрэгтэй болно. Хатан хаан хүнд өвдсөн учир, тэр өөрийн амьтдын багтайгаа хамт нууцлаг арал дээр очиж, өвчнийг эдгээх эмийг олохоор явна.

Бид шинэ оныг адал явдлаар угтаж, эхлэх нь гарцаагүй боллоо. Бас нэгэн гайхалтай ид шидийн ертөнцөөр аялах нь ээ. Бид бэлэн байна!

© Dolittle / Universal Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.01.17

 

2. Little Women

Товч агуулга: Өөр өөр зан араншинтай 4 эгч дүүс ээжийнхээ хамтаар 1860-аад оны үед амьдардаг байжээ. Тэр үед иргэний дайн болж, аав нь дайны талбарт байх хойгуур охид нь нас бие гүйцэж, хайр дурлалтайгаа учрахаа хүлээж, өөрсдийгөө хэн болохыг таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдөж байв.

Уг киног Louisa May Alcott-ийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн бөгөөд дүрүүдэд нь үнэхээр гайхалтай жүжигчид тогложээ.

© Little Women / Columbia Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.01.30

 

3. Birds of Prey: And the Fantabulous Emancipation of One Harley Quinn

Товч агуулга: Harley, Joker-ыг алдсаныхаа дараа сэтгэл санаагаар маш их унажээ. Гэвч тэр анхаарлаа сарниулах өөр зүйл олсон байна. Готамын хорон санаатан Roman Sionis өөрийн байгаар Cass гэх нэртэй бяцхан охиныг онилжээ. Харин Harley, Huntress, Black Canary болон Renee Montoya нартай нэг баг болж, түүний эсрэг тэмцэхээр шийднэ.

Бидний мэдэх Harley 2016 онд дэлгэцийн бүтээлд амжилттай тоглосныхоо дараа ийнхүү эргэн ирж байна. Тэр олон кино сонирхогчдын зүрх сэтгэлийг булааж чадсан билээ. Энэ удаа Готамын бяцхан охиныг тэр өөрийн багийнханы хамтаар аварч чадах эсэхийг харах л үлдлээ.

© Birds of Prey: And the Fantabulous Emancipation of One Harley Quinn / Warner Bros.

 

Трейлэр үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.02.07

 

4. The Invisible Man

Товч агуулга: Cecilia хүчирхийлэгч эксийнхээ аллагад буруутгагдах боловч, энэ нь үнэндээ худал хуурмаг зүйл байв. Нилээн олон удаагийн үйл явдлын дараа тэр өөрийг нь огт танихгүй нэгэн хөнөөхийг хүсэж байгааг олж мэднэ.

Энэ киног H.G. Wells-ийн алдартай зохиолоос сэдэвлэжээ. Гайхалтай кино болох нь дамжиггүй юм.

© The Invisible Man / Universal Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.02.28

 

5. Mulan

Товч агуулга: Аавыгаа аврахын тулд Хятад охин гэрээсээ оргож, эрэгтэй хүний дүрд хувиран армид элсдэг. Одоо тэр хэдийнээ баатар болсон бөгөөд өөрийн нууцаа хадгалж, Хятадыг аврах хэрэгтэй болно.

Дисней кино компанийн хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн дэлгэцийн бүтээл юм. Киног үзэхийн тулд гуравдугаар сар хүртэл хүлээх болж дээ!

© Mulan / Walt Disney Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.03.27

 

6. The New Mutants

Товч агуулга: 5 залуухан өсвөр насны мутантууд тэдний хүч чадлын эсрэг арга хэмжээ авах зорилготой нууцлаг газарт хоригдоно. Тэнд тэд өөрсдийнхөө чадварыг олж нээх бөгөөд амьд үлдэхийн төлөө тэмцэхээс өөр аргагүйд хүрнэ.

Эхлээд энэ киног 2018 оны хавар гаргахаар төлөвлөж байсан ч, дараа нь хэд хэдэн удаа тов нь өөрчлөгдөж байв. Энэ удаа дахин тов нь өөрчлөгдөхгүй гэж найдъя.

© The New Mutants / 20th Century Fox

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.04.03

 

7. Black Widow

Товч агуулга: Энэ кино Captain America: Civil War (2016) болон Avengers: Infinity War (2018) кинонуудын дараа нээлтээ хийхээр товлогджээ. Natasha Romonoff, өөрийнхөө өнгөрсөнтэй ганцаараа нүүр тулах болно.

Бид Black Widow-т зориулж хийх киног урт хугацааны туршид хүлээсээр ирсэн. Гэхдээ одоо тэгж удаан хүлээх шаардлагагүй боллоо.

© Black Widow / Marvel

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.05.01

 

8. Scoob!

Товч агуулга: Бидний хайртай баатруудын баг өөр нэгэн нууцлаг асуудлыг шийдвэрлэх нь ээ: сүнс нохой Cerberus суллагдсан бөгөөд тэд түүнийг зогсоох ёстой. Тэд байдаг чадлаараа тэмцэж байх үедээ, Scooby-гийн хувийн тавиланг олж мэдэх болно.

Дэлхий нийтээрээ анх хүүхэлдэйн киног нь үзсэнээс хойш 50 жил өнгөрчээ. Кинонд Scooby өөрийн найзууд болох Shaggy, Fred, Daphne болон Velma нартай хэрхэн анх уулзсан талаар гарах юм байна. Хүүхэд насныхаа дурсамжаар хамтдаа ирэх 5-р сард аялацгаая.

© Scoob! / Warner Bros.

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.05.15

 

9. The SpongeBob Movie: Sponge on the Run

Товч агуулга: SpongeBob-ийн Gary хэмээх хайртай тэжээвэр амьтан нь Посейдон бурхны шийдвэрээр далайг орхино. Үр дүнд нь Patrick, Bikini Bottom-ыг орхиж, хаягдсан Атлантик хотыг зорьж, Gary-г олж буцаж гэртээ авчрах аялалдаа гарна.

Өөр нэгэн нөхөрлөлийн нууцлаг байдлыг харуулсан кино 2020 онд гарах нь. Кинонд SpongeBob болон Gary хоёр уулздаг байна. Мөн кинонд Keenu Reeves тодорхой хэсэгт нь гарах аж.

© The SpongeBob Movie: Sponge on the Run / Paramount Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.05.22

 

10. Wonder Woman 1984

Товч агуулга: Энэ удаа үйл явдал 1980-аад онд өрнөнө. Diana-д нүүр тулах ёстой 2 дайсан гарч ирнэ: Maxwell эзэн болон ирвэс.

Киноны талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч трэйлер нь цацагдсан. Трэйлерээс харахад кино гайхалтай болсон нь харагдаж байлаа.

© Wonder Woman 1984 / Warner Bros.

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.06.05

 

11. Ghostbusters: Afterlife

Товч агуулга: Ганц бие ээж өөрийн 2 хүүхдийн хамтаар жижиг хот руу нүүх бөгөөд тэнд тэд өөрсдийнхөө өвөөгийн сүнсний ертөнцтэй холбогдсон нууцын талаар олж мэдэх болно.

Энэ бол “Ghostbusters” киноны албан ёсны үргэлжлэл бөгөөд 30 жилийн дараа шинэ анги нь ийнхүү нээлтээ хийх гэж байна. Одоо тэдний асуудал дараагийн үеийнхэнд нь шилжсэн. Хүүхдүүд хэрхэн асуудлаа шийдэхийг хамтдаа харцгаая.

© Ghostbusters: Afterlife / Columbia Pictures

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.07.10

 

12. The King’s Man

Товч агуулга: Нэгэн эр, түүний хамгаалагч нар амар амгалан байдлыг хадгалах агентлаг байгуулж, дэлхийн дарангуйлагчид, гэмт хэрэгтнүүдийн эхлүүлсэн дайныг зогсоохын тулд тэмцэх шаардлагатай болов.

Энэ бол “Kingsman” киноны дараагийн анги бөгөөд хэрхэн энэ бүх үйл явдал эхэлсэн талаар гарах юм байна.

© The King’s Man / 20th Century Fox Film Corporation

 

Трэйлер үзэх:

Нээлтээ хийх өдөр: 2020.09.18

“Scooby-Doo” киноны дүрүүдээс хэн нь танд хамгийн их таалагддаг вэ? Та аль киног үзэхээр тэсэн ядан хүлээж байна вэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй. Мөн хамт үзэх найзаа MENTION хийгээрэй.

15
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *