Япончууд хүн дүрст барилгачин робот зохион бүтээжээ

1

Энэ робот ганцаараа бие даан гипсэн хавтан өргөөд зохих хананд нь тулгаж шурупээр тогтоож чадна (хөдөлгөөн нь удаан ч гэсэн). HRP-5P нэртэй уг ухаалаг механизм нь эргэн тойрноо үнэлж хөдөлгөөнөө төлөвлөж зохицуулах чадвартай. Уг роботыг Японы үндэсний их сургуулийн инженерүүд зохион бүтээжээ.

Зохион бүтээгчдийн өөрсдийнхөө хийсэн роботыг нисэх онгоц, усан онгоцны үйлдвэрт ашиглаж болно гэж үзэж байгаа юм, ялангуяа хүнд, аюултай орчинд хүний хийх ажлыг уг робот орлон гүйцэтгэнэ гэжээ.

Робот 182 см өндөр, 101 кг жинтэй бөгөөд “дунд зэргийн хивс”-ний дайтай зүйлийг өргөж чадна.

Орон зайн баримжаагаа авахад нь гурван хэмжээст датчик туслах бөгөөд ажлыг гүйцэтгэхэд чухам ямар багаж хэрэгтэй болохыг нэмэлт маркерийн тусламжтайгаар тодорхойлно.

10 дугаар сарын сүүлээр HRP-5P роботыг олон улсын World Robot Expo 2018 үзэсгэлэн дээр танилцуулахаар бэлдэж байна.

“Аж үйлдвэрийн олон салбарт, жишээ нь барилгын салбарт ирээдүйд гар ажил их дутагдаж эхлэх төлөвтэй байгаа” гэж зохион бүтээгчид онцлон хэлжээ.

Робот барилгын ажилчдыг бүрэн орлож чадахгүй нь ойлгомжтой, гэхдээ биеийн хүч их шаардсан хүнд хэцүү нөхцөлд хүнийг орлуулан ажиллуулахад ашиглаж болох юм.

1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *