Гарын хуруу үрэвсэх нь маш аюултай! Гарын хуруу үрэвсэх үед илрэх 5 шинж тэмдэг – энэ үед юу хийх ёстой вэ?

5

Гарын хуруу үрэвсэх гэж юу вэ?

Гарын хуруу үрэвсэх талаар яг тодорхой статистик, тоо баримт байхгүй боловч энэ өвчнөөр хүмүүс багагүй өвчилдөг байна. Гол хүчин зүйл нь бактери юм – стрептококки болон стафилококки гэх мэт. Үрэвсэл ихэвчлэн хуруунд маш хүчтэй өвдөлт мэдрэхэд хүргэдэг.

Өөр хэд хэдэн төрлийн үрэвслүүд бий – байршил болон зэргээс хамаараад харилцан адилгүй. Эмчилгээ нь ихэвчлэн үрэвслийн хугацаа болон ямар хүн энэ өвчнөөр өвчилсөн гэдгээс хамаарна.

Гарын хуруу үрэвсэхийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй. Мөн та гэрийн нөхцөлд өөрөө дур мэдэн эмчилгээ хийж болохгүй гэдгийг анхаараарай. Хэрэв таны гарын хуруу үрэвссэн юм шиг санагдвал, тэр даруйд нь мэргэжлийн эмчид хандах ёстой.

ESB Professional / Shutterstock.com

 

Гарын хуруу үрэвсэх ямар төрлүүд байдаг вэ?

Дараах гарын хурууны үрэвслийн хэд хэдэн төрлүүд байна:

  • Ганц хуруутах, хумс орчмоор асуудал үүснэ
  • Фелон, хурууны өндгөнд нөлөөлнө
  • Ярших, хурууны өндгөнд вирусын халдвар орох
  • Хөвсгөр эсийн үрэвсэл, хурууны арьсанд асуудал үүсгэнэ
  • Гүн дэх үрэвсэл, маш ноцтой бөгөөд гар болон хурууны гүнд үрэвсэл үүсгэж, цаашлаад шөрмөс болон булчинд нөлөөлнө
  • Фиброз теносиновит үрэвсэл, гүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд шөрмөс болон шөрмөсний бүрхэвчийг гэмтээнэ.

 

Гарын хуруу үрэвсэх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Бусад өвчнүүдийн адилаар хэд хэдэн шинж тэмдгүүд илэрнэ:

  • Улайх
  • Хавагнах
  • Өвдөх
  • Эмзэг болох
  • Идээ гарах
Kugirlart / Shutterstock.com

Хэрэв үрэвсэл улам гүнд өвчлөл үүсгэх аваас гараа хөдөлгөхөд хүндрэлтэй болох бөгөөд маш их өвдөлт мэдэрнэ.

 

Гарын хуруу юунаас болж үрэвсдэг вэ?

Гарын хуруу дараах шалтгаануудаас болж үрэвсэнэ:

  • Шархаа дутуу эдгээх
  • Хуруугаа зүсэх
  • Түлэх
  • Амьтан эсвэл шавьжид хатгуулах, хазуулах
  • Хумсаа мэрэх
  • Гэмтэж бэртэх
litabit / Shutterstock.com

 

Гарын хуруу үрэвсэхэд ямар хүчин зүйл өвчнийг улам хүндрүүлэх вэ?

Гарын хуруу үрэвссэн байх үед арга хэмжээ даруй авснаар асуудлыг шийдэж болох ч дараах хүчин зүйлс нөлөөлбөл өвчний тархац улам цаашилна гэсэн үг юм:

  • Чихрийн шижин болон мэдрэлийн гэмтэл
  • Цусны эргэлт муудах – тэр тусмаа гар руу чиглэсэн
  • Эмч, сувилагч, физикч, эрүүл ахуйч гэх мэт хүний биеийн шингэнтэй ойр тулж ажилладаг нөхцөлд
Lemusique / Shutterstock.com

 

Гарын хуруу үрэвсэх үед юу хийх ёстой вэ?

Хэрэв таны гарын хуруу үрэвссэн бол гэртээ өөрөө дур мэдэн эмчилж болохгүй. Мөн хэрэв та чихрийн шижин эсвэл мэдрэлийн гэмтэл болон цусны эргэлт муу зэрэг оноштой байгаа нөхцөлд гэртээ эмчилгээ хийхийг хориглоно. Аль болох хугацаа алдалгүй мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

18percentgrey / Depositphotos.com

Эмчилгээнд ихэнхдээ өвчний нөхцөл байдлаас шалтгаалж антибиотик уухаас гадна шархыг хатаах зорилготой тос түрхэж болно. Хурууны зургийг шаардлагатай бол давхар авахуулна. Харин үрэвсэл маш ноцтой болсон байвал мэс ажилбар хийдэг байна.

34
ХарамсалтайХарамсалтай
13
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
12
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
6
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *