
Дэлхий дахинд маш олон төрлийн тээврийн хэрэгсэл бий: нисдэг тэрэг, завь, тэрэг, заан гээд энэ жагсаалт мөд дуусахгүй. Жишээ нь, европын форум дээр байгаа гадаадынхан Орост явдаг тролейбусаар заавал явахыг зөвлөсөн байх юм.


Дэлхийн бусад улс орнуудын ард иргэдэд энгийн боловч гаднын жуулчдын амыг ангайлгах өөр ямар төрлийн тээврийн хэрэгсэл байна вэ?
Carreiros do Monte

Энэ төрлийн тээврийн хэрэгсэл Португалд түгээмэл. Майдеран дүүргээс Ливрамент хүртэл 2 км замыг сүлжмэл сагсаар туулна.

Сагс өөрөө явахгүй. Ард нь хоёр эр сагсыг жолоодох юм. Тэд гүйж зорчигчтой “тээврийн хэрэгсэл-”ийг түлхэнэ. Сонирхуулж хэлэхэд, тийм ч удаан биш тээврийн хэрэгсэл шүү, цагт ойролцоогоор 40 км/цаг хурдалдаг ажээ.

Norry

Тэргэнцэр буюу “хулсан галт тэрэг” – гар дор бэлэн байсан зүйлээрээ хийсэн тээврийн хэрэгсэл юм. Уг тэрэг нь Камбожийн төмөр замаар хурдалдаг.

Аюултай харагдана, ямар ч тормозгүй, гэхдээ тулгарч болзошгүй аюулыг тооцон нутгийн тэрэг удаан явдаг ажээ. Хэдий аюултай ч гэлээ тус улсад түгээмэл ашиглагддаг тээврийн хэрэгсэлд тооцогдоно.

Maglev

Японы галт тэрэг. Соронзон үйлчлэлийн тусламжтайгаар ажилладаг.

Үнэхээр итгэхийн аргагүй хурдтай: цагт 600 км гаруй хурдална. Онгоцны хурдтай харьцуулж болох хамгийн хурдан галт тэрэг.

Гэхдээ дутагдалтай талууд бий: загвараасаа шалтгаалаад агаарт цахилгаан соронзон орон бий болгодог. Энэ нь байгаль орчинд үнэхээр хор хөнөөлтэй юм.
Totora Boats

Перугийн голоор аялах усан завийг бургасны мөчир сүлжиж хийжээ – нутгийн Титикака нуураар явах гол тээврийн хэрэгсэл юм. Титикака бол хамгийн өндөрт байрлах 8,5 км.квадрат бүхий талбай эзэлсэн нуур юм.

Заан

Тийм ээ, Лаост (тэр дундаа Лаунгпхабанг хотод) тээврийн хэрэгсэлд зааныг ашигладаг. Зөвхөн орон нутаг хоорондын зам туулаад зогсохгүй мөн үржүүлж байгаа зуслан дээр нь очиж илүү дотно танилцах ч боломжтой. Бүр тэжээж болно гээч.

Улс орнуудын этгээд хачин тээврийн хэрэгслийн жагсаалт үүгээр дуусахгүй. Хэрвээ та дээр дурдсан улсуудаар аялах бол дурдсан тээврийн хэрэгслийг заавал туршиж үзээрэй.
Та ямар этгээд хачин тээврийн хэрэгслээр явж үзмээр байна?







