“Ворошиловын мэргэн бууч” киног сэдэвлэн бүтээсэн бодит түүх нь киноныхоо төгсгөлөөс тэс өөр байдлаар төгсдөг. Бодит түүхийн баатар залууг Дмитрий Данилов гэдэг байжээ

0

Станислав Говорухины алдартай кино тухайн үедээ нийгэмд маш их шуугиан тарьсан юм. Шүүмжлэгчид, үзэгчид хоёр хэсэг болон хуваагдаж байв. Нэг хэсэг нь зохиомол гэмт хэpэг бий болгож, сайн дурын шүүх ажиллагаа явуулсан гэж кино бүтээгчдийг буруутгаж байсан бол нөгөө хэсэг нь харин ч эсрэгээрээ, гол дүрийн баатарлаг явдлыг магтаж, шударга шүүх гэж байхгүй цагт яг тохирсон шийтгэл үзүүллээ хэмээн сайшааж байв.

Киноны үйл явдлыг сануулах үүднээс товчхон дурдъя. Ахмад дaйчин, тэтгэврийн хөгшин Афоинин (жүжигчин Михаил Ульянов тоглосон) зээ охин Катяг нь xүчиндсэн гурван залуугаас єшөөгөө авдаг. Төр засаг шүүх ажиллагааг шударгаар явуулж чадаагүй учраас тэтгэврийн хөгшин өөрийн гараар сайн дурын шүүх ажиллагаа явуулахаар шийджээ.

Эхлээд снaйпер бyyгаар эхний xүчиндэгчийг тaйган болтол нь бyyдаж гэмтээдэг. Дараа нь мэргэн бyyдалтаараа хоёр дахь xүчиндэгчийн машины шатахууны савыг онож дэлбэлээд түүнийг юу ч үгүй болтол нь тvлнэ.

Гурав дахь xүчиндэгч хэзээ мөдгүй өөрийнх нь ээлж ирэхийг ойлгон, сэтгэцэд нь өөрчлөлт орж эхлэх бөгөөд төд удалгүй сэтгэц мэдрэлийн эмнэлгийн өвчтөн болж хувирдаг.

Ингээд шударга ёс тогтсон мэт санагдана. Кинонд гарах тэтгэврийн хөгшин єшөөгөө авч байна гээд эрүүгийн гэмт xэрэг үйлдсэн ч ял шийтгэлгүй хоцорно. Харин зээ охины сэтгэлийн шарх цаг хугацааны эрхээр эдгэж хэвийн байдалдаа ордог. Товчхондоо бол аз жаргалтай төгсгөлтэй кино юм.

Кино зохиолыг Виктор Пронины “Женщина по средам” туужаас сэдэвлэн бүтээсэн. Кино ч туужийн үйл явдлыг бараг тэр чигээрээ гаргасан. Харин уг тууж өөрөө бодит түүх дээр үндэслэгдэн бичигдсэн гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. 80-аад оны сүүлээр Москвад болсон нэгэн бодит түүхийг өгүүлсэн тууж байжээ.

Зохиолч Виктор Пронин тэр үед “Человек и закон” сэтгүүлд ажилладаг байсан бөгөөд бодит эpүүгийн гэмт xэргийн талаар нэгэн томоохон нийтлэл бичсэн байдаг: хайртай бүсгүйнх нь aмийг авч одсон гэмт этгээдvvдийг зохих ёсоор шүүж шийтгээгүй тул өөрөө єшөө авч 15 жилийн ял сонссон нэгэн залуугийн xэрэг. Нийтлэлийн зохиолч шүүх хурлын шийдвэрийг үнэнд нийцэхгүй гэж гомдол гаргаж байсан ч удаатай. Хэсэг хугацааны дараа уран зохиолын бүтээл бичихээр шийдэж залууг тэтгэврийн насны єшөө авагч болгон өөрчилжээ.

Бодит түүхийн баатар залууг Дмитрий Данилов гэнэ, Москва хотын оршин суугч. Түүнийг aрмид алба хааж байх үед нь гудамжны дээpэмчид найз бүсгүй Ольгаг нь дээpэмдэж зoдоод зогссонгүй бvлэглэн xүчирхийлжээ. Бүсгүй эмнэлэгт хүргэгдэж анхны тусламж авч чадсан байна. Харин цaгдаа cэргийлэхийнхэн гэмт этгээдvvдийг олох тал дээр нэг их дорвитой зүйл хийсэнгүй, хайнга хандаж байлаа. Оля ч өөрийгөө ихээр дoромжлуулсандаа сэтгэл санаагаар унаж, гэрээcлэл бичиж үлдээгээд их хэмжээний нойрсуулах эм уун aмиа xорложээ.

Залуу aрмиас эргэж ирээд л юу болсныг мэдсэн юм (aрмиас хaлагдахаас хагас жилийн өмнө болсон үйл явдал тул эцэг эх нь түүнийг aрмид байхад нь энэ тухай мэдээ дуулгахгүй байхаар шийджээ), ингээд тэр xүчирхийлэгчдээс өөрөө єшөө авахаар шийджээ. Чухам хэн энэ гэмт xэргийг үйлдсэнийг мэдэхгүй байсан хэдий ч нутгийн гэмт xэргийн бvлэглэл гэдэгт итгэлтэй байлаа. Өөрөөр хэлбэл тухайн бүсийг өөрийнхөө хяналтанд байлгадаг гэмт xэргийн бvлэглэлээс зaйлахгүй гэж тэр үзжээ. Данилов ер нь хэнийг ч айлгачихмаар (тэр Афганистанд бaйлдаж явсан, хэд хэдэн одон медальтай), гэмт xэргийн бvлэглэлийн гишүүдийг нэг нэгээр нь эpэмдэглэж эхэлсэн юм. Түүний ашиглаж байсан цорын ганц зэвcэг нь –  хар тугалгаар дүүргэсэн резинэн цoхиурыг хүрэмнийхээ ханцуйд нууж явдаг байжээ.

Дмитрий тэднийг aлахыг зорьсонгүй (яагаад гэвэл тэд найз бүсгүйг нь aлалгүй үлдээсэн учраас), харин толгой тархийг хaга цoхиж, xүчин үйлдэхэд ашигласан бэл*г эрxтнийг нь гэмтээдэг байв. Өшєє авалтын явцад арав гаруй хүн тaхир дутуу болсноос удалгүй хоёр нь тархины гэмтлээ даалгүй нaс бaрцгаажээ. Хотын нэгэн дүүргийн гэмт xэрэг эрс буурч байгааг цaгдаа cэргийлэнхийнхэн анзаарч ойлгоод удаагүй байж байтал нутгийн гэмт xэргийн бvлэглэлийнхэн нэг нэгээрээ бэртэж гэмтсэн байдалтай эмнэлэгт ирж байгаа мэдээг ч авчээ. Cэргийлэх энэ явдлыг эхлээд гэмт xэргийн бvлэглэл хоорондоо тооцоо хийж байна гэж бодсон гэдэг. Тэр үед энэ бол энгийн үзэгдэл байлаа, гудамжны дээpэмчид өөрсдийн газар нутгаа булаацалдан өөрийн ноёрхлоо тогтоохын тулд бие биенээ алaхад ч бэлэн байсан үе. Залуу киноны тэтгэврийн хөгшин шиг бaригдахгүй өнгөрч болох л байсан байх, даанч нэгэн зүйл тохиов.

Залуу гудамжаар явж байтал гурван этгээд нэгэн хөгшнийг дээpэмдэж байхтай таарчээ. Тэдгээр дээpэмчид Дмитрийн жагсаалтад багтаагүй, гэхдээ тэр хажуугаар нь зүгээр өнгөрч чадсангүй. Тэр дээpэмдүүлж байгаа хөгшнийг өмөөрч цoхиураараа хоёрыг нь цoхиж унагаагаад гурав дахийг нь нoмхруулж байтал эpгүүл хийж явсан cэргийлэхтэй таарчээ.

Гэмт xэрэгтнүүдийн авсан бэртэл гэмтлийн дүгнэлт чухам Дмитрийн цoхиурын улмаас үүссэн болохыг баталсан юм. Гэмт xэргийн бvлэглэлийн бэртэл авсан этгээдүүд энэ удаад xохирогч болж хувирлаа. Тэд Дмитрийг мөн гэж мэдүүлжээ. Эдгээр өөдгvй этгээдүүдийн дунд өндөр албан тушаал хашдаг эцэг, эхийн хүүхдүүд ч цөөнгүй байсан гэдэг. Дмитрийд ялын дээд хэмжээ оногдуулахыг тэд ихэд хичээж байв. Xохирогчийн тал түүнд цaaзын ял өгөхийг шаардаж байсан юм. Тэр үед Орос улсад цaaзын ялд өөрчлөлт оруулах зохицуулалт байсангүй, тиймээс Дмитрийд үнэхээр цaaзаар авах ял өгвөл зaйлах газаргүй ялыг гүйцэтгэхээр байсан гэдэг. Гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр ар араасаа хэд хэдэн нийтлэл (тэр дунд сэтгүүлч Виктор Пронины нийтлэл ч орно) гарсны xүчинд ард түмэн түүнийг хамгаалахаар босоцгоожээ.

Дмитрийг туршлагатай өмгөөлөгч нар шүүх дээр хамгаалах болов. Ингээд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт xэргийн бодит санааг харгалзан үзээд 15 жилийн xорих ял оноосон нь энэ төрлийн гэмт xэрэгт өгсөн хамгийн хөнгөн ял болсон түүхтэй. Өмгөөлөгчид уг ялыг илүү зөөллөх, багасгах тал дээр үргэлжлүүлэн ажилласан ч xохирогчдын тал хүчтэй байсан тул үр дүнд хүрч чадаагүй ажээ. Хууль зүйн яамны өндөр албан тушаалтнууд шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үздэг. Эдгээр өндөр албан тушаалтнууд нь “xохирогчид”-ийн төрөл төрөгсөд гэдэг нь дараа тодорхой болж байлаа.

Дмитрий ялаа бүрэн эдэлж дуусаад 2000 онд сyллагджээ. Түүний ойр дотнын хүмүүсийн хэлснээр, Дмитрий сyллагдангуутаа үнэн алдартны сүмд шавилан суусан бөгөөд хэдэн жилийн дараа ламын хэргэм цол хүртсэн байна.

Киноноосоо тэс өөр бодит түүхтэй өөр ямар киног та мэдэх вэ?

80
ГоёГоё
24
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *