
Ютубчин Хэнд Гэнг ойр тойрны хүмүүсийнх нь зөөврийн цэнэглэгч өөрийнхөөс нь хүчтэй болохыг нэг удаа анзаарч л дээ. Тэр цагаас хойш амар тайван сууж чадахаа больсон гэдэг. Ингээд л дэлхий дээр байхгүй хамгийн том, хамгийн хүчтэй зөөврийн цэнэглэгч хийхээр шийдсэн юм. Ханцуйгаа шамлаад санасан бодсоноо хэрэгжүүлж эхлэв.





Түүний ажлын үр дүнд 27,000,000 mAh-ийн xүчин чадалтай зөөврийн цэнэглэгч төрсөн юм. Өөрөөр хэлбэл 900 орчим жирийн зөөврийн цэнэглэгчтэй ойролцоо гэсэн үг. 50 оролттой энэхүү цэнэглэгч нь 5000 ухаалаг утсыг бүрэн цэнэглэх боломжтой. Мөн уг төхөөрөмжийн тусламжтайгаар өөр бусад цахилгаан хэрэгслийг ч цэнэглэж болно: зөөврийн компьютер, тэр бүү хэл цахилгаан унадаг дугуйг ч цэнэглэж байна.







Овор хэмжээний хувьд үнэхээр том эд болжээ: хэмжээ нь ойролцоогоор 180х120х30 сантиметр. Тэгсэн мөртлөө л зөөврийн гэдэг тодотгол зүүгээд байгаа – хамгийн гол нь татах олсоо л мартаж болохгүй. Хотоор чирч явахгүй бол болохгүй шүү дээ.












Mud Mud
2022/02/10 at 16:17
Ene zaluu bugdiig chadna.