Солонгосын нэгэн христийн сүм халдваргүйжүүлэлт гэх нэрийдлээр хүмүүсийн ам руу нь шүршигчээр давстай ус цацаж байжээ. Үүнээс болж тус улсад 46 хүн коронавирусын халдвар авсан байна!

1

Коронавирусын тархалтын үед хүн бүрийн толгойд орж ирж байгаа нэг чухал зүйл бол бүхий л цаг хугацаанд хувийн ариун цэврээ сахих явдал юм. Маск зүүх болон гараа угаах зэрэг энгийн зүйлсийг энд дурдаж болно. Гэвч зарим талаараа эдгээр заавар зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэх хүмүүст хүндрэлтэй байгаа бололтой.Энэ цаг үед вирусаас гадна хүчтэй тархаж байгаа зүйл бол мэдээж хэрэг худал мэдээлэл бөгөөд үүнээс болж хүн ч үхэж мэдэх юм.

Yonhap News Agency

Өмнөд Солонгосын Кёнги мужид орших “River Of Grace” олон нийтийн сүмийн номлолд оролцсон 46 хүн коронавирусын халдвар авчээ. Сүмийн номлогч коронавирусыг эмчилнэ, энэ вирусээс сэргийлнэ хэмээн тайлбарлаж сүмийн итгэгч нарынхаа ам руу нь шүршигчээр давстай ус цацсан байна. Уг сүмийн номлолд 100 гаруй оролцсон гэнэ.

“Yonhap News Agency” эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрүүл мэндийн салбарын албаныхан хяналтын камерын бичлэгийг нягталж үзсэн бөгөөд энэ үеэрээ сүмийн итгэгчид үнэхээр ам руугаа халдваргүйжүүлэлт хийлгүүлэх нэрийдлээр хэд хэдэн удаа давстай ус цацуулж байгааг олж харсан байна. Өмнөд Солонгост өнгөрсөн даваа гаригийн байдлаар 74 халдвар авсан хүн шинээр бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 8236-д хүрээд байгаа аж. Хэдийгээр орон нутгийн удирдлагууд сүмүүдийн үйл ажиллагааг хязгаарлах шийдвэр гаргасан боловч, зарим сүмүүдэд энэ шийдвэр огтхон ч нөлөөлөхгүй байгаагийн бодит жишээ энэ юм.

 

 

“Соннам дахь бүх том хэмжээний сүмүүдийн үйл ажиллагааг хориглосон боловч дээр дурдсан сүм шийдвэрийг үл биелүүлж, 2 долоо хоногийн турш хүмүүсийг цуглуулж байсан тул хөрш зэргэлдээх газарт амьдардаг хүмүүс нь гомдол мэдүүлсэн байна.”

Yonhap News Agency

Сүмийн номлогч Kim хүмүүсийг цуглуулснаас болж халдвар авахад хүргэсэндээ уучлалт гуйжээ. Тэр мөн нэмж, санамсаргүй болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд бүх үүрэг хариуцлагыг өөрөө хүлээхээ хэлсэн байна. Уг хямралыг дууссаны дараа Kim гэгч энэ хүн дахин номлогчийн ажил хийхгүй гэдгээ ч мөн хэлжээ.

Та ямар шашин шүтлэг шүтдэг байсан бай огтхон ч хамаагүй, зөвхөн амьдарч буй улсынхаа хууль, дүрэм журмыг дагах хэрэгтэй гэдгийг сануулъя. Өөрийнхөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн төлөө ГЭРТЭЭ БАЙГААРАЙ!

7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

22 Сэтгэгдэл

  1. Uuganaa Uuganaa

    Uuganaa Uuganaa

    2020/03/18 at 12:20

    Солонгосчууд хрисийн шашиндаа бүр живжээ

  2. Sodgerel Natsagnyam

    Sodgerel Natsagnyam

    2020/03/18 at 12:21

    Ene sumuud albaar taraagaad baigaa um shig l kharagdaad baina daa.

  3. Sanjaajamts Tugsjargal

    Sanjaajamts Tugsjargal

    2020/03/18 at 12:26

    Ene shashniig shuteed eejee aavaa geed yvdag humuus yu shuteed yvaad baigaadaa dugnelt hiih tsag boljee

  4. Anu Tsog

    Anu Tsog

    2020/03/18 at 12:29

    яаж заваарсан күүрнүүд вэ?

  5. Altan Genden

    Altan Genden

    2020/03/18 at 12:29

    Nuguu vrel yu bolson be?

  6. Purevtogtokh Amartuvshin

    Purevtogtokh Amartuvshin

    2020/03/18 at 12:30

    Albaar taraana ch gej yu baihav

  7. Geeg Buyan

    Geeg Buyan

    2020/03/18 at 12:30

    ховсдуулсан буруу урсгалын нэг ёсондоо хохирогчид юм бишүү

  8. Enhksuren Sharav

    Enhksuren Sharav

    2020/03/18 at 12:44

    Satanistuudiin gargasan virus yum bish u??!!

  9. Б. Мө Жи

    Б. Мө Жи

    2020/03/18 at 12:55

    Эд бол нэг тогоо шанганаас хоололдог хүмүүс тэнд амьдарч бга монголчуудч ялгаагүй адилхан нэг тогооноос хоол ундаа идэж бга нэг халбаганаас нөгөө халбага ингэж идэж уухаар яаж халдвар авахгүй бх юм

  10. Dorjsambuu Saraa

    Dorjsambuu Saraa

    2020/03/18 at 13:47

    Ene mungunii tuluu huutsukdsun shashni ursgaluudig yaya daa.

  11. Amgalan Baatarsuren

    Amgalan Baatarsuren

    2020/03/18 at 13:59

  12. Yndoo Yndoo

    Yndoo Yndoo

    2020/03/18 at 14:04

    Энэ урсгалыг монголоос холдуулах хэрэгтэй шарын шашин ч гэсэн таалагддаггүй мөнгө идэхээс өөр юу хийж байна монголын уламжлалт зурхай бидний үйл амьдрал хэмнэл гариг эрхэстэй яаж холбогдож юунаас сэрэмжлэх зүйлс байдаг түүнээ судал та бид өөрөө өөртөө эмч өөрөө өөрийгөө залж явах ухаантай хүмүүс мөнх хөх тэнгэртээ зальбир дээжээ өргө

  13. Bayasgalan Bayasgalan

    Bayasgalan Bayasgalan

    2020/03/18 at 14:06

    Ene hristiihen gej baliaruud
    nomlogchid bish alan hyadagchid yum bish uu

    Ene sanaatai uildliig hariuctlaga tooctoh heregtei

  14. Oyunbat Luvsantseren

    Oyunbat Luvsantseren

    2020/03/18 at 14:17

  15. Очтуяа Очко

    Очтуяа Очко

    2020/03/18 at 14:19

    Өөрийн гэсэн толгойгүй тэнэгүүд

  16. Жалмаа Жалмаа

    Жалмаа Жалмаа

    2020/03/18 at 14:19

    монголд шарын шашин будда шүтэж, толгойгоо, амьдралаа ламд даатгаж,их мөнгө өгч ном уншуулснаараа бүхий л монголчууд сайны дээд сайн явж,архичид нь архинаас гарч,гэр бүл салахгүй сайхан байх байсан байхдаа…зөв урсгалаар олж үхэх нь зөв бурханыг

  17. Энхээ Жамян

    Энхээ Жамян

    2020/03/18 at 14:25

    тийм шүү бид хѳх тэнгэртээ залбирч цайныхаа дээжийг ѳргѳж ирсэн уламжлалтай гадны шашин сайн юм авчрахгүй монголоос хол байг ялгаагүй шарын шашин хүнд юу хийж юугаар бүтээж байгаа гэж

  18. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2020/03/18 at 14:57

    manaid bdag syirsen gajig iim symyydee haaj asuudliig shiidmeer yum

  19. Д. Нэргүй

    Д. Нэргүй

    2020/03/18 at 19:48

    Ziaaa hudlaa medeelel bn

  20. Altanzul Tserensodnom

    Altanzul Tserensodnom

    2020/03/18 at 22:00

    Horlontoi yum aa

  21. Б. Түмэнбаяр

    Б. Түмэнбаяр

    2020/03/19 at 22:37

    ESUS ntr iin neriig barisn balai sdakuud

  22. Tuya Dopj

    Tuya Dopj

    2020/03/20 at 15:36

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *