Швейцар xутганд байдаг энэ хачирхалтай дэгээ яг юунд зориулагдсан юм бэ? Хариултыг нь хамтдаа олж мэдэцгээе

1

Швейцар aрмийн xутгыг бараг бүгд мэддэг байх, гартаа барьж үзээгүй ч сонссон л байж таарна. Энэ үгийг сонссон хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд “халаасны xутга” санаанд бууна. Гэхдээ Victorinox сонгодог Швейцар xутганд яагаад ийм хачин дэгээ байдаг юм бол гэж бодож байв уу? Энэ дэгээ маш олон хүний хувьд асуулт хэвээр үлдсэн байх гэж бодож байна.

Зэрвэс харахад ямар ч ашиглалтгүй зүйл xутгандаа хийсэн юм уу даа гэлтэй бодогдоно. Гэхдээ л нэг шалтгаан заавал байх ёстой. Aрмийн xутга хийдэг Victorinox-ийн бусад SAK (Swiss Army Knife) xутгануудад ч гэсэн ийм дэгээ байдаг. Тийм ээ, энэ дэгээ үнэхээр их хэрэглээтэй зүйл ажээ.

Victorinox-ийнхон өөрсдөө энэ тухай юу гэж ярьдаг вэ?

Швейцар xутганд байдаг энэ дэгээг хүнд зүйл хийсэн гялгар уут, хайрцаг, олсоор эсвэл нарийхан үдээсээр боосон боодол зэргийг барьж явахад ашигладаг байна. Xутга нь бариул болох тул нарийн олс, уяа нь гарт шигдэж өвтгөхгүй. Дэгээ нь маш бат бөх гэж Victorinox-ийнхон баталдаг, ойролцоогоор 90 кг ачаа даах чадалтай гэжээ.

 

Албан ёсны зориулалтаас гадна дэгээг өдөр тутмын амьдралдаа ч ашиглаж болно. Ийм байдлаар ашиглаж болох нь ээ:

yandex.net
  • Чанга зангилааг суллаж тайлах – швейцар xутганы дэгээ энэ үед үнэхээр аминд орно. Чанга зангилааны голд оруулаад авбал бага багаар суллах бүрэн боломжтой.
  • Хэл нь эвдэрсэн цахилгааныг татахад xутганы дэгээг ашиглана. Аялалд явж байтал цахилгаан эвдэрч л байдаг. Энэ үед xутгаа гаргаж ирээд зураг дээр үзүүлсэн шиг цахилгаанаа татаж үзээрэй.
yandex.net
  • Мөн дэгээг гар утасны тогтоогч болгон ашигласан байна.
  • Швейцар xутганы дэгээ ямар ч нөхцөлд хэрэг болно: лаазны зузаан таг онгойлгох, унадаг дугуйны гинж янзлах, ачаа зөөх, агаарт салхинд гарч байхдаа гал дээр болгосон савтай хоолоо гаргах зэрэг.
yandex.net

Энэ утгаараа швейцар xутганы дэгээ хэрэглээ ихтэй. Юу дуртайгаа дэгээдэж санаанд оромгүй байдлаар ашиглах боломжтой.

Хэрвээ та энэ дэгээг ямар нэгэн байдлаар ашиглахыг мэддэг бол коммент хэсгээр мэдлэгээсээ бидэнтэй хуваалцаарай.

10
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *