Бодит амьдралтай огтхон ч нийцдэггүй кинонуудын 20+ панаалтай хэсэг

0

Кинонд гарах амьдрал өв тэгш байдаг. Дэлгэцээр гарах дурын асуудал, тэр ч бүү хэл хамгийн гaжиг эсвэл итгэмээргүй асуудал ямар нэгэн аргаар шийдэгдэж дуусна. Кино гарах цаг гарны дотор энэ бүгд шийдэгдэх нь худлаа гэдгийг бид бүгд сайн мэдэж байгаа бөгөөд бодит амьдрал дээр тэс өөр гэдгийг ч мэдэхийн дээдээр мэднэ. Бодит амьдрал киноноос амаргүй.

Бодит амьдралтай ямар ч холбоогүй кинонуудын хэсгүүдээс та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ.

  • Кинонд гарах хайртай хосууд өвсөн дээр хэвтээд л, эргэн тойрон зэрлэг онгoн байгаль, сэтгэл сэргээм байгалийн төрх… Бодит байдал дээр романтик харилцаа таныг хазаж хатгах хорхой шавжаар л дуусна.
© Twilight / Summit Entertainment, © Depositphotos.com
  • Мюзикл киноны дүр тухайн хэсгийн үйл явдлыг шууд эвдээд л олон түмний дунд учиргүй дуулаад эхэлдэг.
  • Хүүхэлдэйн кинонд нүх ухах маш амархан. Хүрз нь хөрсөнд амархан шигдэж орно, хүнд ажлыг хэдхэн секундийн дотор л хийж дуусгадаг. Үнэндээ энэ ажил маш хүнд гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ.
© Recess / Disney Television Animation, © Depositphotos.com
  • Супер баатрууд газардаж байна: анхаараарай, өвдөг!
  • Нүүх боллоо, гэнэт гаргасан шийдвэр ч байж болно. Тухайн дүр орох гэж байгаа байшингийнхаа ханыг будаж засвар хийх хязгаарлагдмал санхүүтэй байдаг.
  • Хүчний бэлтгэлийн хувьд яадаг билээ: дүрүүд бэлтгэлээ хийгээд л, хоолны дэглэм барьж байгаад л гэнэт өөгүй тэгш галбиртай болно. Үнэн хэрэгтээ иймэрхүү өөрчлөлт нь маш удаан хугацааны үр дүнд бий болдог. Зорилгодоо хурдан хүрэх ямар ч арга зам байхгүй, бэлтгэлийн явцад сэтгэл сэргээх дуу хөгжим ч тус болохгүй.
© Rocky / Chartoff-Winkler Productions, © Depositphotos.com
  • Урт үргэлжлэх хайр дурлалын уянгын кино тэр чигээрээ айдас, түгшүүр, үл ойлголцол. Бодит амьдрал дээр эдгээр асуудлуудыг 10-хан минут утсаар яриад ч болов шийдэж болохоор.
  • Дүр тоглоомын парк орж байгаа бол тоглоомд суухаар дугаарлаж байгааг, мөн хоол худалдаж авч байгааг хэзээ ч гаргадаггүй.
  • Кинонд гарах ахлах ангийн сурагчид цагийг наргиж эсвэл сургуулийн коридорт дэмий сэлгүүцэж өнгөрөөдөг, мөн хичээлийн завсарлага нь хэзээ ч дуусахгүй урт. Бодит байдал дээр завсарлагын ихэнх цаг нэг ангиас нөгөө анги руу явж байх хооронд л өнгөрдөг. Заримдаа ахлах ангийн хүүхдүүд өдрийн хоолоо ч идэж амждаггүй юм.
© High School Musical / Salty Pictures, © Depositphotos.com
  • Хосууд кафед сууж байхад цаана харагдах хүмүүс юу ярьж байгаа нь огт сонсогддоггүй, тэд дуу гаргахгүй зөвхөн уруулаа хөдөлгөөд байгаа ч юм шиг. Уучлаарай, өглөөний 9 цагт Starbucks хавьгүй амьд бөгөөд шуугиан ихтэй байдаг шүү.
  • Уран сайхны киноны зураг авалтад ажиллах нь бодит амьдрал дээр амьдрахаас ч илүү сонирхолтой. Жишээ нь, нэг хүн: “Би мэндчилгээний ил захидлын санаа олдог юм” гэнэ. Ийм ажил байрны мөнгө төлж дийлэхээр орлого өгдөг юм шиг л.
  • Холливудад археологийн өдөр тутмын ажлыг яаж гаргадаг тухай бүр яриад ч хэрэггүй.
  • Кинонд гарах гэр бүлийнхэн цугтаа сууж байгаад өглөөний болон оройн хоолоо идэцгээдэг. Бодит амьдрал дээр гал тогоонд таарах ганц амьд амьтан нь нохой байх тохиолдол маш их.
  • Кинонд гарах жолооч нар замын хөдөлгөөнд хэзээ ч гомдоллож хaраал хэлдэггүй.
  • Кинонд гарах хүүхдүүд үнэхээр томоотой бас дуулгавартай. Тэд нар бас сайн жүжиглэж байгаа байх, тийм үү? Жинхэнэ хүүхэд таалагдаагүй юм болгондоо уйлж чарладаг.
© The Hangover / Warner Bros., © The Pacifier / Walt Disney Pictures, © L!fe Happens / Dot Dot Dot Productions, © Depositphotos.com
  • Бүх айлын гал тогоо кинонд гардаг шиг эмх цэгцтэй, цэвэрхэн байдаг юм уу?
  • Хар дарсан зүүднээсээ сэрж байгаа нь хүртэл бөөн уянгын халил. Үнэндээ хүн унтаж байхдаа шүлсээ гоожуулаад л хурхирч өгнө.
  • Талархлын баяраар иддэг цацагт хяруулын мах үнэхээр гоё харагдаж байгаа нь яг жинхэнэ үү?
© Harry Potter and the Sorcerer’s Stone / Warner Bros., © Itsyaboibiggyt / Reddit
  • Ард ямар нэгэн зүйл дэлбэpэхэд маш аажмаар холддог.
  • Гэртээ сургуулийн бүх хүүхдийг дуудаж гэртээ үдэшлэг зохион байгуулах – энэ бол өсвөрийн насныхны тухай кинонд бүр улиг болсон зүйл. Үдэшлэг хийлгүй л яах вэ: бодит амьдрал дээр үдэшлэгийн дараа уул овоо шиг хог, бохир аяга тавагтай л орь ганцаар үлдэнэ.
© Old School / Dreamworks Pictures, © Depositphotos.com
  • Дөнгөж сэрээд үнсэлцэх. Бодит амьдрал дээр – яахав дээ л санаа юм.
  • Зангидсан нударгаараа цонх хагалах нь мундаг харагдахын зэрэгцээ байдаг л зүйл шиг. Бодит амьдрал дээр таныг эмнэлэгт хүргэж өгөхөөс өөрцгүй.
  • Кинонд цастай холбоотой хэсгийг үнэхээр үлгэрийн юм шиг гаргадаг: хир тортоггүй цасан цагаан дүр зураг, баяр хөөртэй хүмүүс. Бодит амьдрал дээр ийм зүйл огт байхгүй. Цас нь хүйтэн, харин хүйтэн гэдэг чинь ханиад хүрч, шил цантахыг л хэлнэ. Цас нь тэр болгон хөвсгөр биш, заримдаа шавар шалбааг л байдаг.
© Let It Snow / Netflix, © Depositphotos.com

Холливудын киноны өөр ямар зүйл бодит амьдралаас хол зөрүүтэй гардаг вэ?

10
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *