Эмгэн хумс залуужуулах шидтэй

0

Эмгэн хумс залуужуулах шидтэйЭмгэн хумсны салс буюу зунгаг шингэн нь хүний арьсанд хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учир гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд сүүлийн 20 жилийн хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэндээ ашиглаж ирсэн. Харин одоо Японы Токио хотын нэгэн гоо сайхны эмчилгээ, үйлчилгээний салон амьд эмгэн хумснуудыг үйлчлүүлэгчдийнхээ нүүрэн дээр тавьж, нааш цааш явуулан салсыг нь түрхүүлэх үйлчилгээг үзүүлдэг болжээ. Ci:z Labo салоны төлөөлөгч Манами Такамура /Manami Takamura/-гийн хэлснээр эмгэн хумсны салс нь хүний арьсны үхэжсэн эд эсийг гуужуулж, чийгшүүлээд зогсохгүй наранд түлэгдэж гэмтсэн арьсыг эмчилдэг гэнэ. Celebrity Escargot Course нэртэй энэ үйлчилгээ 24,150 иен буюу 241 долларын үнэтэй бөгөөд Японы органик эмгэн хумс үржүүлгийн газраас авч, тусгай нөхцөлд хадгалж байсан дөрвөн ширхэг амьд эмгэн хумсыг ашигладаг аж. Салоны ажилтан урьдчилан угааж цэвэрлэсэн үйлчлүүлэгчийн нүүрэн дээр эмгэн хумснуудыг тавьж, дураар нь мөлхүүлдэг байна. Хэрвээ эмгэн хумснууд үйлчлүүлэгчийн ам, нүд, хамрын нүх зэрэгт хэт ойртвол ажилтан түүнийг тааламжгүй байдал үүсгэхээргүй өөр газарт зөөж тавина. 60 минутын эмчилгээний үндсэн хэсэг нь энэ бөгөөд түүний дараа эмгэн хумсны салс бүхий тосоор цахилгаан чичиргээний аппарат ашиглан иллэг хийх, бигнүүр тавих зэрэг үйлчилгээг хийдэг байна.

2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *