Ертөнцийн амьд организмууд хүрээлэн буй орчноо мэдрэхүйн эрхтнийхээ тусламжтайгаар танин мэдэрч, түүнээсээ хортой хоргүй, ашигтай ашиггүйг ялган бие эрхтэн, амьдралын нөхцлөө түүнд зохицуулан өсөж үржиж, үхэж мөхөж байдаг. Сүүн тэжээлт амьтдад мэдрэхүйн таван эрхтэн үйлчилж, гадаад орчны элдэв нөлөөг мэдрэн төв мэдрэлийн системд дамжуулж байдаг бөгөөд мал, адгуус амьтдын мэдээллийн гол хэрэгсэл нь үнэр буюу химийн хэл юм. Хүний хувьд хамгийн чухал мэдээллийг хараа болон сонсголын хүртэхүй дамжуулж, үнэрийн хүртэхүй төдийлэн үүрэг гүйцэтгэдэггүй. Харин адгуусан амьтдын хувьд үнэр, түүний ач холбогдол маш чухал. Хүн 1000 орчим тооны үнэр ялгадаг нь нохой зэрэг адгуусан амьтдаас 300-800 дахин бага үнэрлэх чадвартай байдагтай холбоотой юм. Үнэр судлалыг Одорологи гэдэг ба үнэртэй холбоотой сонирхолтой баримтуудыг үзэгч та бүхэнд толилуулж байна.
Гоё
Гайхмаар
Ха Ха
Тэнэглэл
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Буруу



