
Өнөө үед агаарын бохирдол, хүнсний эрүүл ахуй, төрөл бүрийн техник хэрэгслээс ялгарах туяа, нийгмийн стресс, хэт хурдацтай амьдралын нөхцөл, амьдралын буруу хэвшил зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж, хүмүүсийн эрүүл мэнд өмнөх үеийнхнээс сул болсон гэхэд хилсдэхгүй. Үүний жишээ бол маш олон хүмүүс толгой өвдөх эмгэгтэй тулгардаг явдал юм. Толгойны өвчнийг намжаахын тулд хүмүүс кофе, өтгөн байхуу цай, эм уух гэх мэт олон аргуудыг хэрэглэдэг ч хамгийн үр дүнтэй бөгөөд хамгийн шилдэг нь йогийн дасгал хийх юм байна.
1. Хүүхдийн байрлал /Balasana/
2. Хөл жийн суугаад урагш бөхийх /Paschimottanasana/
3. Доош харсан нохой /Adho mukha Svanasana/
4. Гурвалжин байрлал /Trikonasana/
5. Хагас анжис байрлал /Ardha Halasana/
Эдгээр байрлалуудаас гадна завилан суугаад 5 минутын турш амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх нь парасимпатик мэдрэлийн систем /амгалан байх, хоол боловсруулах/-ийг идэвхжүүлж, симпатик мэдрэлийн систем /маргах, зугтах/-ийг тайвшруулдаг. Бидэнд гадаад орчныг хянах боломж үргэлж олдоод байхгүй ч өөрийн дотоод орчныг хянах хүч бий гэдгийг санах хэрэгтэй.







