Компьютерийн дэлгэц бичигч шилдэг 10 програм

0

Screen recorder буюу компьютерийн дэлгэц бичигч програм нь та өөрийнхөө компьютер дээр хийж буй бүхий л үйлдлээ видео бичлэг болгон бичих, бусдад зааварчилгаа үзүүлэх болон найз нөхөддөө тоглосон тоглоомынхоо бичлэгийг хуваалцах зэрэг бүхий л үед хэрэг болдог. Тиймээс та бүхэндээ дэлгэц бичигч шилдэг 10 програмыг танилцуулж байна. Та төлбөргүй програмуудыг нэрэн дээр нь дараад татаж аваад шууд ашиглах боломжтой.

Шилдэг 10 компьютерийн дэлгэц бичигч програм 1

1. Cam Studio (Үнэгүй)

Дэлгэц бичих, дэлгэцний зураг авахад түгээмэл хэрэглэгддэг. Та хулганыхаа курсорыг ажиллуулж ч болно, ажиллуулахгүй ч байсан болно. Мөн бичлэгийнхээ дууг програмаасаа юмуу микропофоороо удирдаж болно. Дэлгэцийнхээ пикселийг мөн сонгох боломжтой.

2. Ezvid (Үнэгүй)

Видео редакторлагчтай дэлгэц бичих програм бөгөөд бичлэгээ олон хуваах, текст оруулах, янз янзын эффект нэмэх, хурдыг нь тохируулж болдог. Энэхүү програмыг хэрэглэснээр өөрийн бичлэгээ шууд Youtube.com сайтад байршуулж болно.

3. Jing (Үнэгүй)

Бичлэг, хүүхэлдэйн кино, олон төрлийн зургийг хийх боломжтой ба бичлэг хийж дууссаны дараа шууд интернэтэд тавьсан ч болно. Үйлдлийг хөнгөвчлөхийн тулд short keys байрлуулж өгчээ. Өөрийн бичихийг хүсч байгаа зүйлээ сонгож бичих боломжтой.

4. Screenr (Үнэгүй)

Та энэ програмыг заавал компьютер дээрээ суулгах албагүй. Интернэтээр үнэ төлбөргүйгээр ашиглаж болох ба татаж авалгүйгээр дэлгэцээ шууд бичих боломжтой. Java шаардах ба дээд тал нь 5 минутын бичлэг хийнэ.

5. Rylstim Screen Recorder (Үнэгүй)

Бичиж эхлэх гэсэн товчийг дараад л ажиллах хялбар програм. Энэхүү програм нь микрофон шиг биш гэнэ. Үнэ төлбөргүй програм бөгөөд худалдан авдаг хувилбар ч бас бий. Залхуу хүмүүст илүү тохиромжтой ажээ.

6. Camtasia Studio (Төлбөртэй) (үнэгүй турших хувилбартай)

Дэлгэц бичих, дэлгэцний зураг авах, төлбөртэй маш чанартай програм юм. Бичлэг болон авсан зургаа хэрэгцээндээ нийцүүлэн янзалж болдог. Мөн шууд Youtube.com сайтад байршуулах, бас тэндээс таталт хийж болно.

7. Webinaria (Үнэгүй & Нээлттэй эх)

Дэлгэц бичих, дэлгэцний зураг авахад хэрэглэгддэг. Өөрийн дэлгэцнийхээ Флаш бичлэгийг хийх, илтгэлтэйгээ цуг яриагаа бичих, хоолой, текст нэмж, өөрчлөөд хадгалж болно.

8. FRAPS (Төлбөртэй) (үнэгүй турших хувилбартай)

Тоглосон тоглоомоо бичихдээ тоглоомчид түлхүү ашигладаг. 1-120 fps хэмжээс бүхий 7680*4800 хүртэлх аудио болон видео бичлэгийг хийж чадна. Дэлгэц бичих хэд хэдэн товчтой. Энэ програмыг ашиглан өндөр чанартай киног ч хийж болно.

9. ActivePresenter (Үнэгүй + төлбөртэй)

Энэ програм нь бусадтайгаа адилхан. Хоолой, үг хэллэг, видео бичлэг болон график нэмж болно. Та видеогоо вебсайт, дэлгэц, бусад төхөөрөмж рүүгээ оруулах боломжтой.

10. Ice cream Screen Recorder (Үнэгүй)

Скрийншот болон видео хэлбэрээр та өөрийнхөө дэлгэцийг бичих боломжтой. Хэрэглэхэд хялбар бөгөөд Skype видео бичлэг хийх болон тоглоомуудыг бичиж болдог.

 

8
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/23 at 13:56

    shaal hudal shaatsan bnshd dxtory yasan ym fraps baihguil bnshd

  2. Зочин

    2015/06/23 at 15:02

    Үнэтэйшдээ тэд нар чинь эд нар шилдэг үнэгүй магадгүй админ нь “үнэгүй” гэдгээ оруулхаа мартсан байх хараагаад байхын үүнээс чинь үүдээд чамайг тодорхойлход 15 аас доош насны хүүхэд байна гэдгийг мэдэх амархан надад гэхдээ оргтхон ч падгүйлдээ энэ оруулж байгаа хүн нь гомдохоосоо нэгэнт оройтсон хаха нөгөө ширтэй болцон гэдэг л байгаа чам шиг үзэн ядаг ч өө хайгч мэдлэггүйчүүд хэзээ алга болхым болдоо

  3. Anti_zjoy

    2015/06/23 at 17:51

    Сайхан мэдээ байна. Иймэрхүү мэдээ ихийг хийж байгаарай. Амжилт.

  4. Зочин

    2015/06/23 at 23:32

    HEY!!!!! Mirillis Action! gej yasan bee??? ene №1 shd

  5. fake

    2016/01/14 at 15:42

    Bandicam sn shd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *