Хөгшрөх ёстой гэдгээ мартчихаа юу даа гэмээр дэндүү залуухан харагдах 13 алдартан. Тэд яаж ийм сайхан харагдаж чадаж байна вэ?

0

“Өнгөцхөн бодолтой хүмүүс л бусдыг гадаад үзэмжээр нь дүгнэдэггүй. Жинхэнэ ертөнц ил харагдахаас бус далд оршдоггүй” гэж английн алдартай зохиолч Оскар Уайлд бичсэн байдаг. Өөрөөр хэлбэлд хүний дотоод ертөнц (уйтгар гуниг, хүсэл сонирхол зэрэг) гадаад үзэмжээр дамжин илэрдэг гэдэг утыг илэрхийлжээ. Бидний өнөөдөр танилцуулах бүсгүйчүүд зөвхөн дотоод сэтгэлээрээ төдийгүй гадаад үзэмжээрээ ч гайхагдана. 40 давсан эмэгтэйчүүд гэхэд тэд гоо сайхнаа хадгалж чаджээ – энэ бол маш их хөдөлмөр бөгөөд зөв амьдралын хэмнэлийн үр дүнд бий болно.

Алдартай эмэгтэйчүүдийн гэрэл зургуудыг сайтар сонирохлоо, тэд хөгшрөх гэдгийг мартсан бололтой.

13. Элизабет Бэнкс, 46 настай

© face to face / FaceToFace / REPORTER / East News © face to face / FaceToFace / REPORTER / East News

“Оскар”-ын 2020 оны шагнал гардуулах ёслолд зориулсан Vanity Fair сэтгүүлээс зохион байгуулсан үдэшлэгийн дараа Элизабет Бэнксийн нэгэн гэрэл зураг багагүй шуугиан тарьсан юм. Бэнкс 16 жилийн тэртээ өмсөж байсан тэр л ягаан даашинзтайгаа гарч иржээ. Жүжигчний шүтэн бишрэгчид түүнийг энэ хугацаанд огт өөрчлөгдөөгүй болохыг магтсан байна. Та түүний зургуудыг нь инстаграм хуудаснаас нь сонирхоорой.

 

12. Хайди Клум, 47 настай

© heidiklum / instagram © Twitter / Sipa USA / East News

Германы загвар өмсөгч болон Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр” байсан бүсгүй үзэсгэлэнтэй хэвээрээ л байна. Хайди олон хүүхдийн ээж (тэрээр 4 хүүхэд төрүүлсэн) хэдий ч түүний бие галбирт огт нөлөөлөөгүй нь илт.

 

11. Дита фон Тиз, 47 настай

© Sipa USA / Sipa USA / East News © Instagram / Sipa USA / East News

Бурлеска (American burlesque) шоуны хатан хаан, загвар өмсөгч, дуучин Дита фон Тизийн хэв маяг төдийгүй гадаад үзэмж нь сүүлийн 10-аад жил огт өөрчлөгдсөнгүй. Цаг хугацаа өнгөрсөөр л, харин түүний арьс тэр л шаазан мэт цагаан, өөгүй хэвээр, нарийхан бэлхүүсэнд нь өчүүхэн ч өөх нэмэгдсэнгүй.

 

10. Падма Лакшми, 49 настай

© Padma Lakshmi / instagram © VALERIE MACON / AFP / East News

Энэтхэг гаралтай анхны алдартай загвар өмсөгч Падма Лакшми цагтаа дэлхийн загварын тайзыг эзэгнэж байлаа. Парис, Нью-Йорк, Милан… Загвар өмсөгч байсан үзэсгэлэнт энэтхэг бүсгүй одоо жүжигчин, нэвтрүүлэгч болжээ. Тэр мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэнгийн нууцыг мэддэг гэлтэй.

 

9. Женнифер Лопез, 50 настай

© jlo / instagram © face to face / FaceToFace / REPORTER / instagram

Женнифер Лопез юу дуртайгаа эдэлж, хэрэглэж чадна (тэгж ч байна). Тэрээр 20 жилийн тэртээ “Грэмм”-ийн ёслолын үеэр өмсөж байсан  Versace-гийн даашинзтайгаа саяхан тайзан дээр гарсан байдаг. 2019 оны 9 дүгээр сард дэлгэцнээ гарсан “Hustlers” кинон дээр дуучин бүсгүй шпагат сууж, пилон дээр эргэлдэж байгааг та үзсэн биз ээ.

 

8. Наоми Кэмпбелл, 50 настай

© face to face / FaceToFace / REPORTER / East News © Grosby Group / East News

Кэмпбелл 90-ээд оны үеийн домогт топ-моделиудын нэг. Он жил солигдсоор л, харин үзэсгэлэнт Наомид огт хамаагүй бололтой: Хар Ирвэс гоо үзэсгэлэнтэй хэвээр, тайзан дээр алхсаар л, залуу хойч үедээ зай тавьж өгөх болоогүй бололтой.

 

7. Хэлли Берри, 53 настай

© InStyle / MEGA / Mega Agency / East News © face to face / FaceToFace / REPORTER / East News

“Чи” гэж дуудмаар жүжигчин эмэгтэй спорттой үнэнчээр найзалдаг, бэлтгэл сургуулилтынхаа зургуудаас ч инстаграм-даа байнга тавина. Чанга булчин, нарийхан бэлхүүс, өөгүй арьс – энэ бүгдийн цаана хүнд хөдөлмөр бий. Түүгээр бахархахаас өөр арга алга, үлгэр жишээ эмэгтэй.

 

 

6. Сальма Хайек, 53 настай

© salmahayek / instagram © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

Мексикийн кино од инстаграм хуудсандаа будаггүй бас янзлаагүй үстэй селфигээ шууд л тавьчихна. Санаа зовоод байх ч зүйл алга, 50-тайдаа багаар бодоход 10 насаар залуу, ихээр бодоход 20 насаар залуу харагдаж чадаж байгаа хүн юундаа санаа зовбол гэж.

 

5. Брук Шилдс, 54 настай

© brookeshields / instagram © brookeshields / instagram

Брук Шилдс 15 настайдаа “The Blue Lagoon” (1980) киноны дүрээрээ үзэгч олны хайрыг татаж байлаа. Өнөөдөр түүний нүд тэр л үеийг санагдуулна, усны хувцастай зураг нь залуу бүсгүйн бие галбираас дутахааргүй харагдана.

 

4. Кортни Кокс, 55 настай

© courteneycoxofficial / instagram © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Кортни Кокс-ийн зургийг харж байхад хэзээ ч мартагдахгүй “Friends” киноны Монико л харагдана, цаг хугацаа өнгөрсөн ч тэр үзэсгэлэнтэй хэвээрээ л байна. Үзэгч олны дунд алдаршсан домогт кино гарснаас хойш 26 жил өнгөрчээ.

 

3. Эль Макферсон, 56 настай

© Sven Hoppe / DPA / East News © KHAPGGBM / MEGA/ East News

90-ээд оны үеийн загвар өмсөгч The Body (Бие) хочтой байлаа. Sports Illustrated сэтгүүлийн нүүрэн дээр усны хувцастай гараад ийм нэртэй болсон гэдэг. Австрали гаралтай түүнийг одоо ч харсан тэр л хоч нь хэвээр байх гэмээр, ийм галбирт ямар ч бүсгүй атаархана.

 

2. Иоланда Хадид, 56 настай

© yolanda.hadid / instagram © yolanda.hadid / instagram

Иоланда Хадид-ын гэрэл зургийг зэрвэс хараад л бүх зүйл ойлгомжтой, түүний алдартай охид болох Жиди болон Белла Хадид хэнийг дуурайсан юм бэ гэж гайхшраад байх зүйл алга. Иоландаа залуу насандаа эрэлт хэрэгцээ өндөртэй загвар өмсөгч байлаа, тэрээр дэлхийн загварын тайзыг эзэгнэж байсан түүхтэй.

 

1. Вера Вонг, 70 настай

© verawang / instagram © verawang / instagram

Загвар өмсөгч Вера Вонг кроп-топ, богино өмдтэй гэрэл зургаа инстаграм хуудсандаа байршуулж багагүй шуугиан тарьжээ. Энэ эмэгтэй биеэ үнэхээр чадамгай авч явж чадаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Таны бодлоор энэхүү жагсаалтад бид хэнийг оруулахаа мартсан байна? Цаг хугацааны өөрчлөлтөд хэн өртөөгүй залуугаараа үлдсэн байна вэ? Таны танил дунд тийм хүн байгаа юм биш биз?

10
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *