Зурган дээр сайхан гарахыг хүсвэл хүмүүсийн хамгийн нийтлэг гаргадаг 7 алдааг бүү давтаарай

2

Амьдрал дээр зүгээр харагддаг хэрнээ гэрэл зурган дээр яагаад хачин харагдаад байдаг юм бол? Өмсөж байсан нарийхан жийнсэн өмдөндөө багтсан мөртлөө зураг дээр бүхэл бүтэн тонн жин нэмсэн юм шиг харагдах юм? Тэгэхээр гэрэл зураг даруулахаас бүрмөсөн татгалзах уу эсвэл энэ алдааг засаж залруулах арга байна уу? Хариулт маш энгийн, гэрэл зураг даруулахдаа анхаарах цөөн хэдэн байрлалуудыг л санаад авчих.

Мэргэжлийн загвар өмсөгч болон гэрэл зурагчдын аргуудаас танилцуулахаар бэлдлээ. Эдгээр аргуудын тусламжтайгаар та амжилттай гэрэл зураг даруулж чадна. Нийтлэлийн төгсгөлд нэгэн сонирхолтой бонус таныг хүлээж буй: бүсгүйчүүд өөрийгөө хараад таних биз ээ.

1. Хуурамч инээмсэглэл

Даруулсан гэрэл зураг муухай гарах үндсэн шалтгаан нь ихэнх тохиолдолд та өөрөөрөө байгаагүйд оршдог. Гэрэл зурагчин “Инээмсэглээрэй” гэнэ, та тэр дор нь л автомат машин шиг амаа дээш болгож инээмсэглэсэн аятай болно, харин энэ үед нүд шилэн юм шиг үлддэг, ингээд л хуурамч дүр зураг гарч байгаа юм.

Таны гэрэл зургийг дарж байгаа зурагчин сайхан бас амьд гэрэл зураг дарахыг хүсэж байвал “Cheeeeeese” гэж хэлэх ёсгүй. Зураг дарахаасаа өмнө инээдтэй зүйл ярьж тохирно. Энэ нь таныг тайвшруулна, харин гэрэл зурагчин таны жинхэнэ сэтгэл хөдлөлийг авах юм.

 

2. Хойш нь толийтол боосон үс

Хэрвээ та гэрэл зураг даруулахаар төлөвлөсөн байгаа бол үсээ индүүгээр шулуун болгох эсвэл хойш нь цэмбийтэл нь боох хэрэггүй. Хэтэрхий цэмбийлгэж боосон үс гэрэл зураг дээр нэг л хүнд, бас үсээ арчлаагүй юм шиг харагдуулдаг. Гэрэл зургаа даруулахаас өмнө толгойгоо бага зэрэг доош болгоод хурууныхаа үзүүрээр угаас нь бага зэрэг хөвсийлгөнө. Таны төрхийг өөрийн эрхгүй сэргээх ажээ.

 

3. Нурууныхаа ард нуусан гар

Нурууныхаа ард гараа нуух хэрэггүй, гэрэл зураг дээр тастуулсан эд эрхтэн маш эвгүй харагддаг. Тэгээд ч ингэж зогсоход эвгүй. Бэлхүүс дээрээ гараа тавиад тохойгоо биеэс салгана: ингэснээр хавьгүй гуалиг болж харагддаг.

 

4. Цагаа буруу сонгожээ

Мэргэжлийн гэрэл зурагчин өдрийн аль цагт дарсан гэрэл зураг гоё гарахыг сайн мэднэ. Тийм ч учраас гэрэл зургийн студид хиймэл болон байгалийн гэрлийг аль болох түлхүү хэрэглэхийг хичээдэг байна. Хэрвээ та гадаа гудамжинд гэрэл зургаа даруулж байгаа бол өдрийн дунд үеэр даруулахаас зайлсхийгээрэй. Энэ үед таны нүүрэн дээр илүү хурц сүүдэр гарахаар байдаг. Тиймээс, өглөө эртхэн эсвэл бүр нар жаргахын үед гэрэл зургаа даруулаарай. Нарны туяа зөөлөрсөн байх тул таны гэрэл зураг мөн л адил зөөлөн дүр төрхтэй гарна.

 

 

5. Улаан өнгийн уруулын будаг

Хэрвээ та гэрэл зураг даруулахдаа өөртөө итгэлгүй байгаа бол хар туяатай уруулын будаг түрхэхээс зайлсхийгээрэй. Биеэ барьсан үед хүн өөрийн мэдэлгүй уруулаа хумьдаг, тод өнгийн уруулын будаг таныг ёжтой хүйтэн инээмсэглэж байгаа мэт харагдуулах вий. Мөн улаан өнгөөр уруулаа будахгүй байхыг зөвлөж байна, ялангуяа байгалиасаа нимгэн уруултай бол энэ тухай бодоод ч хэрэггүй, уруул тань улам л жижигхэн харагдана шүү. Зөөлөн өнгийн гялалздаг будгаар уруулаа өнгөлөх нь илүү зөв сонголт болно: таны уруулыг илүү хөвсгөр харагдуулах ажээ.

 

6. Буруу объектив

Объективээ буруу сонгоход нүүрний бодит хэлбэрийг шууд эвдэж болзошгүй, жишээ нь нүүрийн харьцааг алдагдуулах эсвэл бүр өргөн болгож харагдуулж ч магадгүй. Тиймээс, гэрэл зураг даруулах өнцгийг янз бүрээр туршиж үзэхэд буруудахгүй, янз бүрийн зайнаас төрөл бүрийн фокусаар туршиж үзээрэй. Мөн танд сануулж хэлэхэд: хөрөг зураг дарах үед камерыг нүдний түвшингөөс бага зэрэг дээш барихад болно, харин эрүүгээ бага зэрэг доошлуул.

 

7. Толгойгоо мөртэйгөө харьцуулж гэдийлгээрэй

Бүсгүйчүүд гэрэл зураг даруулахдаа толгойгоо хажуу тийш нь болгодог, гэхдээ энэ үед биеийн бусад хэсгээ мартаж орхино. Эндээс биеийн харьцаа алдагдаж харагддаг. Мөртэйгөө харьцуулж толгойгоо гилжийлгээрэй. Зөв асимметри амжилттай гэрэл зураг даруулах нэгэн хүчин зүйл болно.

 

Бонус: Бүсгүйчүүд байгаль дээр гэрэл зургаа хэрхэн даруулдаг вэ?

Амжилттай гэрэл зургийн нууц юунд байдаг гэж та бодож байна? Гэрэл зурагчны авьяас чадвар уу, фото моделийн ур чадвар уу, эсвэл хүчтэй фильтр, хэрэгсэлд учир байна уу?

63
Ха ХаХа Ха
24
ГоёГоё
20
БахархмаарБахархмаар
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Enkh Zull

    Enkh Zull

    2020/06/04 at 23:17

    Алтаа Аагий

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/04 at 23:48

    Чи өөрөө таван хуруу тэгш юм уу?Чамаас арай илүү гоё гарах байх.

  3. Mungun Ujin

    Mungun Ujin

    2020/06/05 at 02:49

    Mongonoo Mongon

  4. Мөнгөөлэй Д.

    Мөнгөөлэй Д.

    2020/06/05 at 23:43

    Jùgëę Ńęė✨

  5. Jadamba Otgonbayar

    Jadamba Otgonbayar

    2020/06/06 at 10:37

    Jagii Jgm,Tselmuun Tsemka

  6. Oyut Erdene

    Oyut Erdene

    2020/06/06 at 11:58

    Amrtwn Lhamsuren

  7. Boloryta Bolor

    Boloryta Bolor

    2020/06/06 at 14:44

    Hù Nà nul aldaa nass ahh

  8. О

    О' Даваасүрэн

    2020/06/06 at 18:42

    Otgon Bayr Oyuka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *