Нас ахих тусмаа улам их жин нэмэх болсон 10 алдартай эрэгтэй жүжигчид

0

Хүн бүхэн залуу байхдаа сайхан харагддаг, харин нас ахиад ирэх үед өөртөө зохих анхаарлыг тавихгүй яваад байвал таргалж мэдэх юм. Урьдын нэгэн цагт олон сая бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан алдартай эрчүүдэд яг л ийм зүйл тохиолджээ. Одоо тэднийг сайхан эрчүүд гэж хэлэхээргүй санагдана. Энэхүү нийтлэлд иймэрхүү хэд хэдэн жишээг дурдлаа.

Gérard Xavier Marcel Depardieu

Жерар – энэхүү нийтлэлд багтсан бусдыгаа бодвол хамгийн их таргалсан жүжигчин. Депарьде арай залуу байхдаа Обеликсийн дүрийг бүтээж байсан, дүрдээ орохын тулд мэдэгдэхүйц таргалсан нэгэн. Таргалалтаасаа болоод зарим нэг найруулагчидтай хүртэл ам зөрөөд авсан удаатай. Жерарыг 140 кг хүрсэн гэсэн мэдээ ч хааяа явдаг байлаа.

 

Russell Ira Crowe – залуудаа үнэхээр дур булаам байжээ

Кроу цагтаа гладиатор байсан бөгөөд тэр үед түүнээс нүд салгахын аргагүй байлаа. Харин өнөөдөр тэр баатраас үлдсэн юм тун бага. Рассел таргалах удамшилтайд л хамаг асуудал байгаа юм. Бас хэд хэдэн киноны дүрд орохын тулд таргалах шаардлага гарсан гэдэг. Жингийн зүү 138 кг зааж байсан удаа ч бий.

 

Matthew Langford Perry – “Friends” цувралын алдартай жүжигчин

Мэттью “Friends” цувралын ачаар нэр алдартай болсон бөгөөд дараа нь хэд хэдэн амжилттай төслүүдэд тоглож байсан удаатай. Перрийг Julia Fiona Roberts–той дотносоход ямар их шуугиж байлаа даа. Өнөөдөр жүжигчин 52 нас хүрчээ, сайхан залуу байсан гэхэд итгэмээргүй харагдана.

 

Chevy Chase

Чеви залуу байхдаа өөртөө мундаг анхаарал тавьж спортоор идэвхтэй хичээллэдэг нэгэн байв. 80-90-ээд оны үеэд ид алдаршиж байсан тэрээр инээдмийн кино болгонд тоглож байсан гэхэд буруудахгүй. Эрийг нас, уулыг цас дарна гэдэг үнэн үг юм – тэрээр 78 насыг зооглож байна.

 

Leonardo Wilhelm DiCaprio

Зүүн гар талын гэрэл зураг дээр байгаа Лео 14-тэй хүү л дээ, тэгэхээр өнөөдрийн Ди Каприотой харьцуулах нь учир дутагдалтай байх. Гэхдээ харьцуулаад үзэхээр шийдсэн юм. Лео авьяас чадлын хувьд өсөж дэвжсэн, мөн бие галбирын хувьд ч илүү том болжээ.

 

Brendan James Fraser

Бидний мэддэг Брендан биш болжээ. Түүний тоглосон ширэнгэн ой, мумигийн тухай киног та дурсан сана л даа. Ямар сайхан залуу байлаа даа. Харин одоо нас өөрийнхөө хийх ажлыг хийж, бүр хэтэртэл хийжээ.

 

Steven Frederic Seagal – ихэнхдээ тyлаант кинонд дүр бүтээж байлаа

Стивен залуугаасаа айкидогоор хичээллэж энэ салбарт амжилт гаргасан, жүжигчний хувьд ч амжилттай нэгэн. Түүний бие спортын хүнийх, тэр ч утгаараа олон бүсгүйчүүдийн хайрыг татаж байсан байх. Стивен 50 гаруй кино төсөлд оролцжээ. Шилдгүүдийн нэрд ч дэвшиж байсан удаатай. Өнөөдөр Стивенийг тэр болгон танихгүй биз ээ.

 

Chris Noth аль хэдийн 67 нас хүрчээ

Түүний тоглосон “Law & Order”, “Sex and the City” кинонуудыг санаж байгаа биз дээ? Эдгээр киногоор л бид Крисийг таних болсон. Бид түүнийг ямраар дурсан санадаг вэ – энэ бол тусдаа асуудал. Урьд нь бие хаа сайтай залуу байж, харин өнөөдөр гэдэснээс өөр зүйл ер харагдахгүй л байна. Тэгээд ч тэтгэврийн насны хүн болж дээ, 67 настай хүн шүү дээ.

 

John Joseph Travolta бас л эрс өөрчлөгджээ

Энэхүү жагсаалтад Жоныг нэмэхгүй байж чадсангүй. Цагтаа “Saturday Night Fever”, “Grease”, “Pulp Fiction” кинонуудад тоглож байсан сайхан залуу. Өөр бусад төслүүд ч бий. Тэр үеийн залуугаас үлдсэн юм тун бага, өдгөө 67 насыг зооглож байна.

 

Alexander Rae «Alec» Baldwin III

Энэ тохиолдолд бүр тусдаа нийтлэл бичвэл тохирно. Чихрийн шижин гээч өвчний улмаас таргалсан юм. Жүжигчний гараагаа эхэлж байхдаа бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг авьяас чадлаараа ч тэр, царай зүс, бие бялдраараа ч тэр эзэмдэж байсан залуу. Жүжигчин өвчнийхөө оношийг мэдээд бууж өгөөгүй гэдэг, харин ч эсрэгээрээ тэмцэж өвчнийг ялан дийлж чаджээ. Жүжигчин 63 настай, бие нь эрүүл саруул болж муугүй харагдах болжээ.

2
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *