Сэтгэлзүйн сонирхолтой, хөгжилтэй баримтууд

0

Хүн ба амьтны оюун ухаан, зан үйлийг судалдаг шинжлэх ухааны нэгэн салбар бол сэтгэл судлал буюу психологи юм. Сэтгэл судлал нь хүний зан үйл, сэтгэцийн шинж, байдал, үйл явцууд, ухамсрын нарийн үйлдлүүд болох сэтгэл хөдлөл, анхаарал, зан үйл, хүртэхүй, хүмүүсийн харилцаа зэргийг судалдаг. Зарим сэтгэл судлаачид ухамсаргүй зан үйлийг судалдаг. Сэтгэл судлал нь хүний сэтгэл зүйн үйл явцыг судалж улмаар хувь хүн болон нийгмийн хүрээнд оюун санаа хэрхэн нөлөөлдөг болохыг олж тогтоохыг эрмэлздэг. Сэтгэл судлаачдын судалж тогтоосон олон нээлт, ололт, баримтуудын дундаас ихээхэн сонирхол татам басхүү хөгжилтэй санагдаж болох баримтуудыг та бүхэнтэй хуваалцъя.

Таны биеийн эд эсүүд таны оюун санаандаа бодож, хэлж буй бүхэнтэй харилцан үйлчилдэг. Таны оюун санаанд болж буй сөрөг бүхэн таны дархлалын системийг доройтуулдаг.

Cells illustration

Өвдөж байсан ч аз жаргалтай байхыг эрмэлзэх нь та хувь хүнийхээ хувьд хэр зэрэг хүчтэй хүн болохыг харуулдаг.

Зарим хүн удахгүй ямар нэгэн муу зүйл тохиолдоно гэж боддогоос хэт аз жаргалтай байхаас үнэхээр айдаг. Үүнийг херофобия буюу баяр хөөрөөс айх эмгэг айдас гэж нэрлэдэг.

Ёжлол егөөдлийг сайн ойлгодог хүмүүс бусдын санаа бодлыг сайн уншиж мэддэг.

Сэтгэлзүйн сонирхолтой бөгөөд хөгжилтэй баримтууд 2

Хүн нас барсны дараах 7 минутанд тархи идэвхтэй хэвээр байдаг ба оюун санаа өөрийн амьдралын дурсамжуудаа яг л кино шиг эргэн дурсдаг.

Таны оюун санаа дурсамжуудыг эргүүлэн санах, онцгой мөчүүдийг тархиндаа дүрслэн бүтээхэд амьдралынхаа 70 хувийг зарцуулдаг.

‘Тэнэг асуулт’-нд хэдхэн секундын дотор хошин байдлаар хариу өгч чаддаг байх нь эрүүл тархины шинж.

Сэтгэлзүйн сонирхолтой бөгөөд хөгжилтэй баримтууд 3

Анхаарал тавихгүй байгаа мэт дүр үзүүлэх нь ерөнхийдөө хамгийн ихээр анхаарал тавьдаг хүний зуршил юм. Үүнийг сэтгэлзүйн хамгаалалтын механизм гэдэг.

Нэгэн судалгаагаар ухаантай хүмүүс өөрийнх нь чадварыг доогуур үнэлсэн ч өөрийгөө гайхалтай гэдэгт итгэх дуртай хүмүүс бүдүүлэг байдаг нь тогтоогдсон.

Өөрийн дургүй хүндээ сайн хандах нь та бялдууч гэсэн үг биш. Харин тэвчээртэй зан араншинтай гэсэн үг юм.

Сэтгэлзүйн сонирхолтой бөгөөд хөгжилтэй баримтууд 4

Чимээгүй байна гэдэг нь танд хэлэх зүйл байхгүй гэсэн үг биш. Харин та тэд таны бодлыг сонсоход бэлэн биш байна гэж бодож байгаагийн илрэл юм.

Хүмүүсийн 81% нь өөрийн амьдрал дахь сөрөг зүйлсээс зугтахын тулд хөгжим ашигладаг.

Зүүд нь сэрүүн байх үеийн бидний ухамсартай бодлоос илүү их утга учиртай. Бидний зүүдний 70% нь нууц мэдээллийг агуулдаг.

Сэтгэлзүйн сонирхолтой бөгөөд хөгжилтэй баримтууд 5

Ухаантай хүмүүс бусдын санаа бодолд аль болох анхаарал хандуулахгүй байхыг хичээдэг. Мөн тэд өөрийн би-гээ гайхалтай мэдэрдэг учир ганцаараа байхдаа сэтгэл хангалуун байдаг.

Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар хэрвээ нөхөрлөл 7-оос дээш жил үргэлжилсэн бол бүх амьдралын турш үргэлжилдэг гэнэ.

Сэтгэлзүйн сонирхолтой бөгөөд хөгжилтэй баримтууд 6

17
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *