Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор

1

Ойр дотны хүмүүс ч юм уу найз нөхдөө амттанаар эрхлүүлэхийн тулд гурил зуурч, зуухны дэргэд хэдэн цагаар заавал зогсох шаардлагагүй.

Доор танилцуулах жороор хийсэн бялууг тань зочид амаа олохгүй идэх болно.

Бөөрөлзгөнө, маскарпоне (итали цөцгийт бяслаг)-тэй бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 1

Орц:

  • Жигнэмэг – 30 ш
  • Цөцгийн тос – 2 х.х
  • Сахар – 4 х.х
  • Бөөрөлзгөнө – 12 ш
  • Маскарпоне – ½ стакан
  • Өтгөн йогурт – ½ стакан
  • Сахарны нунтаг – ¼ стакан

Хийх арга:

Жигнэмэгээ жижиглэн нунтаглаад хайлуулсан цөцгийн тос, 2 х.х сахараа нэмж сайтар хольж зуурна. Бялууны хэвэнд хийж сайтар дарж хэвэнд оруулж хөргөгчид 1 цаг орчим амраана. Цагийн дараа бөөрөлзгөнөө хэрчиж саванд хийгээд дээрээс нь сахар цацаж 15 минут орчим байлгана. Өөр саванд маскарпоне, йогурт, сахарны нунтгаа хийж хутгана. Маскарпонегийн тал зуурмагаа жигнэмэг дээрээ тараан тавьж тал бөөрөлзгөнийг тараан тавина. Мөн дараагийн давхарга нь маскарпоне, дээрээс нь бөөрөлзгөнө. Бэлэн болсон бялуугаа хөргөгчид 4 цаг байлгана.

Цангисны бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 2

Орц:

  • Крекер – 100 гр
  • Бор сахар – ¼ стакан
  • Нунтаг цинамон – 1 ц.х
  • Нунтаг цагаан гаа – ½ ц.х
  • Давс – 1/8 ц.х
  • Цөцгийн тос – 100 гр
  • Тослог цөцгий – 360 гр
  • Сахар – ¼ стакан
  • Цангисны соус – 400 гр
  • Ваниль – 1 ц.х
  • 1 жүржийн хальс
  • Хөлдөөсөн цангис

Хийх арга:

Гараараа крекерээ жижиглээд хайлуулсан цөцгийн тостой хольж зуурна. Дээрээс нь бор сахар, цинамон, цагаан гаа болон давсаа хийж амтална. Бялууны хэвэнд хийж жигд тараагаад цаг орчим хөргөгчид амраана. Цөцгийгөө миксерээр хөөсөртөл нь хутгана. Өөр саванд сахар, цөцгийтэй бяслагаа хутгаад дээрээс нь жүржийн хальс, цангисны соусаа хийнэ. Энэхүү зуурмагаа хөөсөрсөн цөцгий дээрээ нэмээд хэвэнд хийсэн жигнэмэг дээрээ жигд тарааж өгөөд хөргөгчинд 6 цаг амраана. Цангис, жүржийн хальсаар чимнэ.

Ferrero Rocher-тэй бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 7

Орц:

  • Шоколадтай жигнэмэг – 30
  • Цөцгийн тос – 3,5 х.х
  • Шоколадны паста – ¾ стакан
  • Хөөсрүүлсэн цөцгий – 1 стакан
  • Бяслагтай цөцгий – 1 стакан
  • Сахар – ¼ стакан
  • Хар шоколад – 100 гр
  • Ferrero Rocher – 10 ш

Хийх арга:

Хүнсний комбайнаар жигнэмгээ буталж эсвэл хүнсний гялгар уутанд хийж элдүүрээр элдэж жижиглэнэ. Шоколадаа үрүүлээр үрж жижиглэнэ. Чихрээ томхон хуваана. Цөцгийн тосоо хайлуулж жигнэмгээ зуурч хэвэнд хийж хөргөгчид цаг орчим амраана. Блендерээр бяслагтай цөцгийг сайтар хөөсрүүлж дээрээс нь шоколад, сахар болон шоколадны пастагаа хийж холино. Өөр нэг саванд хөөсрүүлсэн цөцгийн дээрээ хуваасан чихрээ хийнэ. Хөргөгчид хийсэн жигнэмгээ гарган ирж бяслагтай цөцгийг тараан түрхээд 20 гаруй минут буцаан хөргөгчинд хийнэ. Хэсэг хугацааны дараа хуваасан чихэртэй хөөсрүүлсэн цөцгийгээ дээрээс нь жигд түрхэж өгнө.

Газрын самарны тостой бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 3

Орц:

  • Шоколадтай жигнэмэг – 30
  • Сахар – ¾ стакан
  • Цөцгийн тос – 6 х.х
  • Газрын самарны тос – 1/3 стакан
  • Хөөсрүүлсэн цөцгий – 1 стакан

Хийх арга:

Жигнэмгийг үйрмэг болгож хайлуулсан цөцгийн тостой хольж ½ аяга сахар болон цинамоноор амтална. Зуурмагаа хэвэнд хийж цаг орчим хөргөгчид байлгана (эсвэл шарах шүүгээнд 7 минут шарж болно). Газрын самарны тосоо хутган дээрээс нь ¼ аяга сахар, бяслагтай цөцгий, хөөсрүүлсэн цөцгийгөө хийнэ. Хөргөгчнөөс хэвтэй жигнэмгээ гарган ирж дээрээс нь цөцгийтэй зуурмагаа жигд тараан түрхээд 2-3 цаг буцаан хөргөгчид хийнэ. Бэлэн болсон бялуугаа шоколадны үйрмэг, самраар чимнэ.

Жимс, цагаан шоколадтай чизкейк

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 8

Орц:

  • Жигнэмэг – 30
  • Цөцгийн тос – 5 х.х
  • Төрөл бүрийн самар – ¼ стакан
  • Цөцгийт бяслаг – 1 стакан
  • Цагаан шоколад – 200 гр
  • Бурбон – 1-2 х.х
  • Жимсгэнэ – 2 стакан
  • Зөгийн бал – 2 х.х
  • Хөөсрүүлсэн цөцгий

Хийх арга:

Жигнэмгээ үйрмэг болгон бэлдээд самар нэмж хайлуулсан цөцгийн тостой холино. Бялууны хэвэнд жигд тараан хийж хөргөгчид нэг цаг орчим амраана (эсвэл шарах шүүгээнд 7 минут шарж болно). Хайлуулсан цагаан шоколадаа цөцгийт бяслагтай хольж миксердэнэ. Дээрээс нь бурбон, сахарны нунтаг зэргээр амтална. Жигнэмэг дээрээ цөцгийгөө болгоомжтой тараан түрхээд 2-3 цаг хөргөгчид тавина эсвэл хонуулсан ч болно. Бэлэн болсон бялуун дээрээ зөгийн бал түрхээд жимсгэнээр чимнэ.

Лаймын бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 4

Орц:

  • Крекер – 100 гр
  • Сахарны нунтаг – 1/3 аяга
  • Цөцгийн тос – 100 гр
  • Өтгөрүүлсэн сүү/сгущенка – 400 гр
  • Лаймын шүүс – ½ стакан
  • 2 лаймын хальс
  • Хөөсрүүлсэн цөцгий – 250 мл

Хийх арга:

Гараараа крекерээ жижиглэнэ. Хайлуулсан цөцгийн тос болон сахарны нунтагтай холино. Зуурмагаа хэвэнд жигд тараан хийж хөргөгчид нэг цаг орчим тавина (эсвэл шарах шүүгээнд 10 минут шарж болно). Өтгөрүүлсэн сүүгээ лаймын шүүстэй хольж дээрээс нь тал хальсыг хийж хутгана. Хөөсрүүлсэн цөцгийгээ хийж сайтар холино. Зуурмагаа жигнэмэг дээрээ тараан түрхэж дээрээс үлдсэн лаймын хальсаа цацна. Хөргөгчид 2 цаг орчим байлгана.

Маршмеллоутай бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 9

Орц:

  • Крекер – 10 гр
  • Цөцгийн тос – 100 гр
  • Цөцгийт бяслаг – 150 гр
  • Сгущенка – 1 лааз
  • Газрын самарны тос – ½ стакан
  • Сахарны нунтаг – ¼ стакан
  • Маршмеллоу – ½ стакан
  • Хөөсрүүлсэн цөцгий – 1 стака
  • Газрын самарны тос – ¼ стакан

Хийх арга:

Гараараа крекерээ хугалаад хайлуулсан цөцгийн тостой холино. Бялууны хэвэнд жигд тараан тавьж хөргөгчид нэг цаг тавина. Томхон саванд цөцгийт бяслаг, сгущенка, газрын самарны тос, сахарны нунтгаа хийж миксерээр сайтар холино. Дээрээс нь хөөсрүүлсэн цөцгийгөө хийж болгоомжтой холиорой. Зуурмагаа жигнэмэг дээрээ тараан түрхэж хөргөгчид 3 цаг эсвэл шөнөжин хонуулна. Бэлэн болсон бялуугаа маршмеллоугаар чимнэ.

Жүржтэй бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 5

Орц:

  • Крекер – 100 гр
  • Сахар – 1,25 сахар
  • Нунтаг цинамон – чимх
  • Цөцгийн тос – 100 гр
  • Эрдэнэ шишийн крахмал – 3,5 х.х
  • Цөцгий – 1 стакан
  • Жүржийн шинэ шүүс – 1 х.х
  • Өндөгний шар – 3 ш
  • Сүү – 1 стакан
  • Хөөсрүүлсэн цөцгий – 1 стакан

Хийх арга:

Гараараа крекерээ жижиглээд ¼ стакан сахар нэмж хайлуулсан цөцгийн тостой холино. Бялууны хэвэнд жигд тараан тавьж хөргөгчинд нэг цаг тавина (эсвэл шарах шүүгээнд 10 минут шарж болно). Үлдэгдэл сахар, эрдэнэ шишийн крахмал, жүржийн шүүс, хальс, өндөгний шар болон сүүгээ саванд хийж зөөлөн галаар өтгөртөл нь халааж хутгана. Хөргөөд цөцгийг нэмнэ. Зуурмагаа хэвэнд байгаа жигнэмэг дээр тараан түрхээд хөргөгчид 3 цаг амраана. Хөөсрүүлсэн цөцгийгээр бялуугаа чимнэ.

Миндаль-гаатай бялуу

Жигнэхгүйгээр бэлтгэх 9 төрлийн бялууны жор 6

Орц:

  • Миндаль самарны гурил – 1,25 аяга
  • Какао – 2 х.х
  • Сахар – 5,5 х.х
  • Цөцгийн тос – 100 гр
  • Цөцгий – 2,5 стакан
  • Гааны шинэ навч – 1,2 стакан
  • Ус – 3х.х
  • Желатин – 2 ц.х
  • Гааны экстракт – ½ ц.х
  • Өндөгний шар – 4

Хийх арга:

Миндаль самарны гурил, какао, 5 халбага сахар, цөцгийн тосоо холино. Бялууны хэвэнд хийж хөргөгчид цаг орчим байлгана. 1,5 стакан цөцгий дээр жижиглэсэн гааны навч хийж зөөлөн галаар буцалгана. Галаас авч 30 орчим минут таглаатай нь орхино. Хөрснийх нь дараа гааны навчийг түүж аваарай.

Өөр саванд усанд желатинаа дэвтээгээд гаатай цөцгий, гааны экстрактаа хийж хутгаарай. Желатин бүрэн хайлтал зөөлөн гал дээр хутгасаар байна, буцалгаж болохгүй.

Өндөгний шар болон сахараа саванд хийж миксерээр хөөсөртөл нь эргүүлнэ. Бүлээн цөцгий дээрээ хөөсөрсөн өндөгний шараа нэмж өтгөртөл нь миксерээр хутгасаар байна. Хөртөл нь 10 минутын зайтайгаар миксердэнэ.

Хөргөгчид тавьсан хэвтэй крекерээ гарган ирж зуурмагаа тараан түрхэж 3 цаг хөргөгчид байлгана.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *