Нүүр Дизайн Архитектур Таны гэрийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр болгоход туслах 25 арга

Таны гэрийг эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр болгоход туслах 25 арга

2
1

Гэр орны эмх цэгц, засал чимэглэлийн асуудал хүн болгонд л тулгардаг. Ханаа будчихмаар, хадаас хадчихмаар, гутал шкафандаа багтахаа больж, номнууд нурж унах энүүхэнд, цахилгааны утас хоорондоо орооцолдоод учир нь олдохгүй болжээ. Энэ мэт байдлаас болоод гэртээ тайван сууж чадахгүй байх нь аргагүй.

Ая тухтай байх гэдэг үг эмх цэгцтэй байх гэдэг ойлголттой шууд холбоотой. Ая тух гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар нь мэдэрмээр байвал та бидний санал болгож буй 25 аргын тусламжтайгаар гэрээ эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр болгоорой.

1. Чимэглэлийн хана

Ил харагдах паарнуудыг гоёмсог сараалжин халхавчаар нуун далдалж болно.

 

2. Цахилгааны утас

Хөлд тээглэж хийх газаргүй мэт санагдах цахилгааны утсыг ашиглаад гэрээ чимээрэй.

 

3. Цаасан алчуурын тавиур

Энэ тавиурыг та өөрийн гараар урлаж болно. Голтой гар арчих цаас хувцасны өлгүүр дээр л тогтож байгаа юм.

 

4. Цэнэглэгчний байр

Цэнэглэгчнүүд энэ тэнд орооцолдож байхаар бүгдийг нь нэг дор шургуулганд хийж болно.

 

5. Принтер одоо зай эзлэхгүй

Принтерийг тусгай шургуулганд хийгээд араар нь цахилгааны утсыг холбоно.

 

6. Цахилгаан, кабелийн утас

Зурагтын цахилгаан, кабелийн утсыг хийх газаргүй унжуулж байхаар цэвэрхэн хоолойгоор явуулаарай. Тоос шорооноос хамгаалахаас гадна үзэмжтэй, цэвэрхэн харагдах болно.

 

7. Нүднээс далд

Зурагт үзүүлсэн шиг хүрээлж цахилгааны утсыг нуувал зурагт тань улам гоёмсог харагдана.

 

8. Агааржуулагч

Хэмжээ нь таарч байвал ямар ч чимэглэлээр далдалж болно. Сараалж, дэлгэц эсвэл резинэн хивсэнцэр …

 

9. Хөшигний зам

Айл болгонд харагдах хөшигний замаас уйдаж байна уу? Шинэ загварыг авах мөнгө одоохондоо тааруухан байдаг. Та дизайнерын шийдэл гаргаж плинтусыг будаад хадаарай.

 

10. Зуслангийн хэв маяг

Кантри хэв маягт дуртай юу? Тэгвэл жижигхэн цагаан хашаа таны гэрийг чимэх болно. Хана даган үргэлжлэх цахилгааны утсыг та жижиг хашаагаар нуугаарай.

 

11. Бүдүүлэг гэхдээ гоёмсог

Элдэв дүрс гарган цахилгааны утсаар гэрээ чимэглэх бүрэн боломжтой.

 

12. Зун цагийг санагдуулна

Ханаар явах цахилгааны утсыг ногоон навч,шувуудаар чимэглэн гэртээ зуны өнгө төрх нэмээрэй.

 

13. Зүгээр ч нэг хөшиг биш шүү

Энэ хөшигний цаана цонхон агааржуулагч байгаа. Өнөө үед тэр болгон элбэг биш ч гэлээ мэдээд авахад илүүдэхгүй л санаа.

 

14. Хоолойг нууна

Гипсэн хавтангаар та хүссэнээ нууж болно. Жишээ нь, ханаа будаад будаад өнгө орохгүй бол эсвэл сантехникийн элдэв хоолой ил яваад байвал та гипсэн хавтангаар далдалж хүссэнээрээ засал чимэглэл хийгээрэй. Ер нь бол дахиж хэзээ ч харахыг хүсэхгүй байгаа бүгдийг гипсэн хананы ард нуу.

 

15. Хайртай амьтны тань хоолны ширээ

Шалаар нэг асгасан хоол, ус хараад та бухимддаг уу? Тэгвэл та шургуулга ашиглан хоолны ширээ хийгээрэй.

 

16. Нуувчинд орсон рүүтер

Хуучин номын хатуу хавцас таны модем, рүүтерийг сайн нууна. Үүнийг л ретро дизайн гэх болов уу?

 

17. Хайрцганд байгаа ш дээ

Эсвэл хувцас, гутлын үзэмжтэй хайрцаг ашиглан элдвийг далдалж болно.

 

18. Номонд зориулсан минимализм

Номын тавиураар ханаа дүүргэхийг хүсэхгүй байгаа бол ханандаа кронштейн эсвэл булан хийж “үл үзэгдэх” номын тавиур хийгээрэй.

 

19. Номын сангийн минимализм

Тавиур хэдий хэр ном даана төдий чинээ тавиарай. Авахад эвтэйхэн байхаа бас бодолцоно шүү.

 

20. Грек хэв маяг

Тулгуур багана, хоолойг зэргийг ийнхүү далдалж болно.

 

21. Өнгийг ашиглацгаая

Багана өрөөг чимэх ёстой гэж үзэж байгаа бол бусад засал чимэглэлтэй зохицуулаарай.

 

22. “Хог”-ийг цэгцэнд оруулъя

Хогийн савыг гүйдэг шургуулганд хийж болно. Нүднээс далд, эмх цэгцтэй.

 

23. Дэлгэцийн цаана нууя

Хананд байх цахилгааны утсыг даавуун хөшигний цаана далд хийж болно. Хэн ч гадарлахгүй.

 

24. Шат бол шилдэг шкаф

Жижиг байранд хог новшоо багтаах гэж зовдог. Хэрвээ шаттай бол – та айх зүйлгүй.

 

25. Бас л шат тусална

Шатыг бүхлээр нь ашиглаж томоос том шкаф болгоорой.

 

26. Цэцэрлэг төгс харагдах ёстой

Том чулуу авчраад тавьжээ гэж бодож байна уу? Үгүй шүү, энэ бол усны насосыг нууж байгаа чулуу.

Хөлөнд цахилгааны утас тээглэхгүй, бүх зүйл өөр өөрийн байранд байх шиг сайхан зүйл үгүй. Танд чухам ямар арга таалагдсан бэ? Магадгүй та бусдад санал болгох өөрийн гэсэн аргатай байж болно. Хэрвээ тийм бол бидэнтэй хуваалцаарай.

150
ГоёГоё
76
ГайхмаарГайхмаар
22
ТэнэглэлТэнэглэл
18
ХөөрхөнХөөрхөн
17
БурууБуруу
14
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Alimaa Battulga

    Alimaa Battulga

    2017/01/29 at 17:45

    Жимсээ Баттулга

  2. Batbayar Gansaihan

    Batbayar Gansaihan

    2017/01/30 at 11:01

    Uuriintuya Boldbaatar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Аливаа эд зүйлсийг хэний ч санаанд оромгүй байдлаар ашиглах 15 арга

Зарим нэг хэвшсэн зүйлийг эвдэх зугаатай байдаг. Бидний нэг л зорилгоор ашиглаж хэвшсэн зү…