Цусан дахь хорт бодисыг цэвэрлэх үйлчилгээтэй эдгээр 5 хүнсийг хэрэглэж хэвшээрэй!

2

Хүмүүс өдөр тутмын амьдралд нь цус ямар чухал болохыг тэр болгон боддоггүй. Цус нь бие махбодийн хувьд тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэдэг – шим тэжээлтэй бодисыг илүү хэрэгтэй байгаа тэр хэсэгт хүргэж тээвэрлэнэ, биеэс хорт бодисыг хурдан гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Тийм учраас цусыг аль болох цэвэр байлгах ёстой. Цусан дахь хорт бодис нь эрүүл мэндийн олон асуудал үүсгэх эрсдэлтэй. Бидний бие махбодийн зарим нэг чухал эрхтнүүд цус цэвэршүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг, жишээ нь элэг, бөөр. Бие махбодио цэвэрлэхгүй байх болон эрүүл хоолны дэглэмээс татгалзах нь цусны эрүүл байдлыг алдагдуулахад шууд нөлөөлөх ажээ.

Дараах төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр та цусаа цэвэрлэх боломжтой.

1. Ногоон навчит ногоо

Та энэ төрлийн ногоонд дургүй байж болно, гэхдээ ногоон навчит ногоо нь төмөр, антиоксидант болон өөр бусад төрлийн шим тэжээлээр баялаг юм. Бид ногоон навчит ногоо гэдэгт бууцай, байцаа, салатны байцааг ойлгоно. Эдгээр ногоог шинээр нь идэх нь зүйтэй. Ногоон навчит ногоо нь цусыг цэвэрлэх ферментүүдийг улам ихээр ялгаруулж үрэвслийн явцыг удаашруулдаг байна.

 

2. Нимбэгийн эсвэл өргөст хэмхийн ус

Ус ч гэсэн цус цэвэрлэхэд маш чухал. Өөрийгөө эрүүл байлгахын тулд өдөрт хоёроос багагүй литр ус ууж байх хэрэгтэй. Усандаа нимбэг болон өргөст хэмх хийж уувал амттай бас дээрээс нь улам шимтэй болно. Бас нимбэг, өргөст хэмх нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна бие махбодийг хорт бодисоос цэвэрлэнэ.

 

3. Авокадо

Авокадо нь Омега-3-аар баялаг, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үрэвслийн хүчтэй дайсан. Авокадог хэрэглэхээсээ өмнө заавал хөргөгчинд хадгалж байгаарай.

 

4. Навчит ногоо

Уг төрөлд хамаарах бүх ногоонуудыг дурдвал дуусахгүй тул та бүэхндээ түгээмэл, өргөн хэрэглэгддэг ногоонуудаас дурдъя: өнгөт байцаа, брокколи, брюссель болон жирийн байцаа. Эдгээр байцаанууд бүгд шим тэжээлтэй. Тэгээд ч ямар ч хэлбэрээр идэж болно – жигнэж, шарж, чанаж – амтлахад чимх давс байхад л гайхалтай сайхан амттай болно.

 

5. Бүх төрлийн шинэ жимсгэнэ

Алим эсвэл жүржид дурладаг эсэх нь хамаагүй, хоол хүнсэндээ заавал жимсгэнэ нэмж хэрэглээрэй. Энэ бол байгалийн аргаар бие махбодио хоргүйжүүлэх шилдэг арга болно. Жимсгэнэ нь ширхэглэг, антиоксидант болон петинээр баялаг ажээ.

3
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *