Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал

0

Хашир хянуур, анхаарал болгоомжтой хүмүүст энэ нийтлэл зориулагдаагүй юм. Харин айх эмээхийг мэддэггүй ган болд шиг зүрх зоригтой, эрсдэлд дуртай хүмүүст тусгайлан зориулагдсан юм. Өөрийн бие, эрүүл мэндийг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлж байхдаа амьдралаас жинхэнэ кайфыг мэдэрдэг зоригтнуудын хийж үзэх зүйлсийн жагсаалтанд заавал багтвал зохих 17 адал явдалт аяллын тухай энд дурджээ.

Байлдааны тийрэлтэт онгоцоор нисэх

MiGFlug нэртэй компани байлдааны нисэх онгоцоор нисэх боломжийг хүн бүрт олгодог. Энэ зүйлийг туршихад танд нисгэгчийн туршлага ямар ч хэрэггүй.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 1

Австралид аймшигт матарнуудтай хамт сэлэх

Darwin City дэх нэгэн компани Cage of Death буюу Үхлийн торонд орж, аймшигтай бөгөөд сүрдэм араатнуудтай хамт сэлэхийг санал болгодог.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 2 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 3

Эверест уулын дээгүүр нисэх онгоцноос шүхрээр үсрэх

9000 метрийн өндрөөс Эверест уулын дээгүүр нисэх онгоцноос шүхрээр үсрэх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 4

Финляндын мөс шиг хүйтэн усанд сэлэх

Мөстэй усанд сэлэх нь Финляндын хамгийн икстрийм зүйлсийн нэг.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 5 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 6

Исландын мөсөн голоор авирах

Исландын Vatna Glacier мөсөн гол үнэхээр сүрдэм. Мөн авирахад үнэхээр гайхалтай газар.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 7

Морокканы цөлд гүйх

Marathon des Sables бол тэсвэр тэвчээрийн жинхэнэ шалгуур.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 8

Нэгдсэн Вант улсад нисч буй онгоцны далавчин дээр алхах

Тэнгэр газрын савслагад нисэж байгаа онгоцны далавчин дээгүүр алхана гээд бодоход л сүрдмээр.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 9 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 10

Никарагуад галт уулын налуу дээр хавтангаар гулгах

Volcan Cerro Negro идэвхтэй галт уулын дотор талд 80 км/цагийн хурдтайгаар хавтангаар гулгана.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 11 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 12

Титаникын үлдэгдлийг судлах шумбалт

60.000 доллар төлөөд Deep Ocean Expeditions-ын аялалд нэгдвэл алдарт Титаник хөлгийн үлдэгдэл рүү шумбана.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 13 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 14

Zapcat моторт завийг жолоодох

Энэ нь үндсэндээ хоёр биетэй завины хийлдэг бул юм. Хөнгөн, гавшгай, гайхмаар хурдан.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 15 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 16

Дэлхийн хамгийн аюултай замаар алхах

Испаний El Chorro дахь Caminito del Rey нь дэлхийн хамгийн аюултай зам гэгддэг.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 17

Туйлын цагаан баавгай харах Tundra Buggy аялал

Канадын нэгэн компани туйлын цагаан баавгайг унаган байгальд нь харахыг санал болгодог.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 18

Жингүйдэх

Zero-G компани нь Boeing 727 онгоцыг ашиглан жингүйдлийг мэдрэх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгодог. Нэг удаагийн аялалд нэг хүн 4,950 доллар төлөх ёстой.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 19 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 20

Сал эсвэл каяакаар Grand Canyon-ыг уруудах

Үхэхээсээ өмнө үзэх ёстой гайхамшигтай газруудын нэг хэмээн олон хүн хүлээн зөвшөөрдөг Их Хавцлыг сал эсвэл каяак завиар туулна.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 21 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 22

Дэлхийн хамгийн хурдан галзуу хулганаар явах

Абу Дабигийн Ferrari World дахь Formula Rossa галзуу хулгана нь дэлхийн хамгийн хурдан галзуу хулгана.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 23 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 24

Navy SEAL шиг сургуулилт хийх

Адал явдал эрэлхийлэгчид үүнийг 2,000 долларын амралт гэж нэрлэдэг. Extreme Seal Experience компани Америкийн хамгийн элит хүчнийхнийг бэлтгэдэг сургуулилтын дэглэмийг аялагчдад санал болгодог.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 25 Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 26

Аляск-т нисдэг тэрэгнээс цанатай үсэрч гулгах

Heli-skiing гэдэг нь хамгийн гайхалтай уулын оройгоор нисэх нисдэг тэрэгнээс цанатай үсэрч гулгах юм.Тэсвэр тэвчээр, зориг шаардсан 17 аялал 27

 

2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *