Эрүүл мэндээ маш хялбар аргаар яг одоо шалгаж болох энгийн 9 тест

2

Эрүүл мэнддээ бүрэн анхаарал хандуулахыг хүсэж байгаа бол жилд нэг удаа бүрэн шинжилгээнд хамрагдаж ээлжит үзлэгт орж байх ёстой. Биеийн эрүүл мэндээ зөвхөн ээлжит үзлэг, шинжилгээний дундуур ч гэсэн анхаарахаа мартаж болохгүй. Үүнд зориулсан бие даасан тестүүд байдаг – өвчнийг анхны шинж тэмдэг илрэхээс нь өмнө мэдэж болох ажээ.

Өвчин хүндрэх эрсдэлийг үнэлж, цаг алдалгүй эмчид үзүүлэхэд туслах эрүүл мэндийн энгийн тестүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Зүрх болон уушгины өвчин

Иллюстратор Yekaterina Ragozina

Долоовор хуруунуудаа урвуу нь харуулсан J үсэг болгоод хумсаар нь бие биетэй нь нийлүүлээрэй. Завсар нь жижиг ромбо хэлбэрийн дүрс гарч байгааг ажиглав уу? Сайн байна, таны зүрх, судас эрүүл байгаагийн шинж.

Хумснуудын хооронд завсар алга уу? Энэ нь “бөмбөрийн цохиур” хэмээх хам шинжтэй холбоотой байж болно. Хурууны үзүүр өргөссөн байдал нь цусан дахь хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй. Хүчилтөрөгч дутагдах шалтгаан маш их. Жишээ нь, зүрх, уушгины өвчлөл эсвэл ходоод, гэдэсний үрэвсэл байж болно.

 

2. Зүрхний шигдээс

Иллюстратор Yekaterina Ragozina

Энэ тестийг хийхийн тулд танд секунд хэмжигч хэрэг болно. Гуя шалтай нэг шулуунд байх хэмжээнд хөлөө өргөөд хэсэг энэ байрлалдаа зогсоно. 20 секунд, бүр үүнээс ч илүү удаан зогсож чадав уу? Сайн байна: зүрхний шигдээс танд алга. Харин ч эсрэгээрээ: нэг хөлөн дээрээ тэнцвэрээ барьж чадахгүй байгаа нь тархины хялгасан судаснуудын үйл ажиллагаа доголдож байгааг илтгэнэ.

 

3. Цус багадалт

Иллюстратор Yekaterina Ragozina

Толины өмнө зогсож байгаад доод зовхио гаргаж хараарай. Зовхины дотор тал тод ягаан байвал хэвийн гэж үзнэ. Цус багадалтын үед зовхины дотор тал цайвар ягаан өнгөтэй болдог, зарим тохиолдолд бүр шаргал ч байна. Цус багадалт нь гемоглобины дутагдалтай холбоотой. Бие махбодийн эд эс, булчин хангалттай хүчилтөрөгчөө авч чадахгүй байгаа бөгөөд 100 хувь ажиллах чадваргүй. Хэрвээ таны нүдний зовхины дотор тал цайрахын зэрэгцээ амьсгаадах, ядрах шинж тэмдэг илэрч байвал шинжилгээ өгч цусан дахь төмрийн хэмжээгээ тогтоолгоорой.

 

4. Дааврын тэнцвэрт байдал алдагдах болон микро элементүүд дутагдах

Иллюстратор Yekaterina Ragozina

Үс унах – хэвийн үзэгдэл. Хүний үс өдөрт 50-100 ширхэгээр унахыг эмч нар хэвийн гэж үздэг. Үүнд санаа зовох зүйл огт байхгүй. Хэзээ аюулын дохио дэлдэх вэ, үүнийг мэдэхийн тулд дараах тестийг явуулаарай.

  • Үс хуурай бас цэвэрхэн байх ёстой. Атга үс аваад татаарай. Хэтэрхий их хүч гаргах хэрэггүй. Атганд 2-3 үс үлдэв үү – хэвийн гэж үзнэ. Хэрвээ үүнээс их үс үлдсэн бол эмчид үзүүлэх шаардлагатай.

Үс унах нь олон шалтгаантай байж болно: стрессээс авахуулаад үсний буруу арчилгаа болон өвчлөл. Үүнд дааврын тэнцвэрт байдал алдагдах эсвэл шим тэжээлтэй бодисын дутагдал холбоотой байж болно. Энэ шинж тэмдгийг тоолгүй орхиж огт болохгүй.

 

5. Хонгилын хам шинж

Иллюстратор Yekaterina Ragozina

Энэ таагүй шинж тэмдэг оффисын ажилтай хүмүүс, зураач болон мотоциклын жолооч нарт түгээмэл тохиолддог – шууны хам шинж.

  • Гарын алга нүүрний өмнө байрлахаар өргөөрэй. Хурууны үзүүрийг алганы угт хүргэхийг хичээнэ. Энэ байрлалд 1-2 минут зогсоно. Хэрвээ гар бадайрах, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл гарын шууны хам шинж гэж үзнэ.

Хонгилын хам шинж – мэдрэлийн эд эс дээр даралт ирж байна гэсэн үг юм. Цаг тухайд нь өвчнийг оношилж эмчлэхгүй бол өвчин улам даамжрах аюултай. Гарын жижиг хөдөлгөөн эрс мууддаг.

 

6. Чихрийн шижин

Иллюстратор Yekaterina Ragozina

Энэ тестийг явуулахад танд хөндлөнгийн тусламж хэрэг болно. Нөгөө хүндээ баллууртай харандаа өгөөрэй. Туслагч харандааны хурц үзүүр болон мохоо хэсгээр таны хуруу, хөлийн уланд ээлжилж дарна. Харандааны аль хэсгээр дарж байгааг та харалгүйгээр хэлж чадах уу?

Хэрвээ ямар нэгэн хэмжээгээр мэдрэхгүй байгаа бол захын мэдрэлийн судаснууд муу ажиллаж байна гэж үзнэ. Мэдрэмж муудах нь чихрийн шижинтэй холбоотой байж болох ажээ.

 

7. Артерийн судасны асуудлууд

Иллюстратор Yekaterina Ragozina

Дээш хараад хөлөө 45 хэмээр өргөн хэдэн минут хэвтэнэ. Харин одоо хөл ямар байгааг дүгнээрэй. Маш цонхигор (бараг л цагаан) өнгөтэй хуруу, хөлийн ул – бөглөрсөн артерийн судасны цусан хангамж муу байгаатай холбоотой. Өнгөний энэ өөрчлөлт хөлийн зөвхөн нэг хэсэгт эсвэл бүхэлд нь илэрч болно.

Артерийн судас нарийсах эсвэл бөглөрсөн үед булчин өөрт шаардлагатай хүчилтөрөгчөө авч чадахгүйд хүрэх бөгөөд таагүй шинж тэмдгүүд илэрч эхэлдэг: хөл бадайрах, өвдөх, доголох. Уг өвчин нь эхэн шатан дээрээ онцгой шинж тэмдэг илрэхгүйгээр явагдана. Цаг тухайд нь зөв онош тавьж эмчлэхгүй явбал цус харвалт, зүрхний шигдээс болох аюултай.

 

8. Сонсгол

Иллюстратор Yekaterina Ragozina

Энэ тестийг явуулахын тулд та чимээгүй орчин байх ёстой. Гараа чихэндээ ойртуулаад хуруунуудаа хооронд нь үрнэ. Чимээ сонсож байна уу? Одоо үрж байгаа хуруунуудаа чихнээс аажим холдуулсаар 15 см зайд хүргэнэ. Одоо ч гэсэн хуруунаас гарах чимээг сонсож байна уу? Баяр хүргэе, таны сонсгол хэвийн байна. Уг тестийг нөгөө чихэн дээрээ бас явуулахаа мартаж болохгүй.

 

9. Зүрх судасны өвчлөлийн магадлалыг шалгах

Иллюстратор Yekaterina Ragozina

Энэ тестийг явуулахын тулд та гэрээсээ гарах хэрэгтэй болно. Шатаар (8-12 довжоо) дуу дуулан алхаарай. Бас утсаар ярьж болно, шүлэг уншсан ч болно. Хамгийн гол нь – дуугүй явах ёсгүй. Хэрвээ энэ үед зүрх амаар гарч ирэх гэж байгаа мэт мэдрэмж төрөх, ихээр амьсгаадаж байгаа бол зүрх – судасны систем, уушги ачаалал авч чадахгүй байна гэж ойлгоно.

Бие даасан тест мэргэжлийн эмчийн үзлэгийг бүрэн орлохгүй гэдгийг танд анхааруулж байна. Таагүй аливаа шинж тэмдэг илэрч байгаа бол заавал эмчид хандан үзүүлнэ үү.

19
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *