Нэгэн хятад бүсгүй хүүхдээ сургуульдаа аюулгүй явах боломжийг нь бүрдүүлэх зорилгоор хувиасаа $150,000 зарцуулж гүүрэн гарц барьжээ

0

Хятадын Хэнань мужийн нэгэн бүсгүй хүүгийнхээ сургууль руугаа явах замыг аюулгүй байлгах үүднээс 1 сая орчим юаниар 2 гүүрэн гарц бариулжээ. Энэ нь зөвхөн түүний хүүхдэд ч бус тус сургуульд сурдаг олон хүүхдүүдэд тус болсон нь гарцаагүй.

Мэн хэмээх уг бүсгүй Хэнань мужийн Үндэсний телевизэд өгсөн ярилцлагадаа сургуулийн гаднах зам маш их хөл хөдөлгөөнтэй, гэрлэн дохио байдаггүй гэх мэт олон асуудалтай байсан. Иймээс сурагчид ч гэлтгүй багш нарт ч зам хөндлөн гарахад тун их хүндрэл үүсдэг. Түүнчлэн сургуулийн байршил нам дор газар байдаг учраас илүүдэл ус урсаж хүү нь ус гаталж байж гэртээ ирэх шаардлагатай болох үе олон байсан учраас өөрийн хөрөнгөөр гүүрэн гарц барих шийдэлд хүрсэн хэмээжээ.


Мөн тэрбээр, “Ус гүн тогтдог байсан учраас зам хөндлөн гарна гэдэг маш хэцүү байсан. Эцэг эх нь ирж авахыг хүлээж байгаа хүүхдүүд яг л эхийгээ хүлээж байгаа бяцхан болжмор шиг л шалба норчихсон зогсож байдаг байлаа. Тэд үнэхээр өрөвдөлтэй харагддаг байсан. Миний хүү ч гэсэн тэдний адил шалба норчихсон л байдаг байсан” хэмээжээ.

Тус гүүрэн гарцуудыг барихдаа тэрээр Дэд бүтэц, хот барилга зохион байгуулалтын газраас зөвшөөрөл авч хуулийн дагуу хийлгэсэн ч өөрийнхөө талаар мэдээллийг олон нийтэд дэлгэхийг хүсээгүй ажээ.


Түүнчлэн Мэн, хүүдээ үүнийг хийлгэсэн хүн нь би гэж хэзээ ч хэлэхгүй, учир нь хүүгээ бусад хүүхдүүдэд ихэмсэг байдал гаргаасай гэж хүсэхгүй байгаа талаар дурьдаад, хүүхдүүд сургууль руугаа аюулгүй зорчих боломж бүрдсэн гэж итгэж байгаагаа дурьдахын зэрэгцээ, “Би зүгээр л хийж чадах зүйлээ л хийсэн. Хүн мөнгөө аваад авсандаа ордоггүйтэй адил хүүхдэдээ би тийм ч их хэмжээний хөрөнгө үлдээж чадна гэж боддоггүй. Юутай ч энэ гүүрэн гарцуудыг Эрдэм мэдлэгийн гүүр гэж нэрлэхийг хүсч байна. Энэ гүүрээр гарч сургууль руугаа явдаг хүүхэд бүр улам илүү их мэдлэгийн эзэд болох болтугай” хэмээжээ.

Улмаар тэдгээр гүүрэн гарцыг барихын оронд өөртөө болон хүүдээ маш их зүйлсийг авч болох байсан ч бусдын төлөө зориулсан энэхүү өгөөмөр бүсгүйн тухай мэдээ Хятад даяар тархаж, олны анхаарлын төвд оржээ.

12
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *