
Магадгүй та дараах баримтуудыг мэддэг байж болно, гэхдээ танд сонирхолтой байна хэмээн найдаж доорх баримтуудаас танилцууллаа.
1. Арслангууд өмнө нь хуурай газрын хөхтөн амьтдын хувьд тархалтаараа хоёрт бичигддэг байжээ. Тэд хаа сайгүй бэлчинэ, Баруун Европоос Энэтхэг хүртэл, хоёр Америкаас Перу хүртэл.
2. Цуврал аллага үйлдсэн америкийн иргэн Деннис Рейдер (Стивен Кингийн “Аз жаргалтай гэр бүл” зохиолын сэдэв болсон) хамгаалалтын систем суурилуулдаг нэгэн компанид ажилладаг байв. Гаж донтнуудаас гэр бүлээ хамгаалахыг хүссэн олон үйлчлүүлэгчид тэдний компанид ханддаг байсан бөгөөд чухам жинхэнэ гаж донтон нь ирж хамгаалалтын систем суурилуулж байсныг хөөрхийс яаж мэдэх вэ дээ.
3. Цусимийн байлдааны үеэр Оросын флот бууж өгөх тухай дохио илгээсэн боловч Япончууд ирүүлсэн мэдээг тайлж чадалгүй буудсаар байжээ. Яагаад гэвэл тэдний нууц үгийн тайлбар толь бичигт “бууж өгөх” гэсэн үг байдаггүй байв.
4. “УВБ-76” – Оросын нууцлаг радио станц (4625 кГц-дээр тохирно). 40 жилийн турш шунгинах чимээ нэвтрүүлж буй. Үе үе завсарлаад, Орос үсгийн дарааллаар радиограмм дуу чимээ гаргана. 2013 онд илүү утга учиртай радиограмм нэвтрүүлсэн гэж үздэг: “МДЖБ 135 команд зарлалаа” гэжээ.
5. Стэндфордын их сургуулийн эрдэмтэд нэгэн нээлт хийжээ. Хүн явганаар явахад уран бүтээлийн сэтгэмж илүү бий болдог буюу сууснаас 60 хувиар илүү нэмэгддэг байна. Хаана яваа нь чухал биш: парк, гүйлтийн зам, өрөөний нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл…
6. Зүүн Өмнөд Азид хөдөлсөн саяханы газар хөдлөлтөөр дараах баримт тодорхой болжээ. Учир юунд вэ гэвэл, тектоник хүчний улмаас дэлхийн тивүүд бие биендээ ойртож байгаа, энэ байдлаараа үргэлжилбэл 250 сая жилийн дараа тивүүд гэж байхгүй зөвхөн ганц тив л гэж байх аж.
7. Байгал эхийн даалгаврыг биелүүлж байгаа мэт муур эзэддээ үхсэн хулгана, шувуу авчирч өмнө нь тавьдаг. Тэд өөрсдийн эздээ үрчилж авсан үр төлөө мэт төсөөлж олзоо яаж олохыг сургаж байгаа хэрэг юм – зэрлэг байгалийн хууль тэдэнд үйлчилсээр л…
8. Хэдэн зуун хүн зэрлэг сарлагийн эвэрт сүлбүүлэн үхсээр байна. Тэд өөрсдийг нь агнахаар ирсэн анчдыг отож дайралт хийх чадвартай. Гэхдээ зөвхөн анхны буун дуу гарснаас хойш шүү.
9. Байгаль нуур болон Каспийн тэнгист ямар учраас далайн хавь амьдардгийг одоо болтол тогтоож чадаагүй.
10. Хэрвээ та жилд 21 мянган доллараас их орлоготой бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн 4 хувьд нь багтана.
11. Англи хэлний “goodbye”/баяртай гэдэг үг – цаг хугацааны эрхээр өөрчлөгдсөн ба “God be with you”/ Бурхан чамтай байх болно гэсэн үг юм.
12. Титан бол хамгийн био нийцтэй металл юм. Тархины яс атомын хэмжээнд түүнтэй зохицон төлждөг.
13. 2006 оны нэгэн судалгаагаар дараах зүйл тогтоогджээ. Олон сая жилийн өмнө амьдарч байсан зэрлэг амьтдын хараа болон сонсгол одоогийн зэрлэг амьтдынхаас хол дээр байжээ. Жишээ нь, цагаан толгойт бүргэд хүнээс 4 дахин илүү, харин тираннозавр дэлхий ертөнцийг биднээс 13 дахин илүү тод хардаг байв. Нэг ёсондоо олзоо 6 км–ийн цаанаас харж чаддаг байжээ.
14. 1962 онд Танзанд инээмсэглэлийн халдварт өвчин тархжээ. Танганикийн дүүргийн хэсэг оршин суугчид ямар ч шалтгаангүйгээр 18 сарын турш зогсолтгүй инээжээ. Энэ “аюул”-аас болж орон нутгийн 14 сургуулийг түр хаасан байна.
15. Эмэгтэйчүүд эрчүүдийн “нууц эрхтэний” хэмжээнээс илүү мөрний өргөн болон ташааны хэмжээг илүү сонирхдог.
16. Дэлхийн 2-р дайны үед АНУ-ын засгийн газар бейсболын хэлбэртэй тэсрэх бөмбөг үйлдвэрлэхээр шийджээ. Америк цэргүүд ийм хэлбэртэй бөмбөгийг дайсан руугаа шидэхэд илүү амар байна гэж үзсэн байна. Харамсалтай нь хүссэн үр дүнд хүрсэнгүй: тэсрэх бөмбөг нь хугацаанаасаа өмнө дэлбэрч дайсны цэргийг устгахаасаа илүү америк цэргүүд маш ихээр хөнөөгджээ. Тийм учраас 1945 оноос “бейсбол тэсрэх бөмбөг”-ийн үйлдвэрлэлийг зогсоосон байна.
17. Аварга баран загас буюу аварга гидроцины гадна төрх нь томруулсан пираньитай адилхан. Цагаан акулын шүдний хэмжээтэй адил 32 хурц шүдтэй, зөвхөн хүн рүү дайраад зогсохгүй матар луу хүртэл дайрна.
18. Америкчууд дэлхийн хүн амын 5 хувийг эзэлдэг ч дэлхийн мансууруулах бодисын нөөцийн 80 хувийг хэрэглэдэг. Өвчин судлалын төвийн судалгаагаар, 2010 онд л гэхэд Америкийн насанд хүрэгчдийг бүтэн сарын турш 24 цагаар хангах хэмжээний опиумын орцтой жор бичсэнийг тогтоожээ.
19. Та урьд өмнө нь болж байсан ямар нэгэн зүйлийг санах тутамд тэр үйл явдал, тухайн хүний дүр төрх бүдгэрсээр байдаг.
20. Тамхи үйлдвэрлэгчид цацраг идэвхит бордоо ашигладаг бөгөөд ургамалд шингэсэн цацраг идэвхит бодисыг тамхичин сорно. Хорт бодис уушигт хуралдсаар л байна. Тамхичдын архаг өвчний гол шалтгаан нь энэ бордоо гэж мэргэжилтнүүд үзэх болжээ.
21. Баск хэл бол Европын эртний хэл. Чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж үзэх бөгөөд латин болон эртний грек хэлнээс ч урт түүхтэй.
22. Бишну Шрестха хэмээн Энэтхэгийн нэгэн цэрэг галт тэргэнд халдлага үйлдэж, найз бүсгүйг нь хүчиндсэн зэвсэгт 40 танхай этгээдүүдтэй ганцаараа тулалджээ. Түүний зэвсэг нь ердөө л хутга, Бишну танхай этгээдүүдийн 3-ыг нь алж, 8-ыг шархдуулсан бөгөөд үлдсэн танхай этгээдүүд зугтаасан байна.
23. 1970 онд Америкийн хагас утсан холбооны үйлдвэрлэл тэр чигээрээ зогсож байжээ. Учир нь үйлдвэрлэгч нар плат зүсэгч ирний хомсдолд орсон байна. Энэ төрлийн томоохон үйлдвэрлэгч нар нэг л хүнээс зүсэгч ирийг худалдаж авдаг байсан бөгөөд өөрийнхөө гаражид зүсэгч ир хийдэг нийлүүлэгч нь өвдсөн байжээ.
24. Лос-Анжелесийн оршин суугч бүсгүй сугалаагаар 1,3 сая доллар хожмогцоо нөхөртэйгөө олзоо хуваахгүйн тулд нөхрөөсөө салах шийдвэр гаргажээ. Нөхөр нь хэрэг явдлыг салснаасаа хойш мэдсэн ба хуучин эхнэрээ шүүхэд өгчээ. Шүүх эхнэрийг нь салах өргөдөл гаргахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэмээн үзэж сугалааны бүх олзыг нөхөрт нь шилжүүлэх шүүхийн шийдвэр гарчээ.
25. Мехико хотод 8.0 магнитудын газар хөдлөлтийн үеэр төрөх эмнэлэг нуржээ. Ид шидийн гэмээр тохиолдлоор бяцхан үрсийн ихэнх нь амьд гарсан байна. “Ид шидийн бяцхан үрс” хоолгүй, усгүй, том хүмүүсгүйгээр 7 хоног нурсан байшинд өнгөрүүлснийг гайхамшиг гэхгүй өөр юу гэлтэй билээ дээ.
26. “Шведийн Ханнибал Лектор” хочит эрийг зүгээр л нэг хуурамч, зальтай этгээд гэдгийг нь тогтоож шоронгоос суллажээ. Үнэндээ тэр хэзээ ч хэнийг ч алаагүй, хэнийг ч хүчиндээгүй, хүний мах ч амсаагүй нэгэн байжээ.
27. Хэрвээ бид далайн давалгааны кинетик хүчнээс 0,1 хувийг ч болов авч чадвал дэлхийн хэмжээнд шаардлагатай цахилгаанаас 5 дахин илүү цахилгааны эх үүсвэртэй болж чадна.
28. Make-A-Wish олон улсын сайн санааны сангийн зүгээс эдгэршгүй өвчин туссан 6 настай Леви Мейхью хэмээх жаалхүүгийн мөрөөдлийг биелүүлжээ. Жаалхүү захидлаар харилцдаг найз охиныгоо Диснейлэнд үзүүлэхийг хүсжээ. Найз охин нь Левигийн томруулсан зургийг хайчлаад зугаалгынхаа турш цуг авч явжээ.
29. Зул сарын баяраар гацуур модыг хулгайн анчдаар тайруулахгүйн тулд үнэгний шээс цацдаг байна. Гадаа ил агаарт үнэр нь мэдэгдэхгүй ч хэрвээ шээстэй мод тайраад гэртээ авчирвал тэсэхийн аргагүй өмхий үнэртэж эхэлдэг ажээ. Үнэгний шээсний үнэр мөддөө гардаггүй гэнэ.
30. Римийн үеийн нэгэн зальтай худалдаачин Галлилейн гэргийд хуурамч үнэт зүйлс худалдахыг завджээ. Гэмт этгээдийг арслангийн хоол болгохоор шийдэж Колизейн талбайд хаясан байна. Араатан амьтны торыг дээш өргөн араатанг чөлөөтэй тавих гэтэл торноос нь тахиа гарч иржээ. Зальт этгээд айж балмагдсанаасаа болж ухаан алдан унахад үзэгчид инээдээ барьж чадахгүй байв. Олон нийт чимээгүй болж тайвшрахад Галлилей: ”Тэр хүмүүсийг хуурсан, харин одоо өөрөө хуурагдлаа. Түүний хувьд том сургамж боллоо” гэж хэлээд гэр лүү нь суллан явуулжээ.








Зочин
2015/12/24 at 11:47
Сэтгэгдэл *Bayrlalaa
ганаа
2015/12/24 at 15:21
гоё мэдээдлэл байна