Гар утсан дахь хувийн мэдээллүүдээ бусдад алдахаас сэргийлэх 8 зөвлөгөө

0

Хүн гар утсаа өдөр тутамдаа тогтмол ашиглаж, ажил амьдралынхаа олон төрлийн зүйлд хэрэглэж байдаг тул аюулгүй байдал хамгаас чухал. Гэвч зарим аппликейшнүүд хэрэглэгчийн зөвшөөрөл авалгүйгээр гар утас дээрх мэдээллийг тань цааш дамжуулж байдаг ажээ. Манай сайт уншигч танд хэрхэн хувийн мэдээллээ алдахгүйгээр, өөрийн аюулгүй байдлыг хамгаалах тухай 8 аргыг толилуулж байна.

1. Найз нөхөд, гэр бүлийн чинь хэн нэгэн байна, мөнгө зээлээч гэсэн дуудлагад бүү итгэ

Өнгөц харахад яг л таны дотны найз, гэр бүлийн чинь хэн нэгэн өөрийнхөө дугаараас залгаад яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тухай ярьвал тэдний хоолой хэвийн сонсогдож байгаа эсэхийг анзаарч сонсоорой. Түүнчлэн хуурамч дуудлагад тэд мөнгө шилжүүлж болох бүхий л зүйлсийг танд маш хурдан тайлбарлаж, заавар өгнө гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй.

Мөн дуудлага дууссаны дараа таниас мөнгө хүссэн хүн рүүгээ эргүүлэн залгаж, үнэхээр үнэн байсан эсэхийг дахин нягтлах шаардлагатай. Хэрэв тэдний утас руу залгаж болохгүй байвал та мэдээллээ алдаж, цахим гэмт xэргийн зoлиос болоход ойртсон байна гэсэн үг ажээ.

 

2. Олон нийтийн газарт байрлах утас цэнэглэх залгуурт гар утсаа битгий цэнэглэ

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон нийтийн газруудад гар утас цэнэглэх залгуурууд байрлах болоод нилээдгүй хугацаа өнгөрчээ. Гэвч ихэнх тохиолдолд тэдгээр залгуурт утсаа цэнэглэх нь өөрийн мэдээллийг бусдад алдах, утсан дээрх мэдээллийг нууцаар авах программ суулгах зэрэг үйлдлүүд хийгдэх магадлалтай байдаг аж. Түүнчлэн ийм төрлийн хуурамч цэнэглэгч залгуурыг жинхэнэ цэнэглэгчээс ялгахад хүндрэлтэй байдаг тул олон нийтийн утас цэнэглэх залгуурыг ашиглахаас аль болох зaйлсхийх хэрэгтэй.

 

3. Нийтийн утасгүй интернэтэд холбогдох гэж байгаа бол VPN хэрэглээрэй

Хакерууд нийтийн утасгүй интернэтээр дамжуулан хүмүүсийн хувийн мэдээллийг авахаар үргэлж хянаж байдаг ажээ. Харин VPN хэрэглэснээр та өөрийн мэдээллийг бусдад алдахаас сэргийлэхээс гадна, цахим орчинд хийж байгаа үйлдлүүдийг тань хэн нэгэн мөшгих, мэдэхээс бүрэн сэргийлэх ач холбогдолтой байдаг. Иймээс хэрэв та нийтийн утасгүй интернэт хэрэглэх гэж байгаа бол VPN хэрэглэхийг Цахим аюулгүй байдлын агентлаг зөвлөжээ.

 

4. Нууц үг сануулагч аппликейшн хэрэглэж хэвших

© Depositphotos.com, © Depositphotos.com

Олон хүмүүс нэг ижил нууц үгээ олон төрлийн цахим үйлчилгээнд давтан ашигладаг. Түүнчлэн тэдгээр нууц үгээ гар утасныхаа тэмдэглэл хэсэгт бичиж тэмдэглэх явдал их байдаг нь хувийн мэдээлэл алдагдах үндэс болдог байна. Тэгвэл та нууц үг сануулагч аппликейшн гар утсандаа татаж, аюулгүй нууц үг авах болон өөрийн нууц үгсийг нууцлалтай хадгалах боломжийг бүрдүүлэх боломжтой.

 

5. Интернэт хөтөчийн түүх, хөтөчийн хадгалах хэсгийг тогтмол цэвэрлэж байх

© Primakov/Depositphotos.com

Хакерууд хэрэглэгчийн мэдээллийг өөртөө хадгалж, сануулж байдаг интернэт хөтөчийн түүх, хадгалах хэсгийн мэдээллийг ашиглаж хэрэглэсэн бүх зүйлсийн нууц үгийг өөрийн болгох эрсдэл маш өндөр байдаг ажээ. Түүнчлэн эдгээр хэсгүүдийг тогтмол устгаагүйгээс үүдэлтэйгээр таны үйлчлүүлдэг газруудын өмнөөс хуурамч мэдээлэл илгээж, цахим гэмт xэрэг үйлдэх явдал олон байдаг байна.

Энэ төрлийн цахим гэмт xэрэг ихээр үйлдэгддэг тул интернэт хөтөчийнхөө түүх болон хадгалах хэсгийг тогтмол цэвэрлэж, нууц үг сануулах товчлуурыг хэзээ ч битгий хэрэглэж байгаарай.

 

6. Зөвхөн Google Play Store, Apple App Store ашиглан аппликейшн татаж авах

© Pe3check/Depositphotos.com, © Shutterstock.com

Албан ёсоор баталгаажаагүй, хувийн мэдээлэл алдагдах магадлалтай олон аппликейшнүүд байдаг. Тэднийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй байдаг бөгөөд хэрэглэж эхлэх үед ийм төрлийн аппликейшнүүд нэвтрэх үедээ нууц үгийг тань асуудаг ажээ.

 

7. Утсан дээрх мэдээллээ алсаас удирдах тохиргоо хийх

© Depositphotos.com

Хэрэв та гар утсаа алдсан, гээсэн тохиолдолд энэ тохиргоо таныг бусдад хувийн мэдээллээ алдахаас бүрэн сэргийлэх болно. Гэсэн ч гар утас сүлжээгүй, интернэтэд холбогдоогүй, гар утсыг тань авсан хүн системийг дахин ачаалласан тохиолдолд энэ үйлдлийг гүйцэтгэх боломжгүй байдаг ажээ.

 

8. Bluetooth-ийг удаан хугацаанд нээлттэй орхих хэрэггүй

Гар утаснаасаа хувийн мэдээллээ алдах шиг таагүй зүйл үгүй. Хэрэв та гар утсаа гадны зүйлтэй холбоогүй л бол аюулгүй гэж боддог бол энэ нь том эндүүрэл болох ажээ. Учир нь Windows, iOS, Android, Linux гэх мэт бүх үйлдлийн системд тулгуурласан төхөөрөмжүүд Bluetooth асаалттай үедээ мэдээллээ алдах өндөр магадлалтай байдаг байна.

Дээрх зөвлөмжүүдийг та дагаж мөрддөг үү?

52
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *