Эзэн нь Ухань вирусээс сэргийлж гэрийн тэжээвэр муурандаа аварга том маск зүүлгэжээ. Бас болоогүй ээ, нүднийх нь ойролцоо нүх хүртэл гаргасан байна

0

Гэрийн тэжээвэр амьтад ч гэсэн ялгаагүй шинэ коронавирусын халдварыг авах боломжтой гэсэн мэдээлэл гарах үед хүмүүс сандралд орж эхэлсэн билээ. Үр дүнд нь зарим хүмүүс хөөрхий амьтдыг гэрийнхээ цонхоор шидэж, харгис байдлаар амь насыг нь хөнөөсөн. Гэсэн ч бидний сэтгэлийг дэвтээх сайхан сэтгэлтэй хүмүүс ч бас байсаар байна. Тэд гэрийн тэжээвэр амьтаддаа маш их хайртай тул өөрсдийн чадах чинээгээр тэднийгээ аюулаас хамгаалж байна.

QQ

Интернет хэрэглэгчид саяхан нэгэн муурны эзэн үслэг найзаа коронавирусээс хэрхэн хамгаалсныг харуулсан зургийг онлайн орчноос харцгаажээ. “QQ” эх сурвалжийн мэдээлснээр, нэгэн интернет хэрэглэгч хоол худалдаж авахаар гарах үедээ авсан 2 зургийг “Weibo”-д байршуулсан бөгөөд энэ үед түүний муур зурганд нь багтсан байжээ.

QQ

Зургуудыг Хятадад авсан нь тодорхой боловч, яг хаана болон хэдийд авсан нь хараахан тодорхойгүй байгаа юм. Муураа дагуулж гадагшаа гарсан энэ интернет хэрэглэгч үслэг найзаа хамгаалахын тулд маш том хэмжээтэй маскыг муурандаа зүүлгэжээ. Гэхдээ энэ маск хүнд зориулсан маск байсан учраас муурны нүүрэнд хэтэрхий томдсон байна.

QQ

Муурны эзэн маскыг муурандаа тохируулан өөрчилж, нүднийх нь хэсэгт маскыг цоолсон гэнэ. “Үнэхээр өхөөрдөм харагдаж байна!” гэх үгсийг интернет хэрэглэгчид уг зургуудын доор үлдээсээр байгаа аж. Мөн интернет хэрэглэгчид зургуудыг бусадтай хуваалцаж, гэрийн тэжээвэр амьтдаа энэ мэтчилэн хамгаалцгаая хэмээн бусдыг уриалж байгаа юм байна.

Үнэн хэрэгтээ тэжээвэр амьтдад маск зүүлгэх шаардлагагүй юм. “China Press” эх сурвалжийн мэдээлснээр амьтдад хүний маск таарахгүй бөгөөд зүүлгэсэн үед, тэдэнд маш тав тухгүй нөхцөл байдал үүсдэг талаар хэлжээ. Одоогоор нохой болон муур коронавирусын халдвар авсан тохиолдол нэг ч илрээгүй байгаа юм.

QQ

Хэрэв та гэрийн тэжээвэр амьтантай бол энэ цаг үед үслэг найзуудынхаа эрүүл мэнд болон биеийн нөхцөл байдлыг нь шалгахад гэмгүй болохыг анхааруулж байна. Урьдчилан сэргийлэлт эмчилгээнээс илүү чухал зүйл болохыг санаарай.

27
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Дулмаа Дулмаа

    Дулмаа Дулмаа

    2020/02/12 at 22:12

    😂😂😂

  2. Marna Marina Marina Marina

    Marna Marina Marina Marina

    2020/02/12 at 22:48

    Zub shde,manaixan gaduur tom tolgoilood xeneggui tsarailaad maskgui ybaad bxiin aimaar yumaa neeren

  3. Tumen Minsel

    Tumen Minsel

    2020/02/13 at 02:15

    Ккк сайхан сэтгэлтэй эзэн байна. Зарим нь цонхоор муураа шидээд алсан байсан. Сайхан сэтгэлт хүмүүнээс үхэл тойрох нь гарцаагүй.

  4. Алтантогос Санто

    Алтантогос Санто

    2020/02/13 at 10:49

    Үгүй ээ гол нь муур нь аваад хаячихгүй зүүгээд байдаг нь сонин юмаа. Муужгай байтугай хүний хүүжгийнүүд хүртэл бүтэж үхлээ гээд авч хаяна даа

  5. Долгормаа Пүрэв

    Долгормаа Пүрэв

    2020/02/13 at 14:46

    Мундаг муур юмаа

  6. Puujee Bazar

    Puujee Bazar

    2020/02/14 at 05:30

  7. Н. Отгончимэг

    Н. Отгончимэг

    2020/02/14 at 13:47

    манай маск зүүдэггүй гаруудаас дээр юм гээч

  8. Khatan Anu

    Khatan Anu

    2020/02/14 at 22:23

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *