“The Avengers” киноны жүжигчдийн эхнэрүүд ямар хүмүүс байдаг вэ? Тэд амьдралын ханиараа ямар хүнийг сонгосон нь үнэхээр сонирхолтой санагдлаа

4

“The Avengers” – Marvel Cinematic Universe студийн хамгийн алдартай кино. Бидний хайрлаж хүндэлж явдаг маш олон жүжигчид тоглосон.

21 дүгээр зууны алдартай киноны жүжигчид амьдралын ханиараа хэнийг сонгосон нь бидэнд сонирхолтой байна.

1. Бага Роберт Дауни (Төмөр хүн) болон түүний гэргий Сьюзан Дауни

© Iron Man / Marvel Studios © Michael Connors / Wikimedia Commons

Бага Роберт Дауни продюсер Сьюзан Дауни нар гэр бүл болоод олон жилийн нүүр үзэж байна. Тэд 2003 онд Готика киноны зураг авалтын үеэр танилцаж 2005 онд хуримаа хийсэн. 2012 онд болон 2014 онд тэд ам бүлээ нэмж байжээ.

 

2. Крис Хемсворт (Тор) болон түүний гэргий Эльза Патаки

© The Avengers / Marvel Studios © Elsa Pataky / Instagram

Жүжигчин Крис Хемсворт 2010 онд гэрлэсэн. Эльза Патакитай гэр бүл болсноос хойш тэд гурван хүүхдийн эцэг эх болжээ: Роза 2012 онд төрсөн бол 2014 онд Тристан болон Саша ихрүүд төржээ. Хүүхдүүд нь аавыгаа жинхэнэ супер баатар гэж боддог.

© elsapatakyconfidential / instagram

 

3. Марк Руффало (Халк) болон түүний гэргий Санрайз Когни

© The Avengers / Marvel Studios © Mark Ruffalo / Facebook

Марк Руффало болон жүжигчин Санрайз Когни нар 2000 онд гэрлэцгээжээ. Тэд одоо гурван хүүхдийн аав, ээж болсон: хүү Кин (2001), охин Бэлла (2005), Одетт (2007). Энэ хосыг Холливудын хамгийн бат бөх хос хэмээдэг ажээ.

© markruffalo / instagram

 

4. Жош Бролин (Танос) болон түүний гэргий Кэтрин Бойд

© The Avengers Infinity War / Marvel Studios © Josh Brolin / Instagram

Жүжигчин Жош Бролин эсрэг талын дүрийг бүтээсэн нэгэн, түүний хайртай бүсгүйг Кэтрин Бойд гэдэг. Тэд жүжигчний эхний гэрлэлтээс үлдсэн хоёр хүүхдээ цугтаа өсгөж хүмүүжүүлж байна.

© kathrynbrolin / instagram

 

5. Кларк Грегг (Фил Коулсон) болон түүний гэргий Женнифер Грей

© The Avengers / Marvel Studios © Jennifer Grey / Instagram

Жүжигчин Кларк Грегг болон Дженнифер Грей нар гэр бүл болоод 18 жилийг ардаа орхижээ. Тэдний охин хуримын дараахан төрсөн бөгөөд одоо насанд хүрсэн том хүн болжээ.

© jennifer_grey / instagram

 

6. Коби Смолдерс (Мария Хилл) түүний нөхөр Таран Киллам

© The Avengers / Marvel Studios © Taran Killam / Instagram

Жүжигчний гэр бүлийнхэн 2004 онд танилцсан ч гэлээ 2012 онд хуримаа хийж байжээ. 2009 болон 2015 онуудад ам бүлээ нэмсэн. Таран өөрийнхөө твиттер хуудсанд гэр бүлийнхээ зургийг тавих дуртай. Зургаас харахад тэдний гэр бүл маш их аз жаргалтай байгаад эргэлзэх зүйлгүй.

 

7. Сэмюэл Жексон (Ник Фьюри) болон түүний гэргий Латаня Ричардсон

© The Avengers / Marvel Studios © LaTanya Richardson / Instagram

Жүжигчин Сэмюэл Жексон бол бидний хайртай жүжигчний нэг, тэрээр 1980 онд жүжигчин бүсгүй Латане Ричардсон-той гэр бүл болжээ. Хоёр жилийн дараа охин Зои төрсөн, тэрээр одоо найруулагч, продюсер хийж байна.

 

8. Стеллан Скарсгорд (профессор Эрик Селвиг) болон түүний гэргий Меган Эверетт

© The Avengers / Marvel Studios © Eric Catarina / Allpix Press / EAST NEWS

Стеллан Скарсгорд анхны гэрлэлтээсээ зургаан хүүхэдтэй, тэдний дөрөв нь алдартай жүжигчид болжээ. Бас хоёр хүүхдийг нь одоогийн гэргий Меган Эверетт төрүүлжээ. Тэгэхээр өнөр өтгөн авьяаслаг гэр бүл байгаа биз?

 

9. Гвинет Пэлтроу (Пеппер) болон түүний нөхөр Брэд Фэлчак

© Iron Man / Marvel Studios © Gwyneth Paltrow / Instagram

Гвинет Пэлтроу өмнөх нөхрөөсөө хоёр хүүхэдтэй үлдсэн, түүний салсан нөхөр нь  Coldplay хамтлагийн Крис Мартин юм. Өнгөрсөн жил жүжигчин бүсгүй дахин нөхөрт гарсан – “American Horror Story” олон ангит киноны найруулагч, продюсер ажээ.

 

10. Жеймс Спейдер (Ултрон) болон түүний гэргий Лесли Стефансон

© The Avengers Age of Ultron / Marvel Studios © Thomas Janssen, Pacificcoastnews / EAST NEWS

Муу талын баатар Ултроны дүрийг бүтээсэн Жеймс Спейдер хүү Натанэиэль (2008)-ийг гэргий Лесли Стефансон-ы хамтаар өсгөн хүмүүжүүлж байна. Тэрээр өмнө нь дизайнер Виктория Вилтэй гэр бүл байхдаа хоёр хүүгийн эцэг болж байжээ.

 

11. Аарон Тейлор-Жонсон (Quicksilver) болон түүний гэргий Сэм Тейлор-Вуд

© The Avengers Age of Ultron / Marvel Studios © Aaron Taylor-Johnson / Instagram

Британийн жүжигчин бөгөөд продюсер Аарон Тейлор-Жонсон 18 настай байхдаа ирээдүйн гэргий болох 42 настай Сэм Тейлор-Вуд-той “Nowhere Boy” киноны зураг авалтын үеэр танилцжээ. Танилцсан жилээ сүй тавьсан бөгөөд тэд хоёр охины эцэг эх болцгоосон.

Насны ялгаа гэж байхгүй гэдгийг нотолсон хосууд ажээ.

 

12. Пол Беттани (Жарвис болон Вижн) болон түүний гэргий Женнифер Коннелли

© Iron Man / Marvel Studios © Paul Bettany / Instagram

Пол Беттани болон жүжигчин Женнифер Коннелли нар хүүгээ өсгөн хүмүүжүүлж байна, хүүдээ жүжигчин Стелланы Скарсгордын дурсгалыг хүндэтгэн нэрийг нь өгчээ. Долоон жилийн өмнө тэд охин Агнесс Ларкийг өлгийдөн авсан юм.

© paulbettany / instagram

 

13. Энтони Маки (Сэм Уилсон ба Фалкон) болон түүний гэргий Шелетта Чапитал

© The Avengers Age of Ultron / Marvel Studios © AP / EAST NEWS

Энтони Маки 2014 онд нууцаар багын найз Шелетте Чапиталтай гэрлэжээ. Тэд одоо гурван хүүхэдтэй.

 

14. Дон Чидл (Жеймс Руперт Роудс ба War Machine) болон түүний гэргий Брижит Култер

© The Avengers Age of Ultron / Marvel Studios © s_bukley / Depositphotos

Жүжигчин болон продюсер Дон Чидл авьяаслаг хөгжимчин бөгөөд саксафон дээр гайхалтай тоглодог. 1992 онд Брижит Култер-тэй уулзаж эхэлсэн бөгөөд 1995 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан, 1997 – онд ам бүл нэмсэн. Тэр жилдээ гэрлэцгээжээ.

 

15. Бенедикт Камбербэч (Доктор Стрэнж) болон түүний гэргий Софи Хантер

© The Avengers Infinity War / Marvel Studios © PacificCoastNews / EAST NEWS

Бенедикт Камбербэтч гэргий Софи Хантер-тай 2015 онд гэрлэжээ. Тэр жилдээ хүүтэй болцгоосон бөгөөд 2017 онд хоёр дахь хүү Хэл Оден мэндэлсэн байна.

 

16. Питер Динклэйж (Эйтри) болон түүний гэргий Эрика Шмидт

© The Avengers / Marvel Studios © Frederick Taylor / Broadimage / EAST NEWS

Жижиг биетэй ч авьяаслаг жүжигчин Питер Динклэйж Асгард-ын Эйтри-ийн дүрийг бүтээсэн, мөн тэрээр “Game of Thrones” киногоороо алдаршсан. 2005 онд театрын найруулагч Эрике Шмидт-тэй гэр бүл болсон бөгөөд 2011, 2017 онуудад ам бүл нэмжээ.

© DDNY / Broadimage / EAST NEWS

“The Avengers” киноны аль дүрд нь та илүү хайртай вэ? Танд аль хосууд илүү их таалагдав? Үзэл бодлоо бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

64
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nemekhjargal Buyanjargal

    Nemekhjargal Buyanjargal

    2019/04/04 at 11:24

    oor medee baigaa yu goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *