Хүссэнээрээ идэх боломжтой ресторанд орсон бүсгүй хэт их сүши идсэний улмаас эмнэлэгт хүргэгджээ

0

Даниелле Шапиро хэмээх нэгэн бүсгүй “Хүссэнээрээ идэж болох” хоолны буффетээр үйлчлүүлэх үедээ 32 сүши тэргүүтэй зүйлс идсэн нь буруугаар эргэж эмнэлэгт яаралтай хүргэгджээ.

Тэрээр энэ тухайд, “Хүний 50 доллараар хүссэн хэмжээгээрээ сүши идэж болно гэдэг нь миний найз Аманда бид хоёрт их таалагдсан юм. Бид бараг 2 цагийн турш хооллоод бага зэрэг завсарлага авахаар шийдсэн. Энэ мэтчилэн бүх л оройжин тэнд хооллосон. Миний хувьд өглөө ханатлаа унтах дуртай тийм нэгэн. Өчигдөр орой нь эрт унтаагүй болоод ч тэр үү маргааш оройны 6 цагийн үед боссон. Гэвч босох үед гэдэс болон цээж орчмоор хүчтэй өвдөж байгаа нь мэдрэгдсэн. Амьсгал авахад ч хүндрэлтэй байсан” хэмээн ярьжээ.

Түүнийг найз залуу болон эмээ нь эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмчийн үзлэгээр түүнд ходоод, нарийн гэдэс битүүрч түгжирсэн гэх онош тавьжээ. Ийнхүү түүний шар хөөрч, цээжээр хорсон өвдөж, гашуун шингэнээр огиулах шинж тэмдэг илэрч байсан аж. Улмаар хэдэн хоногийн эмчилгээний дараанаас л түүний бие эргэн хэвийн байдалдаа орсон ба дуртай хоол болох сүшинээсээ болж ийм байдалд орсон ч гэлээ одоо ч идэх дуртай хэвээр хэмээжээ. Тэр ч бүү хэл тэрбээр “Хүссэнээрээ идэж болно” ресторанаар ахин үйлчлүүлсээр байх болно хэмээсэн байна. Энэ тухай тэрбээр, “Гэхдээ дараагийн удаа өөрийн биеэ сонсож байж хооллож байх болно” гэжээ.

4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2022/01/24 at 18:44

    Бөөлжөөл болчихмоор

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *