Гаран дээрх үс: үүнтэй хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ? Ер нь гарны үсийг заавал авах шаардлагатай юу?

1

Өнөө цагт олон бүсгүйчүүд гаран дээрх үсэндээ гомдоллох болж. Олон нийт ч бүсгүй хүний бие хаа өөгүй төгс, ямар нэгэн илүүдэл үсгүй байх ёстой гэдэг ойлголтондоо бүр автаад улайрч байна.

Seksun Guntanid / Shutterstock.com

Бүсгүйчүүд гар дээр нь өтгөн хар үс ургаж байгаад их санаа зовохын зэрэгцээ эрэгтэй хүний анхаарлыг татахгүй байх гэсэн айдастай явдаг. Энэхүү түгээмэл асуудалтай тэмцэх ёстой юу эсвэл үгүй юу?

 

Гар дээрх үстэй тэмцэх орчин үеийн аргууд

Syda Productions / Shutterstock.com

Орчин үед илүүдэл үстэйгээ тэмцэх маш олон аргууд бий болсон. Түгээмэл аргуудаас дурдвал:

  • Хусах. Олонд тархсан, таагүй мэдрэмж төрүүлэхгүй. Гэхдээ хуссан үс дахиж ургахдаа илүү хурдан бөгөөд илүү өтгөн болж гарч ирнэ гэдгийг бодолцох хэрэгтэй.
OShuma / Shutterstock.com

 

 

  • Вакс хийж үсийг хуулах. Энгийн бөгөөд хэрэглэхэд амар арга, гэрийн нөхцөлд хийх бүрэн боломжтой. Уг аргаар үсийг зааврын дагуу зөв авч чадвал ямар нэгэн гаж нөлөө, таагүй мэдрэмж төрөхгүй.
Ocskay Mark / Shutterstock.com

 

  • Лазераар авах. Мэргэжилтний тусламжтайгаар авах бөгөөд илүүдэл үснээсээ удаан хугацаанд салж болно, зарим нэг тохиолдолд илүүдэл үс дахиж ургадаггүй.
Yuliya L / Shutterstock.com

 

  • Фото эпиляц. Энэхүү арга нь гар дээрх үсийг удаан хугацаанд арилгаж чаддаг, гэхдээ хэрэглэх хязгаар гэж бий. Уг арга нь хар үстэй цайвар арьстай хүнд л тохирно.

Лазер болон фото эпиляц нь цаг их орох бөгөөд хэд хэдэн удаа явж байж үр дүнгээ өгдөг.

 

Гар дээрх үсийг заавал авах ёстой юу?

Угтаа бол гар дээр ургаж байгаа үс нь хэвийн үзэгдэл, үүнээс болж сандралд орох ямар ч хэрэг байхгүй. Гэхдээ өөртөө итгэх итгэл алдраад байвал асуудлыг шийдэх маш олон арга байгааг та мэдэж авлаа.

Seksun Guntanid / Shutterstock.com

Мөн биеийн аль нэг хэсгээр үсний ургалт ихсээд байвал дааврын тэнцвэрт байдал алдагдсантай холбоотой байж болох юм. Энэ тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах нь зөв алхам болно.

11
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *